Улаанбаатар Хангарьд Ротари клубээс иргэд, сурагч, оюутан залууст хог хаягдлыг ангилан хаях, түүнийг дахин боловсруулахын ач холбогдолдыг сурталчлан таниулах зорилготой “Litter Less” хог хаягдлын менежментийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь Австралийн Засгийн газрын “Бичил төсөл” хөтөлбөрийн санхүүжилтээр “Ногоон замнал” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар Хангарьд Ротари ТББ албан ёсны зөвшөөрөлтэйгөөр сурталчлан таниулж байгаа аж.
Төслийн хүрээнд СХД-ийн Тэргүүний 9-р дунд сургуулийн 7-9-р анги хариуцсан багш нарт “Litter Less” хог хаягдлын менежментийн сургалтын хөтөлбөрийн “Сургагч багш” бэлтгэх хоёр өдрийн сургалтыг оржээ.
Харин эдгээр сургагч багш нар нь сургуулийнхаа 500 хүүхдэд хоёр сарын хугацаанд хог хаягдлыг ангилж хаях, түүнийг дахин боловсруулахын ач холбогдлыг таниулж, зөв дадалд сургах аж.
“Litter Less” хөтөлбөрийн тухайд анх 2008 онд Wrigley компанийн санхүүжилтээр КЕСАБ Байгаль Орчны Шийдэл ТББ боловсруулж байжээ. Хөтөлбөрийг дунд ангийн сурагчдад хог хаягдлын тухай мэдлэг олгож, хичээлийн хөтөлбөрт хог хаягдлаас сэргийлэх стратеги бий болгож арга зарчмыг хэрэгжүүлэхэд сургуулиудыг дэмжих зорилготой боловсруулсан аж.
Шинэ хөтөлбөрийн бүтэц, аргачлалыг боловсруулахын тулд 50 гаруй багш нараас судалгаа авч гурван сэдэв, зургаан лавлах асуулт бүхий 12 хичээлээс бүрдэнэ. Хичээлүүдийн онцлог нь хог хаягдал байгаль орчинд, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлдөг болохыг хэлэлцэхийн зэрэгцээ орон нутаг, улс, дэлхийн хэмжээний сэдвүүдийг багтаасан байдаг аж.