Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөө давчуу. Гэтэл энэ өрөөг өргөтгөхийн оронд эмнэлгийн удирдлагууд сул хонгилоо кофе шоп болгон, сахиуруудыг бухимдуулж байгаа талаар уншигч мэдээлсэн юм.
Энэ дагуу бид тус эмнэлгийг зорилоо.
Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөө 10 орчим метр квадрат талбайтай. Тус бүр дээр нь гурван хүн зэрэгцэн суух боломжтой дөрвөн ширхэг урт сандал тавьжээ. Мөн нэг зурагт, хувцасны шүүгээ байрлуулсан байв. Сахиурын өрөөнд байхдаа мөрдөх дүрмийг хэвлэн өлгөсөн байх агаад сахиуруудын хоол, цайг нэг дор бөөгнүүлжээ.
11.00 цагийн үед биднийг очиход 15 хүн энэ өрөөнд байсан юм. Хоёр хүн сандал дээр хэвтэж, зарим нь эвхдэг сандал дэлгэн суужээ. Агааржуулагч байрлуулсан ч ажиллаагүйн улмаас бүгчим байв. Сахиурууд ч ганц нэгээрээ агаар амьсгалахаар гарч байлаа.

Эрчимт эмчилгээний тасагт 3 дахь өдрөө эмчлүүлж буй өвчтөний сахиуртай ярилцахад “Энд өдөртөө 20 орчим хүн байдаг. Би шөнө хонодоггүй болохоор шөнө ямар байдгийг мэдэхгүй. Өрөө жижигхэн, зарим сандал дээр шөнө хоносон сахиурууд унтчихдаг болохоор суух суудал олдохгүй. Цэвэрлэгээ сайн хийдэг ч их бүгчим. Заримдаа салхилах гээд коридорт гарахаар сахиурын өрөөндөө ор гэнэ. Нөхцөл байдал тийм ч сайнгүй” гэлээ.
Харин Сүхбаатар аймгаас ирсэн нэг гэр бүл хоёр дахь хоногтоо өвчтөн сахиж буй бөгөөд сандал хүрэлцэхгүйн улмаас гэрээсээ аяны эвхдэг сандал хоёрыг авчран түүн дээрээ сууж байлаа.
“Өрөө их бүгчим байдаг. Агааржуулагч бий ч эвдэрсэн гээд биднийг байх хугацаанд ажиллахгүй байна. Хааяа нэг гарч агаар амьсгалж байна. Хоносон хүмүүс сандал дээр унтчихдаг болохоор суух зайгүй, аргаа бараад сандлаа авчирсан. Хоол авчрахаар хажуугийн дэлгүүрт идэж болно гэж үйлчлэгч хэлсэн. Гэхдээ худалдагч нь аашлаад байсан” гэв.

УНТЭ-т нийт гурван кофе шоп, нэг хүнсний дэлгүүр ажилладаг. Амбулаторийн хоёр давхарт, Б блокын үүдэнд, өргөтгөлийн үүдэнд тус тус нэг кофе шоп бий. Б блокийн өргөтгөлд нэг хүнсний дэлгүүр ажилладаг.
Улсын эмнэлэг дотор үйлчилгээний газар ажиллуулахдаа ямар шаардлага, шалгуур тавьдаг талаар тус эмнэлгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Далайжаргал,
“Эмнэлэгт үйлчилгээний газар байгуулахдаа сонгон шалгаруулалт зарладаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тухайн ААН-ийг шалгаруулж, УНТЭ, хувийн хэвшил, ТӨБЗГ хамтарсан гэрээ байгуулдаг. Түрээсийн орлогын 70 хувийг манай эмнэлэг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг” гэв.
Харин Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөтэй холбоотой гомдолд,
-Эрчимт эмчилгээний тасаг нийт 8 ортой. Хуучин сахиурын хэсэг жижиг байсныг нь хоёр жилийн өмнө хүлээн авах хэсгийг чөлөөлөн, шинээр байгуулсан. Харин одоо дэлгүүр байрласан хэсэг нийтийн эзэмшлийнх. Энд халуун хоол, цайгаар үйлчилдэг газар байвал сахиуруудад ч, эмч, ажилтнуудад ч хэрэгтэй гээд жилийн өмнө сонгон шалгаруулалт зарласан юм.
Эрчимт эмчилгээний тасгийн сахиуруудад дутагдалтай зүйлүүд бий. Бид аль болох тухтай байдлыг хангах гэж хичээдэг. Гэтэл нэг хүн сахих гэж их олуулаа ирдэг. Заримдаа нэг айлаас арав, хориулаа ирэх нь бий. Бас сахиурын өрөөнд хайр гамгүй хандаж байна. Хогоо хаяж, эд зүйлс эвдэх асуудлууд гардаг” гэсэн юм.
Эмнэлгийн дэд захирал шинээр байгуулсан кофе шопт сахиурууд гаднаас авчирсан хоолоо идэж болно гэв. Харин сахиурын өрөөнд байсан хүмүүс өөр зүйл ярилаа. Тиймээс “Арома” кофе шопын ажилтнаас тодруулсан юм. Тэрбээр, манай хоолны чанар, үнэ бусад газраас илүү. Тиймээс эмнэлгийн ажилчид төдийгүй үйлчлүүлэгчид ам сайтай байдаг. Сахиурууд гаднаас авчирсан хоолоо манайд чөлөөтэй идэж болно. Одоо ч сахиурууд байна гэлээ.

Эрчимт эмчилгээний тасаг нийт найман ортой. Яаралтай тусламж хэрэгтэй, хүнд өвчтөнүүд энд хэвтэн эмчлүүлдэг. Өвчтөнүүд дунджаар энд 3-5 хоног хэвтдэг юм байна. Хүнд өвчтөнүүд үүнээс ч олон хоног болдог аж. Зарим нь тэнхрээд гарахад зарим нь бурханы оронд оддог. Өвчтөнүүд үхэл, амьдралын заагт байхад ар гэрийнхэнд нь тун хүнд байдаг нь мэдээж.
Тиймээс өвчтөн төдийгүй сахиуруудын тав тухыг хангахад анхаарах цаг болжээ.
Сануулахад гурван жилийн өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасгийн сахиурын өрөөг хувийн компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулж байсан нь олон хүний талархлыг хүлээж байсан юм.