Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон авто зам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ зэрэг нийслэлтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Засгийн газрын эдгээр зорилтыг ажил хэрэг болгох гарц, шийдлийг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хотын удирдлагуудад үүрэг болголоо.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төвлөрлийг сааруулж, дагуул хот бий болоход хотын захиргаа нь түрүүлж нүүдэг жишиг олон улсад байдаг” гэв. ЗГХЭГ-ын дарга, нийслэлийн Засаг дарга нарын уулзалтаар яригдсан бас нэг чухал сэдэв нь шинээр баригдах сургууль, цэцэрлэг, өргөтгөлийн барилгын асуудал байлаа.
Энэ онд 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажил эхлэхээр улсын төсөвт суусан. Эдгээрээс 16 сургууль, 23 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор нийслэлд эрх нь шилжиж ирсэн. Одоогийн байдлаар нийт 17 сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг нийслэлийн Газрын албаны дарга танилцуулав. Харин газар чөлөөлөх нөхөх олговорт 26 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.
Б.Сэлэнгэ