Хэл бичгийн ухааны доктор, Гавьяат багш Ж.Баянсан тэргүүтэй хэсэг эрдэмтэн “Монгол зүйр цэцэн үгийн тайлбар толь” хийж байгаа тухай мэдээллийн дагуу түүнтэй уулзаж, бүтээлийнх нь талаар сонирхсон юм.
СУИС Хэлний соёл судлалын профессорын баг байгуулж, тэргүүлэн авч явах итгэл, үүргийг өөрт нь хүлээлгэсэн тухай тэрбээр хэлж байлаа. Эрдэмтэд хамтран хийж буй “Монгол зүйр үгийн тайлбар толь”- ийг ирэх зун манай улсад болох дэлхийн монголч эрдэмтдийн чуулганаас өмнө гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна. Өнө эртнээс нааш өнөөгийн биднийг хүртэл монголчууд бидний ой тоонд, ухаан санаанд дархлаа мэт болон суусан аман үг хэллэг, ухаан, сургаал олон байдгийн нэг нь зүйр цэцэн үг юм.
Аливаа үндэстний ардын зүйр цэцэн үг гэдэг тухайн ард түмний эрт дээр үеэс нааш бий болгосон, өвлөж уламжилж ирсэн эдийн болон оюуны соёлын бүхий л зүйлийг багтаадаг аж.
Суурин амьдралтай өрнөдийнхөн ном, бүтээлийг номын санд хадгалж, үе уламжлуулан уншуулж ирсэн бол бидний өвөг дээдэс нүүдэллэн амьдрахдаа ном, эрдмээ өөрсдөө оюундаа тээсээр өнөөдөртэй золгуулсан нь гайхамшиг. Социализмын үед “Монголын зүйр цэцэн үг” гэсэн ном, ботиудыг хэдэнтээ хэвлэж олон нийтийн хүртээл болгосоор ирсэн. 1990- ээд оноос хойш гарсан толь ч нэлээд хэд байх аж. Утгын тайлбар маягтай нь ч байхад олон мянган үг багтаасан том, эсвэл цөөн хоёр, гурван мянган үгтэй нь ч бий. Харин өдгөө СУИС-ийн профессорын баг монгол ардын зүйр цэцэн үгэнд арай өөрөөр хандахыг зорьж байна. Үүнд Ж.Баянсан багшийн МУИС-д ажиллаж байхдаа сүүлийн 20 гаруй жил зүйр цэцэн үгийн чиглэлд хийсэн судалгаа, дүгнэлтүүд хэрэг болно гэж сургуулийн удирдлага үзжээ.
Тэрбээр ойлгож мэдсэн, оюутнуудад ярьж хэлдэг зүйлээ энд үргэлжлүүлэн ажиллах боломж гаргаж өгсөнд баяртай байгаагаа хэлсэн. Зүйр цэцэн үгийг зүгээр уншуулах, цээжлүүлээд өнгөрөх биш, мөн чанар, утга холбогдлынх нь үүднээс тайлбарлаж хүмүүст хүргэнэ гэдэг бол шинэ санаа, хандлага аж. Аливаа үндэстний ардын зүйр цэцэн үг гэдэг тухайн ард түмний эрт дээр үеэс нааш бий болгосон, өвлөж уламжилж ирсэн эдийн болон оюуны соёлын бүхий л зүйлийг багтаадаг аж.
Жишээ нь монгол хүн энэ газар нутагт аж төрж ирэхдээ байгаль, нийгэм, ертөнцийг яаж таньж ухаарсан, таньж ухаарсан байдал нь, өөрийнх нь өдөр тутмын үйл ажиллагааг яаж захиран жолоодож байдаг вэ гэсэн талаас нь зүйр цэцэн үгийг судалж тайлбарлах шаардлагатай юм гэж судлаачид үздэг болоод 20-иод жил болжээ. Тэгэхээр хэрэглэгдэхүүн нь бусад хүмүүсийн хийсэн зүйл хэвээрээ боловч түүнд хандах тайлбар нь өөр байх ажээ. Байгаль, нийгэм, ертөнцийг таньж ухаарсан, түүнийгээ хэдхэн үгэнд мөр, шад болгон, толгой холбон хэлж, зүйр цэцэн үг болгосон нь олон.
Сонирхолтой зүйр цэцэн үгийн жишээ цөөнгүй. Тос гүзээлэх гээд тугалаа гүзээлэх гэдэг үг байна. Малаасаа сааль сүү арвин авбал өрөм тос сайн хураана. Малынхаа дэлэн дэх сүүг шавхаад байх юм бол тугалд нь хөхөх юм үлдэхгүй, эцэст нь турж үхнэ. Тугалаа гүзээлэх гэж үүнийг хэлэх ажээ. Учир шалтгаан тоочиж олныг нуршилгүй ердөө тавхан үгэнд багтааж зүйрлүүлэн ийнхүү уран цэцэн хэлсэн байна. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг зүйр үг бий. Бусдаас гуйж байснаас өөртөө байгаа бололцоо, боломж, чадвараа сонжиж ашигла гэсэн утгатай ч, өөр мэдлэгтэй бас холбоотой болж ирдэг ажээ.
Жуулчны хөтчийн төдийд хэл мэддэг болсноо гадаад хэл эзэмшсэн гэж үзвэл буруу
Аль ч үндэстэн өөрийн муу юмыг илчлэх дургүй байдаг. Хүнээс юм гуйх нь бусдын хилийг нэвтэрч, дотоод хэрэгт оролцохтой адил. Аяга сав, хазаар ногт гуйж авах байлаа ч дутагдалтай талаа мэдүүлэхгүйн тулд өөрийн боломжийг ашигла, хүнээс бүү гуй гэсэн санааг базаж ингэж хэлдэг байна. Авдар гэж зүгээр хэлээгүй. Бурхан тахил, сахиусаа байрлуулдаг, үнэт эдлэл хэрэглэлээ ч хадгалдаг, хоймортоо байрлуулдаг хүндэтгэлтэй эдийг оролцуулсан байх нь ойлгомжтой болгох гэснийх. Авдар бол эд хөрөнгөө хадгалдаг ч сав, хайрлан хамгаалж явах учиртай толгой, цээж ч бас мөн ажээ.
Тиймээс юуны туханд хүрэлгүй гадагш бүү гүй, бусдаас асуухаар өөрөө бод гэсэн санааг ч илтгэх аж. Айлаас гуйх нь гутамшиг гэдэг мэдлэг ухааны үүднээс ийм зүйр үг гарсан байх нь. Энэ мэтчилэн жишээ татан тайлбарлаж болно. Гагцхүү бүхэл бүтэн ухаан, сургаал багтаасан зүйр цэцэн үгийн утгыг, ухааныг хүүхэд залууст яаж ойлгуулж, ухамсарт нь шингээх вэ гэдэг асуудал өнөөдөр тулгамдаж буй. Яс, махаар нь мэдрүүлэх буюу бие сэтгэлд оршоох нь хамгийн дөт арга зам аж.
Үүний тулд хот газрын хүүхдүүдийг ядаж зуны амралтаар хөдөө байлгаж, малчдын амьдралтай танилцуулах хэрэгтэй. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага тулгамдаж байна. Хөдөө ах дүү, хамаатан садан, ойр дотнын танил ховор айл гэр болгон Монгол орноороо аялж, монгол соёлоо мэдрэх цаг иржээ. Жилийн дөрвөн улиралд явбал сайн. Зун цагт малчин айлд, үгүйдээ л хажууд нь хонож өнжиж, тэд аж ахуйгаа хэрхэн хөтөлж явуулж буйг харж, ойлгох хэрэгтэй болж байна. Амьдрал тэнд байгааг, жинхэнэ монгол үг хэллэг, зүйр цэцэн үгийг тэнд л хэлж, ярьж байгааг харах болно.
Ахуй орчинд нь мэдрүүлж, бие, сэтгэлд нь оршоох гэж энэ буй за. Эсгий хийх газар хүүхэд, нохой яаж саад болдгийг мэдрэх аваас сая “Ингэхэд би хэн бэ” гэдгээ ойлгож эхлэх нь. Өөрөөр хэлбэл, амьдралаас хэр тасархай байгаагаа мэднэ. Гадаад хэл шүтдэг болсон өнөө цагт зүйр цэцэн үгэнд багтаж буй ардын ухааныг хэрхэн гадаад хэлэнд буулгах вэ. Гадаад хэл сурч байгаа хүмүүс монгол зүйр цэцэн үгээ сайн мэддэг байх ёстой аж. Өөрийнхөө хэлний нарийн нандиныг мэдэхгүй хүн гадаад хэл сайн ойлгохгүй. Орчуулга хийж чадахгүй. Өөр хэл, соёлтой хүнтэй, хүмүүстэй хамтарч ажиллах, баг болох, нэг орчинд амьдрах зэрэгт тухайн хэлийг их сайн сурч байж тэр хүмүүсийг ойлгоно. Тухайн үндэстний хэлний болоод бусад соёл, ахуй, ухамсарт нэвтэрнэ.
Жуулчны хөтчийн төдийд хэл мэддэг болсноо гадаад хэл эзэмшсэн гэж үзвэл буруу. Тэр орчин, хэрэгцээ, хүрээндээ харилцаад болоод байдаг юм байж. Түүнээс цааш гарахгүй гэдгийг эрдэмтэн багш санууллаа. Тиймээс дунд болон их, дээд сургуулийн гадаад хэлний сургалтын агуулга, хөтөлбөрт ийм юмыг таньж мэдэж, ойлгодог болтол нь өөрчлөлт оруулж, бүтээлчээр хандах ёстой аж. Эдүгээ ном зохиол, кино зэргийн орчуулгыг хааяа анзаарч байхад махчилж, үгчилж орчуулсан нь байдаг. Төрөлх монгол хэлтэй бидэнд хачин сонсогдож байгаа юм.
Түүнийг анзаарсан хүмүүс “Юу гэсэн үг вэ, хэзээ ингэж хэлж байсан юм бэ” гэж эсэргүүцдэг. Яагаад ингэж чих зурам хачин юм сонсогдоод байна гэхээр орчуулсан хүн өөрийнхөө хэлийг сайн мэдэхгүй байгаатай холбоотой. Төрөлх хэлээ мэдэхгүй хүн бусдынхыг ямар хэлээрээ илэрхийлэх билээ дээ. Ингэхээр тухайн зохиол, кинонд байгаа цаад үндэстний хэлэх гэсэн амин утга гарч байна уу, үгүй юү. Үүн дээр дүн шинжилгээ хийх цаг болжээ. Олон нийт, зохиолчид, багш нар, орчуулагчдад маш хэрэгтэй бүтээл гарах гэж байгаа талаар цухас дуулгахад ийм байна. Цаад, алсын ач тусыг бодож өнөөдөр эрдэм мэдлэгээ зориулан ажиллаж байгаа хамт олонд талархууштай.