Канадын сангаас 50 мянган канад долларын санхүүжилт бүхий төслийн уралдаан зарлалаа. Уг төслийн уралдаан нь канад сангийн нутгийн санаачилга монгол дахь хөтөлбөрийн хүрээнд 21 дэх жилдээ хэрэгжиж байгаа юм.
Өнөөдөр Канадын элчин сайдын яамнаас төслийн уралдаантай холбоотой мэдээлэл зөвлөгөө өгснийг та бүхэнд багцалж хүргэж байна.
Канадын сан 2018 оны тавдугаар сарын 11-ний 17:00 цаг хүртэл төслийг хүлээн авна. Төслийн хэрэгжих хугацаа зургаан сар байх ёстой ба энэ жилийн тухайд хоёр жил хэрэгжих төсөл хүлээж авч байгаагаараа онцлог юм. Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ 50 мянган канад доллар ба тодорхой чиглэлд хамаарагдах төслүүдэд санхүүгийн дэмжлэг олгох юм.
Энэ жил Канад сан дараах чиглэлүүдээр төсөл сонгон шалгаруулах аж. Үүнд:
- Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах.
- Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс.
- Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл.
- Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: зохистой ажлын байр болон энтрепренёршип; хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах зэрэг болно.
Тус хөтөлбөрийн хүрээнд 21 жилийн хугацаанд 430 гаруй төсөл хөтөлбөрүүдэд 6 сая гаруй канад долларын буцалтгүй тусламжийг 21 аймгийн 240 суманд төслийн тэтгэлэг хэлбэрээр үзүүлсэн байдаг.
2017-2018 онд канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрт нийт 700 гаруй төслийн санал ирснээс Улаанбаатар, Булган, Өвөрхангай зэрэг аймагт нийт 160 мянга гаруй канад долларын санхүүжилтээр 13 төсөл шалгарч хэрэгжжээ.
Үүнээс дурдвал “Мэргэжлийн цагаан толгой” – мэргэжлүүдийн тухай мэдээллийг түгээх, “Улаан булан”, “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн хэрэгжүүлсэн байгууллагын төлөөлөл туршлагаасаа хуваалцсан юм.
“Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” загвар төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн алтан боломж” ТББ болон “Канад” сан хамтран хэрэгжүүлсэн. Бодлогод нөлөөлсөн төсөл гэдгээрээ энэхүү төсөл онцлог.
Тэгвэл төслийг хэрэгжүүлсэн “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр “Төслийн хүрээнд эхнээс нь дуусах хүртэл салбарын яамдтай хамтарч ажилласан. Өдий хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого халамж л байсан. Энэ удаад бол арай өөр бид өөрсдөө оролцох ёстой болж байгаа юм. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар ч сонголтгүй төрөөс нэг л төрлийн үйлчилгээ үзүүлдэг байсан. Энэ удаад бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нь үндэслэе. Бие даах чадвартай эсэхээс хамаараад ямар үйлчилгээ хэрэгтэй байна эрийгээ өөрөө сонгож авдаг байх нь чухал.
Хоёрдугаарт нь заавал гэр бүл нь асардаг биш цаг завтай цагийн ажил хийх боломжтой хүмүүст цагийн ажлын үйлчилгээ үзүүлэх болсон. Тэгвэл заавал аав ээжийгээ хүлээгээд гэртээ хэвтэхгүйгээр цагийн ажилтны тусламжтайгаар сургуульд явж, ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд дээрх саналаас гадна хэд хэдэн санал “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” хуулийн журамд тусгагдсан. Үүгээр бүх зүйл шийдэгдлээ гэж хэлж чадахгүй ч суурийг нь тавьсан гэж бодож байна” гэлээ.
Канад улсын гадаад харилцааны яамнаас санхүүжүүлдэг “Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн нээлттэй арга хэмжээний үеэр канад улсын элчин сайд Дэвид Спрул энэ жилийн төсөл уралдаанд хоёр үндсэн өөрчлөлт орсон гэдгийг хэлсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн Канад улсын засгийн газрын гол зорилтууд буюу охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах чиглэлд бид илүү их анхаарал хандуулж Монголын охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах жэндерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төслүүдэд илүү их санхүүжилт үзүүлнэ гэлээ. Учир нь охид эмэгтэйчүүдэд маш их нөөц чадавхи байдгийг бид мэднэ гэв. Мөн зарим нэг төслүүд тавьсан зорилтод үнэхээр нийцэж байвал 2 жил хүртэлх хугацаанд хэрэгжих боломжтой болсон ба өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төслүүд тухайн орон нутагтаа өөрчлөлт авчраад зогсохгүй төслийг хэрэгжүүлж буй багийнхан сургалт хийх, төсөл хэрэгжүүлэх чадварт суралцан чадавхижиж байгаад бид маш их баяртай байна” гэлээ.
Төлийн уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Канад сангийн албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой.
Б.Намуунцэцэг