Шинжлэх ухааны академийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Г.Пүрэвдорж XX зууны эхэн үед бичигдсэн Сарт гол цэцэн вангийн тайж ноёдын угийн бичгийг Архивын ерөнхий газраас /АЕГ/ авч хоёр жил гаруй хугацаанд судалж монгол бичгээр бичигдсэн баримтыг кирилл бичиг рүү хөрвүүлэн бичсэн байна.
Тус шинэ намтрыг өнөөдөр АЕГ-т хүлээлгэн өглөө.
Доктор Г.Пүрэвдорж:
“Миний удам угсаа хэн байсныг мэдэхийн тулд эхлүүлсэн ажил минь амжилттай дууслаа. Би ганцаараа хийгээгүй. Надтай хамтарч арав гаруй хүн ажилласан. Сарт гол цэцэн вангийн хошуу гэдэг нь Батмөнх даян хааны хүү Гэрсэнз Жалайрын харьяаны нутаг байсан” гэлээ.
АЕГ-ын дарга, доктор Д.Хоролдамба:
“Архивын ерөнхий газарт олон зууны өмнөх үнэ цэнэтэй баримтууд хадгалагдаж байдаг. Эдгээр баримтыг олон түмний бүтээл болгож эргэлтэнд оруулахыг дэмжин ажиллах болно” хэмээв.
1915 онд Богд хаант засгийн газраас тайж буюу алтан ургийнхныг тоолсон аж. Сарт гол Цэцэн вангийн тайж нарыг тоолоход 32 метр урт муутуу цаас бичээс болжээ. Уг тооллогод 6000 гаруй тайж бүртгэгдсэнээс улаанаар амьд байгаа хүнийг бичиж, хараар нас барсан хүнийг тэмдэглэжээ.
Сарт гол цэцэн вангийн хошуунд одоогоор Завхан аймгийн есөн сум багтдаг байна.