gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нууц амраг чинь болъё” аваргалсан, Б.Эрдэнэцэцэгийн үдэш болов

Соёл урлаг
2008-03-28
0
Twitter logo

-Ахмадуудаа дээдэлж, залуусаар чимсэн “Гэгээн Муза” амжилттай болж өндөрлөлөө –

Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза” өчигдөр болж, тэнгэрт олон од түгэв. Энэ үдэш “Театрт зөвхөн бурхад цугладаг юм” гэсэн үгийг олонтаа дуулж байлаа.

“Гэгээн Муза” наадмын таван жилийн ой, Олон улсын театрийн өдөр гээд өчигдөр драмынхны олон баяр давхцаж, тэдний сэтгэл хөдлөл дээд цэгтээ байсан.

“Гэгээн Муза” хоёр дахь жилдээ улаан хивсний ёслол хийж байгаа. Энэ жил таван жилийн ой болж байгаа гэдэг утгаараа улаан хивсний ёслол урлагийн тоглолттой, сонин хачин үзүүлбэр ихтэй байв.

Драмын урлаг эрхэм тансагийн илэрхийлэл гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон бололтой улаан хивсний ёслолын хамгийн анхны хөтөлбөр Ардын жүжигчин Мөнхшүрээр эхэлж, сонгодог урлагийн гайхамшгаар үзэгчдийг аялуулсан. Түүний араас хэд хэдэн урлагийн номер гарч, төд удалгүй улаан хивсэн дээр алхах эхний жүжигчид лимузин машинаас бууж ирэв. Хамгийн анхны жүжигчид “Нууц амраг чинь болъё” жүжгийн гол дүрийн баатрууд байлаа. Ингэж Улаан хивсний ёслол сүр дуулиантай эхлэв.

Энэ жил “Гэгээн Муза” тав дахь удаагаа болж байгаа гэснээрээ зохион байгуулалтын хувьд ч өмнөх наадмуудаасаа сайн байсан гэж хэлж болно. Наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа нэг их удалгүй эхэлсэн.

Хамгийн түрүүнд тайзнаа нэвтрүүлэгч, хөтлөгч С.Чимгээ, жүжигчин Б.Отгонбат нар гарч Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Н.Болормааг “Гэгээн Муза”-г нээхийг урьж, сайдын үгээр энэ наадам эхлэв.

Ингэж анхны шагнал гардуулах мөч ирэв. Энэ жилийн Музагийн хөтлөлт их сонин, содон байсан гэж болно. Жүжигчид, урлагийн томоохон зүтгэлтнүүд хос хосоороо гарч ирэн номинаци болгоныг өөр өөрийн хөтлөлтөөрөө үзэгчдийг байлдан дагуулж байв.

Гоё ганган даашинз өмссөн жүжигчид, энэ л өдөр ажлын ачааллаа умартан, бие биетэйгээ хөөрөлдөн, ярилцаж, хийсэн бүтээснээ дүгнүүлж суув.

МУГЖ дуучин Т.Ариунаа, СТА Д.Болд, “Алтан ураг” хамтлаг гээд манай урлагийн хамгийн сорууд нь энэ үдшийн урлагийн номеруудыг хөглөж байлаа.

Та Улаан хивсний ёслолын видео, фото, шагнал гардуулах үйл ажиллагааны фото сурвалжлагыг манай холбоотой мэдээнээс хүлээн авч үзээрэй.

“Гэгээн Муза”-гийн эзэд:

-Дуулалт жүжгийн шилдэг найруулагч – Б.Мөнхдорж /”Гэгээрэхүй нигүүлсэхүйн учир” жүжгээрээ/

-Дуулалт жүжгийн шилдэг тайзны зураач – Г.Хашцэцэг /”Их хааны хатад” жүжгээрээ/

-Дуулалт жүжгийн шилдэг эрэгтэй дүр –Д.Төмөр / “Гэгээрэхүй нигүүлсэхүйн учир” жүжгээрээ/

-Дуулалт жүжгийн шилдэг эмэгтэй жүжигчин – Б.Эрдэнэцэцэг /”Харц хатан” жүжгээрээ/

-Дуулалт жүжгийн шилдэг хөгжмийн зохиолч – Д.Лувсаншарав /”Их хааны хатад” жүжгээрээ/

-Драмын жүжгийн шүүгчдийн нэрэмжит шагнал – Ц.Баясгалан /”Нууц амраг чинь болъё” жүжгээрээ/

-Драмын жүжгийн шилдэг залуу жүжигчин –Б.Отгонбат

-Драмын жүжгийн шилдэг туслах эрэгтэй жүжигчин –Д.Баттөмөр /”Нууц амраг чинь болъё” жүжгээрээ/

-Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолч –Н.Бямбабаяр /”Сарны цагаан цус” жүжгээрээ/

- Драмын жүжгийн шилдэг тайзны зураач – Л.Саранхөхөө /”Сарны цагаан цус” жүжгээрээ/

- Драмын жүжгийн шилдэг найруулагч –Ч.Найдандорж /”Сарны цагаан цус” жүжгээрээ/

- Драмын жүжгийн шилдэг зохиолч –С.Жаргалсайхан агсан /”Нууц амраг чинь болъё” жүжгээрээ/

- Драмын жүжгийн шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин – Б.Эрдэнэцэцэг /”Манайд амьдаръя” жүжгээрээ/

- Драмын жүжгийн шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин –Г.Эрдэнэбилэг /”Нууц амраг чинь болъё” жүжгээрээ/

- Драмын жүжгийн шилдэг жүжиг /Гранпри/ - “Нууц амраг чинь болъё”

Ч.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан