Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Бясман цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Дөрөвдүгээр сарын 1 буюу өчигдөр Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгой төсөлтэй холбоотойгоор сэжигтнээр баривчилжээ.
Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг бичиг баримтууд болон гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, хойшлуулашгүй баривчлах ажиллагаа явуулсан.
Дээрх асуудалд Авлигатай тэмцэх газраас цаашид яллагдагчаар татах шаардлагатай хэмээн үзэж, прокурорт санал ирүүлжээ.

Мөн "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулж их хэмжээний зээл авсан хэрэгтэй холбогдуулан тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Амарбатыг сэжигтнээр татан, хойшлуулашгүй баривчлах ажиллагаа явуулсан байна. Цаашид яллагдагчаар татах саналыг мөн НПГ-т хүргүүлсэн байна.