gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Нарангэрэл: Намынхаа удирдлагад адлагдаж “эсэргүү” нэр зүүж явсан үе бий

Улс төр
2008-03-28
0
Twitter logo

Нийгэмд дуулиан тарь­сан олон хэргийн өмгөөл­лийг хийж байсан МУИС-ийн Хууль зүйн сур­гуу­лийн захирал, өмгөө­лөгч С.Нарангэрэлтэй уул­заж ярилцлаа.

-Ингэхэд таныг аль нут­гийн хүн гэдгийг мэддэггүй юм байна. Яриагаа эндээс эхлэх үү?
-Аав минь Дундговь айм­гийн Дэлгэрцогт сумын хүн. Би өөрөө аавыгаа Төв аймагт Дээд шүүхийн даргаар ажил­лаж байхад нь төрсөн боло­хоор төрсөн нутаг гэж асуувал Төв аймаг болоод байгаа юм.

-Саяхан таныг Хууль зүйн үндэсний төв дээр хүндэтгэлийн лекц уншса­ны дараа академич Б.Чад­раа гуай “Үе дамжсан эр­дэмтэн Содовсүрэн гуайн олон бүтээл дотроос хам­гийн сайн бүтээл нь ака­демич Нарангэрэлийг тө­рүүлж өдий зэрэгт хүргэсэн явдал” гэж хэлсэн нь со­нир­хол татаж байлаа. Та чухам яагаад хуульч бол­чихсон юм бэ. Эсвэл аавын­хаа мэргэжлийг өв­лөе гэсэн санаа төрсөн хэрэг үү?
-Намайг ухаан орж юмыг эргэцүүлж бодох хэмжээнд хүрч байх үед аав маань Улсын дээд шүүхийн удирд­лагад ажиллаж байсан юм. Тодорхой хэрэг маргааны талаар тэр үеийн нам төрийн удирдлагын зүгээс, тэрчлэн хамаатан садан ойр дотных нь хүмүүс ч аавд минь ихээ­хэн дарамт, шахалт, нөлөө­лөл үзүүлэхийг оролддог бай­сан нь сэтгэлд үлдсэн. Ми­ний аав тэр бүхнийг сэтгэ­лийн тэнхээгээрээ даван туулж шударга ёсны талд баттай зогсож байсанд нь бахархаж явдаг. Аавынхаа ажил төр­лийн зарим нэг хүнд, хэцүү талыг хараад би хуульч болохгүй гэж бараг ам тан­га­раг тавь­чихсан байсан юм. Тэгээд өөрийн сонирхлоор монгол хэл, уран зохиолын ангид орчихсон байтал арав­дугаар сарын сүүлээр нэг орой аав минь өрөөндөө дуу­даад “Би олон жил мэргэж­лийн, үнэ цэнэтэй, та нарт цаашдаа хэрэг болох их ном цуглуул­сан. Таван охин, хоёр хүү­гийнхээ хэнийг нь хуульч болгож энэ номыг өвлүүлэхээ удтал бодлоо. Тэгээд хамгийн том хүү өөрт чинь номын сангаа яваандаа хүлээлгэж өгнө гэж бодоод МУИС-ийн ректор Цэвэгмэд багштай өнөөдөр уулзаад оюутны сте­пендийг чинь хуулийн анги руу шилжүүлчихлээ. Мар­гааш өглөө тэнд очиж сур” гэж хэлсэн. Би тэр шөнө аав­тай­гаа хүний эрхийн төлөө нэ­лээд яггүйхэн тэмцэл хийсэн ч аавыгаа ялж чадаагүй бууж өгсөн юм.

-Тэгээд хуулийн ангид ороход тань бусад хүмүүс яаж хүлээж авсан бэ?
-Арын хаалгаар орж ирсэн шүүхийн байгууллагын том даргын хүүхэд гээд маш тааламжгүй хандсан. Би өөрөө сонирхолгүй байсан болоод ч тэр үү эхний ули­ралд нэг хичээл дээр муу дүнтэй гарчихсанаа санаж байна. Түүний дараа сургууль даяар “Содовсүрэн гуайн хүү гэж сурлагаар авах юмгүй амьтан орж ирж факультетийн дүн хойш татлаа” гэж бөөн хэл ам болсон. Ингэж эцгийн­хээ чихийг халууцуулж явах гэж дээ гээд би ч өөртөө дүгнэлт хийж жинхэнэ ёсоор сууж сурах миний зам эхэл­сэн гэх үү дээ.

-Сургуулиа дүүргэхдээ сурлагын байдал арай өөр болсон биз дээ?
-Бараг онц төгссөн шүү.

-Тэр үед чинь сургууль төгсмөгц нь л шууд цаанаас нь хуваарилдаг байсан. Та ямар хуваарь авсан бэ?
-Сургуульдаа шууд баг­шаар үлдсэн. Энэ нь миний цаашдын зам мөрт их тус болсон гэж боддог. Оюутны ширээнээс шууд багшилсан жилүүдэд багшлах болон эрдэм судлалын ажилд чам­гүй дадлагажиж төлөвшсөн маань өдий зэрэгтэй явахад минь нөлөөлсөн.

-Та хуулийн практик ажил хийж байв уу. Зарим эрдэмтдийг онолоос өөр юм мэддэггүй гэж шүүм­жилдэг шүү дээ..
-Надад хууль сахиулах байгууллагын анхан шатны нэгж болон удирдах бүрэлдэ­хүүнд ажиллах хувь тохиол заяасан шүү. Нийслэлийн ерөнхий прокурорын орлог­чоор гурван жил ажилласан маань хуулийн гал тогоонд ёстой чанагдсан үе. Улсын ерөнхий прокурорын туслах бөгөөд Шүүн таслах ажилла­гаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажилласан жилүүд маань манай улсад ардчилал шинэчлэлийн уур амьсгал орж, хэлмэгдлийн үеийн хэр­гийг цагаатгуулах ажил үйлсэд толгой өөд таталгүй ажилла­сан наяад оны төгсгөл үе байсан.

-Монголын хуульч эр­дэмт­дийн дотроос Шинж­лэх ухааны академийн жин­хэнэ гишүүнээр хамгийн анх сонгогдсон гэж таныг хэлдэг юм билээ…
-Ахмад үеийн болон ми­ний олон багш эрдэмтэд Шинж­лэх ухааны академийн жинхэнэ гишүүний сонгуульд 75-аас дээш хувийн нууц санал авч чадалгүй өдий хүрсэн гэдэг. 1990-ээд оноос миний бичсэн, харь­цуулсан эрх зүй судлал, эрх зүйн толь бичгийн цуврал бүтээлүүд маань надад ака­демичийн өндөр хэргэм зэр­гийг авчир­сан гэж боддог. Энэ нь Мон­го­лын хууль зүйн шинж­лэх ухааныг хөгжүү­лэхэд надад хүлээлгэсэн өндөр хариуц­лага.

-Хууль зүйн сургуу­лийн­­хаа захирлын ажлаас гадна баахан сонгуульт ажилтай болохоор зав зай багатай байдаг баймаар. Эрдэм шинжилгээний ажил­даа яаж зав гаргадаг вэ?
-Өглөө таван цагт босч ажиллах тохиолдол миний амьдралын хэвшил болоод удаж байна. Энэ хооронд эрдмийн ажлынхаа их зүй­лийг амжуулна даа.

-“Эмнести интер­нейшнл” олон улсын бай­гуул­лагын гүйцэтгэх захи­рал таныг их азтай, ус уух хувьтай хүн гээд Английн нийслэл Лондонд терро­рист халдлагад өртөлгүй амьд үлдсэн хүн гэж хэлж байсан. Тэр тохиолдлоо ярьж өгвөл сонин байх болов уу?
-Би тэнд Ази тивийг тө­лөөлж хүндэтгэл ёслолын арга хэмжээнд уриг­даж оролц­сон юм. Олон ул­сын “Эмнести интернейшнл” бай­гууллага өөрсдийнхөө гишүү­дийн гадаад арга хэм­жээнд өндөр зардал гаргадаг­гүй, нийтийн унаагаар үйлч­лүүл­дэг. Миний очих ёстой байсан сүм Лондонгийн төвд байр­ла­даг болохоор тэр өглөө би метрогоор очих ёстой байсан. Өглөө босчихоод явах бэлт­гэлээ хангах гээд байж байтал зочид буудлын жижүүр “Ут­саар ярья” гэж байна гээд дуудсан. Гэтэл нарийн бич­гийн дарга нарын газраас “Тань руу такси явуул­на. Тэр таксигаар та ирээрэй” гэж хэлсэн. Хэрэв би тэр так­си­гаар яваагүй бол өглөөний 8 цаг 30 минутын үед метро­гоор явах байсан юм. Яг тэр үед террористууд Лондон­гийн метроны дөрвөн станцыг дэлбэлж аймшигтай болгосон байсан. Тэр үед терроризмын аюул занал ойрхон ирчихсэн юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон.

-Таны олон бүтээл га­даад орнуудад хэвлэгдсэн. Японы Нагоягийн их сур­гууль бас хүндэт докторын цол хэргэмээ өгсөн бай­хаа..
-Манай улс төрт ёс, хууль цаазын олон зуун жилийн түүхэн уламжлалтай орон. Түүнчлэн хүн төрөлхтний үнэт зүйл болсон эрх зүйт ёсыг төлөвшүүлэх талаар шүүмжлэхээр зүйл их байгаа ч бас урагш нэлээд ахиж байгаа тал ч байна. Энэ бүх­нийг цэгцлэн дүгнэж Монгол Улсын эрх зүйн тогтолцооны талаар миний бичсэн ном ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ-д хэвлэгдэн нийтийн хүртээл болсон.

-Хоёулаа яриагаа арай өөр зүйл рүү хандуулъя. Та 1992-1996 оны УИХ-д ги­шүүнээр сонгогдон ажил­лаж байсан хүн. Тэр үеийн УИХ өнөөгийнхтэй харь­цуу­лахад ямар санагддаг вэ?
-Миний ажиллаж байсан анхны УИХ шинэ Үндсэн хуульд бусад хууль тогтоом­жийг нийцүүлэх талаар хам­гийн бүтээлч ажилласан. Ги­шүүд нь ч сонгогчдоо нэр төртэй төлөөлж чадсан, ул­сынхаа төлөө өөрсдийгөө гаргуунд нь гаргасан хүмүүс байсан гэж бодож байна. УИХ-ын гишүүнээр дөрөөлж, Зас­гийн газрын гишүүн болцгоож хувьдаа улсын сан хөмрөгөөс хууль бусаар хөрөнгө мөнгө олж авах гэсэн хүсэл эрмэлз­лэл нэгэнд ч байгаагүй. Одоо заримдаа яаж дахин тийм УИХ-ыг бүрдүүлэх вэ гэж толгойгоо гашилгах үе гарч байна.

-Тэр үед сууж байсан та нар шиг хүмүүс энэ төрд байгаасай гэж нээрээ олон хүн бодож байгаа байх шүү…
-Өнөөдөр манай нийгмийг удирдан жолоодох бараг цо­рын ганц гэж хэлж болохоор арга хэрэгсэл нь сайн хууль тогтоомж, түүнийгээ нийтээ­рээ ягштал дагаж мөрдөх явдал. Хуучин тогтолцооны үе шиг захиргаадалтын буюу дектатурын аргаар Монголын нийгмийг удирдах ямар ч аргагүй болсон. Тиймээс УИХ-ын гишүүд ч дээрх шаард­лагад нийцсэн байх ёстой. Гэтэл сүүлийн хэдэн жилд хуучин тогтолцооны, жалга довын буюу зөвхөн зарим нэг сонгогчдын захиа даалгавар дээр үндэслэсэн УИХ-ын “шинэ цээж” гишүүд төрөн гарч, үүнээс болж улс орон, ард түмний язгуур эрх ашгийн асуудал шийдэгдэхээ больчихсон шиг санагддаг.

-Та энэ сонгуульд нэр дэвших үү?
-Нэр дэвших эрх олж авах 20 сая төгрөг, сонгуулийн кампанид дор хаяж зарцуулах 300 саяас дээш төгрөгтэй байсан бол нэрээ дэвшүүл­мээр л байна.

-Танд зөндөө олон шавь, нэр алдартай найз нөхөд бий биз дээ. Тэд­нээ­сээ хандивын журмаар цуг­луулчихаж болохгүй юу?
-Миний шавь, дотно танил найз нөхдөөс томоохон ком­пани, аж ахуй нэгж удирдаж яваа надад элэгсэг дотно хандаж харьцдаг хүн үнэхээр байгаа. Тэднээс гуйгаад сон­гуу­лийн кампанид зарцуулах их хэмжээний хуримтлал бий болгож чадна. Харин намайг сонгогдсоны дараа тэд надаас “Тийм тендерт ялуулж өгөөч, тийм хүнийг ийм албан ту­шаалд тавьж өгөөч” гэж гуй­вал би юу ч хийж чадахгүй.

-Та МАХН-ын гишүүн. Үндсэн хуулийн Цэцэд тавьж байсан зарим томоо­хон суурь хуулийн төслийн талаархи санал шүүмжлэл чинь танд халгаатай буулт болж байсан. Дээр нь Үнд­сэн хуулийн Цэцийн ги­шүүнд хоёр ч удаа нэр дэвшээд намын бүлгийн хурал дээрээ унаж байсныг санаж байна. Та намдаа гомддог уу. Тэр үед танд тэгж хандсан нам чинь одоо шинэчлэгдэж өөрч­лөг­дөж байгаа юу?
-Шударга үйл ажиллагаа­ныхаа төлөө намынхаа удирд­­лагад нэг үе адлагдаж “эсэргүү” гэсэн нэр хочтой болж, дарамт шахалтад орж явахдаа би үзэх ёстой юмаа үзэж байна гэж бодож байлаа. Тэгээд “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг ардын зүйр үгийг амьдралдаа туршиж үзлээ. Өнгөрсөн онд хуралдсан МАХН-ын XXҮ их хуралд намайг төлөө­лөгчөөр сонгож намын Бага хурлын гишүүн болгосон. Үүнийг нь манай намын ал­даа­гаа зал­руу­лах гэж хийсэн зоригтой алхмын нэг гэж бодож байна даа.

-Таныг шилдэг өмгөө­лөгчдийн эхэнд нэрлэдэг. “Цагаан шонхор”-ын Ч.Энх­тай­ваны хэрэгт өмгөө­лөг­чөөр оролцсон баримтдаа тулгуурлан бичсэн “Амьд эрх зүй” гэдэг ном өмгөө­лөгчдийн сургалтын гарын авлага болчихсон юм би­лээ. Өөр олон дуулиантай хэрэгт та өмгөөлөгчөөр оролцож байсан хүн. Энэ талаараа нэгтгэсэн ном гаргавал нэлээд сонирхол­той болох байх..
-Үнэхээр сүүлийн арван жилд хийсэн өмгөөллөөрөө ном хийвэл маш сонирхолтой бүтээл болох байх шүү. За­рим үед надад таны асуусан шиг ийм бодол төрж байсан л юм.

-Жишээлбэл тийм ном гарвал ямар, ямар хэргүү­дийн талаар бичих вэ?
-1999 онд УИХ Монгол Улсын Үндсэн хуульд хууль бус нэмэлт, өөрчлөлт оруулс­ныг Цэцэд гомдол гаргаж нийт ард түмний төлөө страте­гийн өмгөөлөл хэрхэн хийж байсан талаар сургамжтай баримт материал надад бий. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.От­гон­билэг, АНУ-ын иргэн Алан Парот, Ю.Цэдэнбалын хүү Зориг, УИХ-ын гишүүн Л.Гүн­далай, М.Энхсайхан, 2001 онд сүйрсэн “МИ-8” нисдэг тэрэг­ний хохирогчдын өмгөөлөл гээд нэлээд олон хэрэг бий шүү.

-Сүүлд осолдсон “МИ-8”-ын аймшигт ослын хэр­гийг хэрэгсэхгүй болгочих­лоо. Та өмнөх МИ-8-ын сүйр­лийн хохирогчдын өм­гөө­­лөг­чөөр олон жил ажил­ла­­лаа. Одоо тэдний гомдол тасарсан болов уу?
-Үгүй, тасраагүй. Ялан­гуяа Японы NHK телевизийн амь эрсэдсэн хохирогчдын ар гэ­рийнхэн маш их гомдолтой явдгаа одоо хүртэл надад хэлдэг. Саяхан тэд надаар дамжуулж МИАТ-т асуудал тавиулсан. Тэд хань ижлийн­хээ гэгээн дурсгалыг хүндэт­гэх зорилгоор осол болсон Увс аймгийн Малчин сумын тэр газарт жил бүр очиж байх талаар асуудал тавьсан юм. Сүйрэл дөнгөж болсон хам­гийн хүнд тэр өдрүүдэд Мон­го­лын төр засгийн удирдагчид байн­гын туслалцаа дэмжлэг үзүүл­нэ гэж амалж байсан боловч туслах нь байтугай сүүлийн үед ихээхэн чирэг­дүүлж бай­гаа. Хэрэв энэ асууд­лыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх­гүй бол Монголын Засгийн газрын эсрэг иргэний нэ­хэмж­лэл гаргана гэсэн. Ингэхдээ амь эрсдэгсдийн эцэг эх, төр­сөн хүүхдийнх нь тэтгэмжийн зардал, түүнчлэн Японд хө­шөө дурсгал бариулсны хө­рөнгө зэрэг асар их хэмжээ­ний мөнгө нэхэхээр төлөв­лөж байгаа юм билээ. Ийм байдалд хүргүү­лэхгүйн тулд МИАТ осол бол­сон газар нь тогтмол очих хүний тоо, зард­лын асуудлыг шийдвэрлээд өгчихмөөр бай­гаа юм. Би МИАТ-ийн удирд­лагад хохи­рогч­дын ар гэ­рийнх­ний гомд­лыг бичгээр хүргүүл­сэн бай­гаа.

-УИХ-ын гишүүн У.Хү­рэл­сүхэд анхан шатны шүү­хээс хорих ял оноолоо. Анхан шатны шүүхийн гар­гасан шийдвэрийг хэр зэ­рэг үндэс­лэлтэй гэж үзэж байна вэ?
-У.Хүрэлсүх миний шавь нарын нэг. Багш хүн шавь нараа элдэв муу хэрэгт ороо­цолдоход сэтгэл нь дандаа эмзэглэдэг. Энд ганцхан зүй­лийг онцолж хэлэхэд УИХ У.Хү­рэлсүх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргаагүй байхад анхан шатны шүүх түүний талаар шийтгэх тогтоол гар­гасан нь Үндсэн хууль зөрч­сөний илрэл. Шүү­хийн энэ жишиг УИХ-ын хал­дашгүй бүрэн эрхийг үгүйсгэ­сэн яв­дал боллоо. Шинээр сонгог­дох УИХ-ын гишүүд өөрс­дий­гөө “Хал­даш­гүй дар­хан эрх­тэй” гэж бодон түүгээр хаа­цай­­лал хийх гэж байгаа бол үүнийг шүүх та­лаар болголоо шүү гэдгийг энэ дашрамд хэл­чихье.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Д.Мөнгөндалай 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан