Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, "Бухимдалтай тэмцэх нийгэмлэг" ерөнхий боловсролын сургуулийн сургалтын арга барил гажуудсан хэмээн хэлэв. Иймд тэд ирэх сарын 5-нд дээрх сэдвээр боловсролын салбарын ажилтан, багш нарын дунд хэлэлцүүлэг зохиохоор шийджээ. Боловсролын салбарын гажуудал гэж юуг хэлээд байна вэ гэсэн асуултад тэд "Ерөнхий боловсролын сургуульд нэг хичээлийг олон дахин давтаж, хуулан бичлэг хийлгэдэг. Сурагчид үүнд залхаж, сурах эдвэх нь буурч байна. Мөн арван жилийн хичээлийн программ хэтэрхий нүсэр. Дэлхийн стандартын шаадлагаас хоцорсон. Энэ бүхнийг л гажуудал гэж хэлээд байгаа юм. Монголд боловсрол эзэмшсэн хүн дэлхийд яагаад үнэлэгдэхгүй байна вэ. Энэ нь монгол хүний оюуны чадамжтай холбоогүй. Харин ч эрдэм сурахдаа монгол залуус сайн. Гагцхүү сургалтын тогтолцоо гажуудалтай учир дэлхийд үнэлэгдэхгүй байгаа" гэв.
Дээрх хэлэлцүүлэгийн хүрээнд хоёр зүйлийн талаар нухацтай хэлэлцэх гэнэ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэхдээ зарим зүйлийг анхаарах шаардлагатай аж. 12 жилээ төгсөөд техник мэргэжлийн сургуульд орох хэрэгтэй болдог. Тэгвэл ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаанд дээрх боловсролыг олгох нь зүйтэй гэнэ. Ингэснээр цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй аж. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн эдийн засгийн боломжгүйг далимдуулан гадаадын байгууллагууд хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр хүүхдүүдийн сэтгэхүйд нөлөөлж байгааг хэлэв. Тухайлбал, шашны байгууллагууд хандив өгч шашинаа шүтэхийг уриалдаг байна. Иймд монгол ёс заншил, өв уламжлалын талаар хичээлийн хөтөлбөрт оруулах шаардлагатай аж. Энэ мэтээр боловсролын салбарт олон дутагдал, гажуудал байгаа бөгөөд дээрх хэлэлцүүлгээр бага ч болов үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэд ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт боловсролын салбарыг өөд нь татах талаар тусгах аж.
Г.Батзориг