Та гэртээ шинэ тавилга авахдаа юунд илүү анхаардаг вэ? Загвар дизайн, өнгө гээд олон асуудал яригдах байх. Хамгийн чухал зүйл бол өнгө гэдэгтэй санал нийлэх үү. Өнгө бол хүний сэтгэл санаанд эерэг болон сөрөг хандлагыг шууд төрүүлж чаддаг онцлогтой. Хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд тавилганы өнгийг сонгохдоо хэд хэдэн зүйлийг чухалчилж үздэг байна. Тухайн жилийн трэнд өнгө, билэгдэл, өнгөний зохицол зэрэгт хэрэглэгчдийн 80-90 хувь нь анхаардаг гэсэн судалгаа гарчээ. Харин таньд эдгээрээс аль нь илүү чухал бол?
Жил болгоны сүүлээр ирэх оны өнгөний хандлагыг тодорхойлдог. Олон судалгаанаас үндэслэж загварын агентлаг, компаниуд өөрсдийн таамаглалыг дэвшүүлдэг. Өнгө будгийг тодорхойлогч “Pantone” компани 2018 оны трэнд өнгөөр нил ягаан өнгийг нэрлэсэн билээ. Нил ягаан өнгө нь сэтгэл санаа, оюун ухааны тайтгарлыг өгдөг ба сүр жавхлантай харагдахын сацуу энгийн мөртлөө элбэг дэлбэг, хангалуун байдлыг илэрхийлдэг. Энэ өнгө нь ямар ч цаг үед хамгийн нэр хүндтэй, алдартай өнгөөр нэрлэгдсээр ирсэн.
Тавилга үйлдвэрлэлийн салбарт 2018 оны трэнд өнгөнд хэд хэдэн өрсөлдөгч байгааг дуулгая. 2018 оны трэнд өнгөний өрсөлдөөнд хурц, тод өнгө илүү зонхилж байна.
Эрх мэдэл, хүч чадлыг илэрхийлэх хар өнгө энэ онд чухал байр суурь эзлэх бололтой. Хар өнгийн буйдан, ширээ хэний ч харааг булаана гэдэгт итгэлтэй байна. Анхаарлаа төвлөрүүлэхэд хар өнгө яг тохирно.
Ягаан өнгө жендерийн холбоотой гэдэг ойлголт орчин үед өрөөсгөл болсон. Энэ өнгө хүн бүрийн сэтгэлийг хөөргөж, амар амгалан байдлыг илүү тодотгож өгдөг.
Энх тайван, амар амгалан байдлыг мэдрүүлэгч цэнхэр өнгө хэзээ ч байр сууриа алдахгүй. Энэ өнгөнөөс та олон төрлийн мэдрэмжийг авч чадна.
2018 онд эрч хүчийг мэдрүүлж чадах өнгө бол ногоон, шар гэж тодорхойлсон байна. Өнгийг тодорхойлогч олон компаниуд таньд үүнийг амлаж чадахаа илэрхийлжээ.
Зурагт, сошиал ертөнцөөс байгалийн сайхныг бишрэн суудаг цаг ард хоцорсон. Содон цэнхэр, сэтгэл сэргээх хөх ягаан, зөөлөн шаргал өнгөнүүдийн зохицол таны санаанд оромгүй үзэсгэлэнт орчинг бүрдүүлэх болно.
Өнгө хүн бүрт харилцан адилгүй сэтгэгдэл төрүүлж чаддаг. Гэгээлэг өнгөнд дуртай нэгэн байхад хурц, тод өнгөнд дурлагсад ч цөөнгүй. Тухайн хүний онцлог, ертөнцийг үзэх үзлээс шалтгаалж харилцан адилгүй байдаг. Монголчуудын хувьд ёс заншил билэгдлийг илүү чухалчилж үздэг. Өнгө нь өөр өөрийн гэсэн билэгдлийг агуулж байдаг. Бидний хувьд үндсэн таван өнгө болох улаан, цэнхэр, шар, ногоон, цагааныг гэрийн чимэглэлд түлхүү ашиглаж байна. Харин хар, тод болон бүдэг ягааныг туслах өнгө болгон ашиглаж иржээ.
Загварын чиг хандлагыг тодорхойлогч компаниуд өнгөний талаархи олон төрлийн судалгааг хийсэн байдаг. Үүний дотроос өнгөний зохицлын судалгаа илүү олны анхаарлыг татдаг. Уг судалгаанаас үндэслэж хэрэглэгчид сонголтоо хийх нь нэмэгджээ. Жишээлбэл, тавилга үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгч таньд өөр хоорондоо тохирох өнгөнүүдийг үйлдвэрлэгч компани санал болгодог. Хэрэглэгч өөрт таалагдсан дурын өнгөнүүдийг сонгоход хоорондоо төгс зохицож чадна гэсэн үг.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан скуэйр төв, 3-н давхарт байрлах "Ganbros showroom"-д хүрэлцэн ирж сонирхоорой.
Утас: 77100700
Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/ganbrosllc/
Веб хуудас: http://www.ganbros.mn/