“Mining Mongolia 2018” олон улсын үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт хариуцсан захирал н.Цэнгэл товч илтгэл тавив. Тэрээр тус компанийн зүгээс ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан юм.
Асгатын мөнгөний орд, Нарийн Сухайтын нүүрсний орд, Төмөртэйн овооны цайр, хар тугалгын орд, Бүрэн хааны фосфоритын ордын төрийн мэдлийн хувь хэмжээг тогтооно. Дараа нь эдгээр ордыг эзэмшиж буй компанийн хувьцааг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах аж. Одоогоор Асгатын ордын тусгай зөвшөөрлийг Монголросцветмет компани 100 хувь эзэмшдэг. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, Монголросцветмет компанийн 49 хувийн эзэмшигтэй холбоотой маргаан Засгийн газар, "Монгол зэс" корпорацийн хоооронд үргэлжилсээр байна. Гэвч энэ маргаан Асгатын мөнгөний ордын эзэмшилд огт нөлөөлөхгүй, төр 100 хувь эзэмшинэ гэж н.Цэнгэл захирал танилцууллаа.
Үүний тулд хувийн хэвшлээс эдгээр ордод оруулсан хөрөнгө оруулалтыг нарийвчлан тогтоох шаардлагатай.
2017 онд тус компани 9 их наяд төгрөгөөр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлжээ. Цаашид эрдэс баялгийн бирж байгуулахаар ажиллаж байна.