Тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломжтой autobox.mn сайтыг Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас нээлээ.
Тодруулбал, автомашины зам, тээврийн осолд холбогдсон болон түүний эвдрэл, гэмтэл, зөрчлийн мэдээлэл, даатгал, татварын мэдээлэл,авто үйлчилгээний байгууллагад санал гомдол гаргах, тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэлд хийгдсэн засвар, үйлчилгээ болон худалдан авсан сэлбэг хэрэгсэлдээ баталгаа гаргуулах гэх мэт тээврийн хэрэгслийн ашиглалтын талаар дэлгэрэнгүй түүхийг харах нэгдсэн сантай болж байгаа юм.
Улсын болон арлын дугаарын хамт ашиглан тухайн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авч болно
Энэхүү мэдээллийн сан нь “Үндэсний дата төв” дахь серверт байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан “Цагдаагийн ерөнхий газар”, “Татварын ерөнхий газар”, “Онцгой байдлын ерөнхий газар” зэрэг эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангуудтэй холбогджээ.
Цахим орчинд Autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын болон арлын дугаарын хамт ашиглан тухайн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авч болно.
Энэхүү мэдээллийн санд зам тээврийн осол зөрчил, байгалийн гамшиг, татвар, даатгал, техникийн үзлэгт хамрагдсан мэдээлэл, засварын үйлчилгээний бүхий л мэдээллүүдийг нэгтгэгдэн тухайн автомашин хэдэн эзэмшигчтэй байсан, хэдэн онд орж ирсэн, ямар засвар үйлчилгээ хийсэн гэх мэт мэдээллүүд байх юм.
www.autobox.mn буюу “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан” бий болсноор бүрэн бус тээврийн хэрэгслээс болж гарч буй зам тээврийн ослыг бууруулах, жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх зорилготой бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагаас нэмэлт хөрөнгө мөнгө гарахгүй, иргэдэд дарамтгүй ажил гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд хэллээ.