Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэдтэй уулзаж, хотын ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/918 дугаар захирамжийн хэрэгжүүлэх чиглэлээр харьяа байгууллагууд ажиллаж буй нь энэ юм.
Дараагийн уулзалтаар иргэд тус хороонд цэцэрлэг, сургууль байгуулах, мөн түрээсийн орон сууцны талаар мэдээлэл авахыг хүслээ.