Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг гуравдугаар сард Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн өдрүүдээр албан ёсны нөхөрсөг хоёр тоглолт хийнэ.
“Талын хөх чононууд” эхний тоглолтоо энэ сарын 22-нд Куалалумпур хотод талбайн эзэн Малайзын шигшээ багтай хийнэ.
Удаах нь гуравдугаар сарын 27-нд эх орондоо Африк тивийн Мауритус улсын багийг хүлээн авч тоглох юм.
Манайхаас чамгүй дээгүүр түвшинд бичигддэг эдгээр багтай амжилттай тоглох нь манай шигшээ багийн чансаа дээшлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг МХБХ-оос онцолжээ.
Манай улсын хувьд ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр анх удаа талбайдаа олон улсын тоглолт хүлээн авч байгаагаас гадна мөн анх удаа Африк тивийн чадварлаг багтай тоглох гэж байна. Тиймээс манай шигшээ баг МХБХ-ны ногоон талбайд бэлтгэлээ хэдийн базааж эхэлсэн бөгөөд энэ сарын 4-нд урд хөршийг зорьж, Малайзтай хийх тоглолтын өмнө Юннан мужийн Кунминг хотод 14 хоногийн бэлтгэл хийх юм.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн:
А.Сайханчулуун хаалгач /Улаанбаатар сити/
Э.Мөнх-Эрдэнэ хаалгач /Атлетик 220/
Б.Ариунболд хаалгач /Эрчим/
Д.Төрбат хамгаалагч /Атлетик 220/
О.Мөнх-Оргил хамгаалагч /Дэрэн/
А.Нармандах хамгаалагч /Дэрэн/
Н.Цэдэнбал хамгаалагч /Улаанбаатар сити/
О.Оюунбаатар хамгаалагч /Улаанбаатар сити/
Б.Даваажав хамгаалагч /Эрчим/
А.Мөнхнасан хамгаалагч /Эф Си Улаанбаатар/
М.Алтанхүү хамгаалагч /Улаанбаатар сити/
Г.Гантогтох хагас хамгаалагч /Улаанбаатар сити/
Б.Төгсбилэг хагас хамгаалагч /Улаанбаатар сити/
С.Ганхуяг хагас хамгаалагч /Хангарьд/
Ц.Мөнх-Эрдэнэ хагас хамгаалагч /Хангарьд/
О.Баяржаргал хагас хамгаалагч /Эф Си Улаанбаатар/
Б.Цэрэнбаяр хагас хамгаалагч /Улаанбаатар сити/
Ж.Сүндорж хагас хамгаалагч /Улаанбаатар сити/
Ц.Түмэнжаргал довтлогч /Улаанбаатар сити/
С.Гал-Эрдэнэ довтлогч /Эрчим/
П.Энхбилэг довтлогч /Гоёо Эф Си/
Ахлах дасгалжуулагч: Ханс Майкл Вайсс
Туслах дасгалжуулагч: З.Баттулга
Менежер: Б.Энхжин
Багийн эмч: Г.Мөнхзул