Чинбатын Наранчагаа
Төрсөн он сар өдөр: 1994 оны хоёрдугаар сарын 22
Төрсөн газар: Улаанбаатар
Сургууль: Shattuck St Mary’s School, Faribault, MN, USA 8-р анги
Е-mail: jijigmongol@yahoo.com
Вэб хаяг: www.skatemongolia.com
Хичээллэдэг клуб: АНУ-ын Мокгана мужийн Бозман хотын уран гулгалтын
клуб
Хичээллэж буй хугацаа: 2002 оны хоёрдугаар сараас өнөөг хүртэл
Дасгалжуулагчид: Диана Ронайн, Линда Кроли. Боб Кроли
Зорилго: Тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож. 2010 онд Канадын
Ванкувер хотноо болох өвлийн олимпод эх орныхоо нэрийг уран гулгалтын спортоор
гаргах. Монгол хүүхдүүддээ үлгэр жишээ болж тэднийг спортод уриалан
дуудах.
Сонирхол, чөлөөт цаг: Шүлэг бичих, усанд сэлэх, дугуй унах, явган аялах, монгол бүжиг сурах, балет, уран нугаралтаар хичээллэх дуртай.
Хэлний мэдлэг: монгол, англи, испани
Монголчууд өвлийн олимпод цана, тэшүүрээр л оролцож ирснийг та бид мэднэ. Тэгвэл 2010 онд Канадын Ванкуверт болох "Цагаан” олимпод манайхан спортын өөр нэг төрлөөр оролцох магадлал бий. Үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг уран гулгалтаар Ониука охин хичээллэж байна. Ониука гэдэг нь аав, ээжийнх нь охиноо өхөөрдөн дууддаг нэр нь л дээ. Харин жинхэнэ нэрийг нь Чинбатын Наранчагаа гэнэ. Танил найз нөхөд, америкууд нь “Princess” буюу гүнж хэмээн дуудна.
Ониукагийн гэр бүлийнхэн АНУ-ын Монтана мужийн Бүзмэн хотноо амьдардаг аж. Аав, ээж хоёрыгоо ажилд явсан хойгуур өдөржин л мөсөн гулгуурын талбай дээр тоглож буй хүүхдүүдийг цонхоор харж зогсдог байж. Тэгээд л уран гулгалтаар хичээллэхээр шийдсэн бөгөөд энэ үед тэрбээр найман настай байсан гэнэ. Бүзмэний уран гулгалтын клубт Б.Дэвис багшийн удирдлага доор хичээллэж байгаад анхны тэмцээндээ оржээ. Big sky classic нэртэй мужийн тэмцээнээс Ониука хос алтан медаль хүртэж, багшийнхаа магнайг тэнийлгэж, аав ээжийгээ зүйрлэшгүй ихээр баярлуулжээ.
Гараа сайн бол бариа сайн гэгчээр анхны тэр хос алтан медалиас хойш “Гүнж” маань бараг оролцсон тэмцээн болгоноосоо медаль, шагнал хамах болов. Ониука 2005 онд Хонконгт болсон Asian novice skating championship тэмцээнээс тусгай шагнал хүртэж. Тайванийн Тайбэй хотноо Азийн “Сайн санааны тоглолт”-д амжилттай оролцож, олон улсын тэмцээний гараагаа эхлэн Монголын уран гулгагч хэмээн дуудуулах болов. Мөн ондоо Колорадо-Спрингс хотноо болсон АНУ-ын мужуудын хоорондын National State-ээс мөнгөн медаль зүүжээ.
2006 он “Гүнж”-ийн хувьд тун сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Ониука Америкт Big Sky Classic болон "Ирээдүйн аваргууд" цуврал тэмцээнд амжилттай оролцсоноос гадна Монгол Улсаа төлөөлөн Азийн АШТ-д авьяасаа сорьсон билээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын анхны уран гулгагч нь Ч.Наранчагаа охин болон түүхэнд үлдсэн нь тэр. Бяцхан Ониукагийн амьдралд тодоор дурсагдах бас нэг сайхан үйл явдал нь алдарт Опра Уинфригийн шоунд гэр бүлийнхнийхээ хамт оролцсон нь. Ер нь Ониука уран гулгалтаас гадна бүжиглэх, шүлэг, нийтлэл бичих хообийтой, яггүй нийтлэгч ажээ. Түүний бичсэн хэдхэдэн нийтлэл сонин хэвлэлд нийтлэгдсэн байна. Мөсөн дээрх монгол гүнж маань, алдарт уран гулгагч, дэлхийн олон удаагийн аварга Мишель Кванд хүртэл захидал бичиж байсан гэнэ.
Ониука "Мөсөн дээрх одод" шоуг үзэн М.Кван, С.Коэн, И.Слуцкая нарыг бишрэн харж байсан төдийгүй олимп, дэлхийн аварга, Канадын нэрт уран гулгагч Элвис Стойкотой "Сhristmas show”-д хамт оролцох аз тохиож байжээ. "Монгол гүнжийн” тэшүүр дээр Э.Стойко гарын үсгээ зурж өгсөн нь Ониукад хадгалаастай байгаа.
Ониука Миннесота мужийн "Shattuck St Mary’s" урлаг спортын дунд сургуульд хоёр дахь жилээ суралцаж байна. Одоо наймдугаар анги. Энэ сургуульд Америкийн 50 мужаас гадна, дэлхийн 22 орны авьяаслаг хүүхдүүд суралцдаг ажээ. Уран гулгалтьн төрлөөр АНУ, Япон, Канад, Мексик, Монголын хүүхдүүд суралцдаг гэнэ.
Саяхан Нью-Йорк мужийн Лэйк-Плэсид хотноо "Олимпийн бэлтгэлийн төв”-д багийнхантайгаа долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. 1980 оны Өвлийн олимп болсан “Ice Аrеnа”-гийн гадна Монголын алтан соёмбот далбаа намирч буйг хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн гэнэ лээ. Ониукаа ойрдоо тун завгүй байгаа. Энэ өдрүүдэд тэрбээр Бурлингтон хотноо "Green Моuntain ореn” тэмцээнд оролцож байгаа.
Ц.Энхтүвшин