Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагч нар ажил хаялт зарлах талаараа мэдээллээ.
Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөн”-д оролцогчид УИХ, Засгийн газарт найман заалт бүхий шаардлага хүргүүлэхээр болжээ.
Дээрх шаардлагад сувилагчийн орон тоог 9000-р нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэх зэргийг шаарджээ.
Хэрэв тэдний шаардаж буй найман зүйлийг ажил хэрэг болгоогүй тохиолдолд тавдугаар сарын 12-ноос эхлэн ажил хаялт эхлүүлж, эмч, бусад ажилтнууд тэмцлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдлээ.
Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн шатлал бүрийн эрүүл мэндийн байгууллагын ҮЭ-ийн хороодын дараг, идэвхтэн сонгуультан 120 орчим хүн оролцсон байна. Ингээд олон асуудлыг хөндөж, дараах зүйлсийг яаралтай шийдвэрлээгүй тохиолдолд тавдугаар сарын 12-ны өдрийн олон улсын сувилагчдын өдрийг угтсан аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.
ШААРДЛАГА:
1.УИХ-ын 2017 оны 29-р тогтоолын 5, 6 дахь хүний нөөцийн хомсдол үүссэн тул төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн шатлал ахиулахыг 2017-2018 онд түр зогсоох болон ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХОЁР АЖИЛТАН ТУТМЫН НЭГ ОРОН ТООНД АЖИЛТАН АВАХГҮЙ БАЙХ ТУХАЙ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
2.Сувилагчийг төрөөс бодлогоор дэмжих, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, бодлогын шуурхай арга хэмжээ авч, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУТАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛТНУУДАД 40 ХУВИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ, СУВИЛАГЧИЙН ОРОН ТООГ 9000-ААР НЭМЭГДҮҮЛЭХ,
3.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог шинэчлэх ажлыг эрчимжүүлж, ангилал зэрэглэл, доод жишгийг шинэчлэх ажлыг 2018 оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх,
4.Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтыг хэрэгжүүлж, ХАБЭА-ын зардлыг нэмэгдүүлэх,
5.Засгийн газрын 151 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж, шаардагдах хөрөнгийг төсөвт шийдвэрлэх, ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛСИЙГ ОЛГОХ,
6.Засгийн газрын 150-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, ҮР ДҮНГИЙН МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ 60 ХУВЬД ХҮРГЭЖ, нэмэгдлүүдийн журамд шаардлагатай өөрчлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сард багтаан оруулах,
7.Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдалтай байдлыг арилгаж, эрүүл мэндийн байгууллагуудын орон тоог стандартад нийцүүлэн төсөвт тусгаж, САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ 50 ХУВИАС ДООШГҮЙ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын 3 талт нэмэлт хэлэлцээрийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор эхлүүлэх,
8.Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгаж, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ, ЧАДВАРЛАГ УДИРДЛАГУУДЫГ ТОМИЛЖ, ажиллахад ҮЭ-ийн оролцоог хангаж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах гэсэн найман зүйлийг шаарджээ.