Монголын намуудыг улс төрийн хариуцлага хүлээхийг нь үзье гэвэл мянган шөнө "хоосон хонох" наад захын хэрэг. Сонгуулийн систем тэднийг ийн өөгшүулж, эрхэм элч нар маань УИХ-ын гишүүний тангараг өргөсөн өдрөөсөө л сонгогчдынхоо нүүр рүү нулимаад эхэлдэг. Тэгснээ дараагийн сунгаа дөхөхөөр халуун хайр, дулаан үгээр сонгогчдоо бүүвэйлж, цаадуул нь ч дөрвөн жилийн өмнөхийг мартагнадаг тийм л гаж тогтолцоогоор бид сонгуулиа хийсээр ирэв.
Мажоритар системийн гажуудал нь сонгогдсон гишүүн, намтай хариуцлага тооцох боломжийг хаадаг. Дээр нь улс төрийн болоод хувь хүний лообийг илт өөгшүулж, лидерийн үүрэг, эрх мэдэл ихэсч, ардчиллаар халхавчилсан дарангуйлал ноёлдог. Монголчуудын хувьд "урт шар дээл"-тэй хүнээс сүрдэж, болгоомжилдог нь сонгуулийн мажоритар системийн сул талынх хамгийн том илэрхийлэл болсон гэж ажиглагчид бас үзэж байгаа. Энэ л тогтолцооны сул талыг ашиглаж тэр хүн өнөөгийн эрх мэдэл, өндөрлөгт хүрч, баттай хүрээллийг бий болгосон гэж харддаг гэх. Энэ системийг манайд төгөлдөржүүлсний үр дүнд улс төр, бизнесийн дарангуй бүлэглэл бэхжиж, тэдний ивээлийн хумүүс хариуцлагыг мартагнуулжээ гэж ч хэлж болохоор санагдана. Тэгээд л хариуцлагын зөв тогтолцооны үндсэн систем буюу сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэхээр улстөрчид үхтлээ айдаг болчихсон гэж судалгаа, шинжилгээний нэгэн томоохон байгууллагын захирал өгүүлжээ.
Нэдэр дээрээ сайн засаглал, бодит эрх чөлөө олигархуудын уланд гишгэлэгдээд байна. Бүлэглэлийнх нь эрх ашиг хөндөгдөөд ирэхээр ардчиллаар бамбай хийх ёсон энэ парламентын үед ид дэлгэрсэн гэдэг. Ардчилсан засаглалыг хуулиараа тунхагласан Монголын үе үеийн Засгийн газрын Ерөнхий сайдуудаас С.Баярын төгөлдөршлийн бодлого нийгмээс ихээхэн дэмжлэг хүлээв. Эхэндээ Н.Энхбаярын дохиур мэт харагдаж байсан С.Баярын төрх нийгэм, олон түмэнд эерэгээр үзэгдэх болж. С.Баяр Ерөнхий сайд, МАХН-ын дарга болсноор түүнийг сонсож, дэмжиж буй нь анзаарагдаж эхэлжээ.
Дэвшүүлсэн таван төгөлдөршлийн нэг нь сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож, тэгш, шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлэх буюу пропорциональ тогтолцоог хуульчлах байлаа. Харамсалтай нь нам дамжсан бүлэглэлийн тээгийг тэрбээр энэ удаа давж чадсангүй. МАХН, АН-ыг хэрсэн олигарх бүлэглэл өнөө л дадсан аргаараа шинэ жилийн шампанск буудуулах чимээн дор сонгуулийн хуулийг баллаж хаясан шүү дээ.
Ерөнхий сайдын төгөлдөршлийн сэдвийг АН-аас хамгийн түрүүн Э.Бат-Үүл дэмжсэн. Үүнийг нь МАХН "балиашиглаад" эхлэнгүүт АН өөрийн шүдарга гишүүдээ дарамталж эхэлсэн байдаг. Пропорциональ тогтолцоог сонгоогүй нь том алдаа, намуудын ардчилал, бэхжилт, төлөвшлөөс ухарсан, улстөрчдийн дураараа дүргих авирыг өөгшүүлсэн улс төрийн "гэмт хэрэг" гэсэн ч болохоор. Тойргийг томсгож, пропорциональ тогтолцооны сайныг ухаарч эхэлсэн нь 2008 оныг мажоритар системийн сүүлчийн сонгуулийн жил байх итгэл төрүүлсэн юм.
Мажоритари системийг ямагт сүүдэртээ дарж "явдаг" пропорциональ тогтолцоог магталтай. Сонгууль ойртсон үед ийм хуулиа аль болох өөрчлөхгүй байхыг хаана ч эрмэлздэг юм билээ. Хэрвээ өөрчлөхөө хүрвэл үйлчлэх хугацааг нь дараагийн сонгуулиас эхлэхээр журамлах нь маш зөв алхам гэж ардчилалтай орнуудынхан үздэг аж. Тэр тусмаа тухайн парламентын гишүүд бүрэн эрхээ дуусгавар болохоос үрьд тийм өөрчлөлтийг хийх нь эрх ашгийн үйлчлэлд хамаардаггүй сайн талтай юм. Сонгуулийн тэгш эрхийн зарчим гэж нандин зүйл бий. Мажоритар тогтолцоогоор энэ зарчим хангагдаж чаддаггүйг болж өнгөрсөн сонгуулиудаас тодорхой харж болохоор байна. Авах саналын хэмжээний доод хязгаарыг 25 хувь хэмээн тогтоосон зарчмаар бид хэд хэдэн сонгуулийг үдсэн юм даг. Нийт сонгогчдын дөрөвний гурвын төлөөлөлгүйгээр Монголыг үдирдах боломжийг манай хуулиар намд ингэж олгож ирсэн байдаг юм билээ. Олонхийн "дарангуйлал"-ыг ардчилал гэж үздэг. Түүгээр бол тухайн тойрогтоо ногдох мандатыг "өөрийн" болгоход хангалттай санал авсан байх ёстой. Сонгогчдын 50-иас дээш хувийг төлөөлөх санал авч чадсан нэр дэвшигчийг л парламентын босгоор алхуулдаг. Гэтэл Монголд болж өнгөрсөн сонгуулиудын үр дүнгээс харахад бусад нэр дэвшигчийн төлөө өгсөн санал ямагт парламентын гадна үлдэж ирснийг баримтаар харуулах нь арай үнэмшилтэй байх болов уу.
1992 онд сонгогдсон 76 гишүүн нийт сонгогчдын 57.8 хүвийг төлөөлж байсан бол бараг тал нь буюу 42,2 хувийн санал салхинд хийссэн байх жишээтэй. 1996, 2000 оны УИХ сонгогчдын 53.7-52.2-хон хувийг л төлөөлж байсан гээд бодохоор мажоритар систем шударга биш болох нь, сонгуулийн тэгш эрхийн зарчимд төдийлөн нийцэхгүй байгаа нь мэдэгдэнэ. Хэдий чөлөөт сонгууль гэх ч энэ систем ардчиллаар халхавчилсан нэг хүн хийгээд хэсэг бүлгийнхэн өөрсдийн эрх ашгийг бэхжүүлэх боломжийг нээж өгдөг юм байна.
Тухайлбал, мажоритар системээр явуулсан УИХ-ын 2000 оны сонгуулиар сонгогчдын 51.6-хан хувийн санал авсан МАХН УИХ-д 72 суудал буюу 94.8 хувийг бүрдүүлж байлаа.
Ардчилсан Монгол Улсад энэ үеэс л сөрөг хүчин, иргэний нийгмийнхний хяналт алдагдаж, авлига, хээл хахууль гэх мэт муу муухай бүхэн "цэцэглэн" хөгжсөн нь илт. Манай нийгмийн өнөөгийн түвшин, олон нийтийн хандлага энэ бүхнийг нотолчихсон.
Мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн сонгуулийн дүнд гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн сонгох эрх хамгийн ихээр зөрчигдөж, монголчуудын үндэсний үзэл санаа, эвлэрэл алдагдаж эхэлсэн. Гадныханд эрх ашгаа гүйцэлдүүлэх алтан боломж болж байлаа. Монголын гэнэн халуун, жижигхэн улстөрчдөд тойргийг нь худалдаад аваад өгөх замаар намуудын эвлэрэлд гадныхан саад хийж, монгол төрийн албан тушаалтнуудаар боолоо хийх боломж ч энэ системээр нээлттэй байгаа юм. Саяхан сонгуулийн хуулийг хэлэлцэх явцад ийм сонирхол илт ажиглагдаж байсныг хэлэх хүн олон бий.
Маргааш
сонгууль болбол олон намын төлөөлөлтэй УИХ байгуулагдах байв
Хүссэн хүсээгүй монголчуудыг пропорциональ тогтолцоо нэг
дээвэр дор багтааж, намуудыг учраа олон зөвшилцөж, улсаа гэсэн нэг л эрх ашигт
нь зангидаж өгнө өө.
Хамтран ажиллах нөхцөл рүү пропорциональ тогтолцоо аандаа түлхээд өгдөг юм билээ. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд болох Израйль, Швед, Дани, Финланд, Норвегт нэг нам олонх болж байсан тохиолдол цөөхөн. Ихэнхдээ л хамтарсан Засгийн зараа байгуулж, эмэгтэй улстөрчдийг дэмжиж, тэд нь гүйцэтгэх засаглал болон ларламентын спикерийн эрхийг барьж ирсэний үр дүнд Скандинавын бүс нутгийн энэ орнууд дэлхийд хөгжлөөрөө айргийн тавд багтах болсон юм билээ. Хөгжлийн үндэс нь мэдээж сонгуулийнхаа тогтолцоонд байгаа байх. УИХ дахь намуудын төлөөлөл ч дээрх орнуудад явж туршлага судлаад ирсэн шиг санагдана. Аль ч оронд Сонгуулийн хууль нь Үндсэн хуулийн дараа жагсах баримт бичиг болдог юм байна. Манайд энэ л тогтолцоо дутаад байгааг хожуу хойно ч гэсэн МАХН, АН-ынхан мэдэрсэн нь сайн хэрэг.
Хэрвээ УИХ сонгуулийн тогтолцоог өөрчилсөн бол нэг нам, эвслийн парламентын босгыг таван хувиар тогтоож өгөхөөр байлаа. Өөрөөр хэлбэл, сонгогчдоос таван хувийн санал авсан нам УИХ-д суудал эзлэх бололцоотой болно гэсэн үг юм. Хамгийн сүүлийн үеийн судалгаанд түшиглээд 2008-2012 оны УИХ дахь нам, эвслийн суудлын харыдаа ямар байж болохыг сонирхож үзлээ.
Хэрвээ маргааш сонгууль болбол Та аль намын төлөө саналаа өгөх вэ гэсэн асуулгаар МАХН-д 29.2, АН-д 25.1, эвслийн төлөө 11.5, бусад намын төлөө 13.5, бие даагчдад 9.7 хувь нь санал өгөхөөр байгаа юм. Эндээс харахад пропорциональ тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнгээр намууд эн тэнцүү суудал авахаар харагдана. Ийм сонгууль болжээ гэж бодоход тэд эхлээд хөлөө жийлцэх нь ойлгомжтой. Гэхдээ сонгууль нэг удаагийнх биш, хөгжлийн шаардлагаар тэд найрамдлын гэрээ байгуулж, зөвшилцлийн замыг сонгох нь гарцаагүй. Пропорциональ тогтолцоогоор сонгуулиа хийж ирсэн улс орнууд ийм л замыг туулсан байдаг юм билээ.
Тийм учраас МАХН-ын дарга С.Баярын дэвшуулсэн сонгуулийн төгөлдөршлийг улс төрийн намууд бүгдээрээ нийлээд дэмжээд өгөөсэй, тэгээд мажоритар тогтолцоогоор явуулах сүүлчийн сонгуулиа үдье.
Сонгуулийн системийн хамгийн чухал нь сонгуулийн үр дүнд бий болсон парламент нь сонгогчдын хэдэн хувийг төлөөлж байна вэ гэдэг асуудал юм. Системийн олон янзын хувилбарууд бий ч тэдгээр нь сонгогчдын хүсэл бодлыг хэрхэн тусгаж байгаагаараа харилцан адилгүй байдаг. 1992 оны сонгуулиас хойших хэд хэдэн удаагийн УИХ-ын сонгуулийн дүнгээр сонгогчдын санал болон парламентад авсан суудал хоорондын асар их зөрүү нь олон нийтийн болон улс төрийн зарим намын зүтгэлтэн, судлаачдын гайхлыг төрүүлсээр ирсэн.
Энэ тухай мэдээллийг хүснэгтээс харна уу.
УИХ-ын 1992 оны сонгууль
|
|||
Нам, эвсэл |
Сонгогчдоос авсан санал
|
УИХ-д авсан санал
|
Суудлын тоо
|
МАХН |
57%
|
92%
|
70
|
МоАН, МҮДН, НН-ын эвсэл |
18%
|
5%
|
4
|
МСДН |
10%
|
1%
|
1
|
Бусад |
16%
|
0%
|
-
|
Бие даагч |
3%
|
1%
|
1
|
1996 оны сонгууль
|
|||
Нам, эвсэл |
Сонгогчдоос авсан санал
|
УИХ-д авсан санал
|
Суудлын тоо
|
МАХН |
40.5%
|
32.9%
|
25
|
Ардчилсан холбоо эвсэл |
47.0%
|
65.8%
|
50
|
МУНН |
1.8%
|
1.3%
|
1
|
Бусад |
7.6%
|
0.0%
|
-
|
Бие даагч |
3.1%
|
0.0%
|
-
|
2000 оны сонгууль
|
|||
Нам, эвсэл |
Сонгогчдоос авсан санал
|
УИХ-д авсан санал
|
Суудлын тоо
|
МАХН |
51.6%
|
94.7%
|
72
|
Ардчилсан холбоо эвсэл |
13.4%
|
1.3%
|
1
|
Эх орон-МАШСН |
11.0%
|
1.3%
|
1
|
МСДН |
9.1%
|
0.0%
|
-
|
ИЗН |
3.6%
|
1.3%
|
1
|
БНН |
4.2%
|
0.0%
|
-
|
Бусад |
4.2%
|
0.0%
|
-
|
Бие даагч |
2.9%
|
1.3%
|
1
|
Го.Энхтөр