Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Д.Цэвээнжав Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон тул Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Бямбасүрэнгийн Лхагвааг тус албаны даргаар томилов.
Б.Лхагва нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд Багануур дүүргийн 10 жилийн дунд сургууль, 1988 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль, 2004 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн академи төгссөн. Нийгмийн ухаан, нам улс төрийн ажилтан мэргэжилтэй.
Энэ ажилд томилогдохын өмнө Бүсчилсэн хөгжлийн Улаанбаатар бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв