Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо монголын урлаг, утга зохиол, зан үйлийг сурталчлах өдөрлөг боллоо.
“Умардын монголчууд” нийгэмлэг, Парисын 10 дугаар дүүрэг хамтран зохион байгуулсан уг өдөрлөгийг Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэг болон Мандах цэцэг захиралтай Гадаад сурталчилгаа, соёлын газрын хамт олон дэмжин ажиллажээ.
ЭСЯ-ны зөвлөх Э.Есүхэй өдөрлөгийг нээн хоёр орны харилцааны уламжлал түүх, өнөөгийн түвшний талаар товч мэдээлэл хийсэн бол хамтран зохион байгуулагч Парисын Х дүүргийн удирдлагын зүгээс эртний түүхт монгол анд нөхдийнхөө өвөрмөц соёл, зан заншилтай танилцах боломж олдож байгаад талархал илэрхийлсэн байна.
Харь оронд амьдарч байгаа ч эх хэл, соёлоо суралцаж буй багачууд төрийн дууллаа дуулан, Францад өөрийн орны орчин цагийн уран зохиол, яруу найргийн бүтээлийн түгээн сурталчлах чиглэлээр ажиллаж буй орчуулагч Р.Мөнхзул Монголын утга зохиолын түүхэн үечлэл, гол гол төлөөллийн талаар танилцуулга хийсэн байна. Тэрээр Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх, яруу найрагч Л.Өлзийтөгсийн өгүүллэгийн түүвэр зэрэг бүтээлийг франц хэл рүү орчуулжээ.
Өдөрлөгийн үеэр монгол ардын уртын болон богино дуу, морин хуурын татлага, бий биелгээ, үндэсний бүжгийн сор болсон бүтээлүүдээс бүрдсэн тоглолт гадны төдийгүй эх орноосоо алс суугаа иргэдийн сонорыг мялааж, франц дахь шагайн харвааны нийгэмлэгийнхэн уухай өргөж шагайн харвааны ёс, хашлага хасаа, ардын тоглоомын хүндэтгэл, монгол бөхийн өмсгөл зэргээ танилцуулсан байна. Мөн францад уран бүтээлээ туурвидаг зураач, урчууд өөрсдийн бүтээлээ дэлгэжээ.