Энэ оны тавдугаар сараас эхлэн БНХАУ “нийгмийн оноо” гэх зүйлийг бий болгож, үүнийхээ тусламжтайгаар иргэдээ ангилж эхлэхээ мэдэгджээ. Ингэж ангилахдаа гэмт хэргийн түүх, өр, зээлийн асуудалд холбогдож байсан эсэхийг нь харгалзан үзэх бөгөөд эдгээр шалгуураар бага оноо авсан иргэд нэг жилийн туршид галт тэрэг болон онгоцоор зорчих эрхээ хасуулах аж.
Бусад эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх шалгуурууд дээр өмнө нь галт тэргэнд тамхи татаж байсан эсэх, хэт их өртэй, нийтэд худал цуурхал тараасан зэрэг шалгуурууд нэмэгдэх гэнэ.
Энэхүү шийдвэрт олон улсын хүний эрх судлаачид “Хүний эрх чөлөөг зөрчсөн” гэсэн байр сууринаас, нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Эх сурвалж: The Verge
Д.Түшигт-Эрдэнэ