Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит 8-р Их ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн талаар өчигдөр мэдээлсэн.
Ингэхдээ Холбооны цэцдийн зөвлөлийн даргаар, дархан аварга Г.Өсөхбаяр, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогдсон талаар ч мэдээллийг өгч байв.
Харин өнөөдөр МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн дарга Ц.Хүрэлбаатар, гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх нар бөхчүүдийн төлөөлөл улсын заан Ганхуяг нар мэдээлэл хийж, “МҮБХ-ны шинэ тэргүүн бол албан ёсоор Л.Чинбат гэсэн гэрчилгээ тамга олгогдсоныг өчигдөр албан ёсоор гардуулсан. Бүх маргаантай асуудлыг шүүх шийдсэн. Одоо бол маргаантай асуудал байхгүй. Хуучин удирдлагад байгаа тамга тэмдэг, гэрчилгээ хүчингүй болсон” гэсэн мэдээллийг өгсөн юм. Тэд хуулийн этгээдийн гэрчилгээн дээр орсон өөрчлөлт бүхий гэрчилгээг ч энэ үеэрээ үзүүлсэн юм.
Хэвлэлийн хурлын дараахан энэ мэдээлэлтэй холбоотойгоор Б.Бат-Эрдэнийн “тэргүүлж” буй холбооноос дахин мэдэгдэл гаргалаа.
Энэ мэдэгдэлд Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нар холбооны тамга тэмдгийг хууль бусаар нөлөөлж, хийлгэн авсан байх тул энэ үйл ажиллагааг зогсоолгохоор шүүхэд хандаад байгаа гэжээ.
Мөн тэдний үзүүлж буй гэрчилгээг хүчингүй болсон талаарх мэдээлэл өдөр тутмын сонин дээр гарсан байна.
Өнгөрсөн сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид Монгол Бөхийн өргөөний хаалгыг эвдлэн дотогш нэвтэрсэн.
Тухайн үед Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Монголын Үндэсний бөхийн холбооны 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан тодорхой үйл ажиллагааг явуулахгүй байхыг Монголын Үндэсний бөхийн холбоонд даалгасугай” хэмээн заасан захирамжийг Р.Нямдоржид гардуулахаар ирсэн бөгөөд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан уулзах боломжгүйг түүний хүү хэлж, дотогш оруулаагүй талаараа тайлбарласан.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар, менежер С.Гантөр нарыг шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг урж, шийдвэр гүйцэтгэгчид хүч хэрэглэсэн хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаад байна.
Хэзээнээс маргаантай байсан Монгол бөхийн холбооны маргаан дахин нэгээр нэмэгдлээ. Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ нарын хэн нь Монгол бөхийн холбооны жинхэнэ тэргүүн бэ гэдэг асуулт хэвээр үлдэх нь ээ.