Твиттерт Элон Маскыг дагадаг зарим хүмүүс ам асууснаас болж SpaceX, Tesla компаниудын Facebook хуудас үгүй болов. Компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск #deletefacebook хөдөлгөөнд оролцож, жиргээчдийн шаардлагын дагуу ийм шийдвэр гаргажээ.
Хамгийн анх WhatsApp-ыг үүсгэн байгуулагч Брайн Актон “Цаг нь боллоо, #deletefacebook” хэмээн жиргэхэд Маск хариуд нь “Facebook гэж юу байдаг юм бэ?” хэмээснээс энэ бүхэн эхэлсэн аж.
Түүний жиргээний хариуд Serdarsprofile хэмээх хэрэглэгч “Хэрвээ чаддаг л юм бол SpaceX-ийн Facebook хуудсыг устгаарай” гэж жиргэхэд Маск хариуд нь “Ийм хуудас байдаг гэдгийг мэдсэнгүй. Устгана аа” гэж хариулжээ.
Ингээд төд удалгүй SpaceX-ийн хуудас устаж, харин өөр нэгэн хэрэглэгч Tesla-ийн хуудсыг сануулснаар тус бүр 2,6 сая орчим дагагчтай байсан хуудаснууд устжээ. Маскын хувьд хамгийн идэвхтэй хэрэглэдэг Instagram нь мөн л Facebook-ийн өмч хэдий ч тэрээр “Instagram-ын бие даасан байдал хэвээр байгаа учраас хэсэгтээ асуудалгүй” гэсэн байна.
Кембриж Аналитика компани хэрэглэгчдийн мэдээллийг буруу замаар олж авч, буруу зүйлд ашигласан хэмээх мэдээлэл гарснаас хойш өнгөрч буй долоо хоногт Facebook-ийн хувьд тун хүнд өдрүүд өнгөрч байна.
Хувьцааны үнэ унаж, асуудлыг хэрхэн шийдэхийг нь дэлхий даяар ажиглаж байгаа бөгөөд зарим хүмүүс Facebook-ээ устгах хөдөлгөөн хүртэл өрнүүлээд эхэлжээ.