Байгаль орчин аялал жуулчлалын яам, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран аюултай хог хаягдалтай холбоотой төр, захиргааны үйл ажиллагааг бэхжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ.
Хурлаар “Аюултай хог хаягдлын менежментийн чадавхийн үнэлгээ” төслийг танилцуулав.
Төслийн хүрээнд таван зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Үүнд:
- Хууль, эрх зүйн орчинд нарийвчилсан үнэлгээ хийх,
- Аюултай хог хаягдал үүсгэгчийн тооллого хийх,
- Үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах /төслөө яаж хэрэгжүүлэх/
- Аюултай хог хаягдлыг хүмүүст танилцуулах
- Төрийн байгууллагуудтай хамтарч сургалт зохиох
Өнөөдрийн хэлэлцүүлэгт БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартын газар, Онцгой байдлын газар, аюулт хог хаягдал хариуцсан мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд оролцов.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хотжилт, үйлдвэржилт явагдсантай холбоотойгоор хог хаягдлын эх үүсвэр, нэр төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдэж, эдгээр хог хаягдлаас хөрс, ус, агаар бохирдон, улмаар хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ.
Монгол Улсад аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах нэгдсэн систем байхгүйгээс хогийн төвлөрсөн цэгт ахуйн хог хаягдалтай хаягдаж, зарим хэсэг нь аж ахуйн нэгж байгууллага дээр зориулалтын бус газар хадгалагдаж байгаа нь бохирдол, аюул осол үүсэх эрсдэлийг бий болгож байна.
Нийслэлийн захирагчийн албаны мэргэжилтэн З.Мөнгөнзул: "Ахуйн хэрэглээнээс гардаг аюултай хог хаягдалд цагны зай, хуруу зайнууд, эмнэлгийн буюу эм тарианаас гарсан хог орно. Улаанбаатарт хувийн хэвшлийн нэлээд хэдэн үйлдвэр дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Харин өдөрт 2300-2700 тонн хог гардаг тул бүгдийг нь дахин боловсруулах боломжгүй байгаа юм. Бид үүнийг анхаарч хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярив.
Хэлэлцүүлгийн эцэст,
- Аюултай хог хадгалах газрыг анхааралтай сонгох
- Хог хаягдлын нийцтэй байдлыг хангах
- Хадгалах хугацаа болон хадгалалтын төрлийг анхаарч үзэх
- Зохих сав, баглаа боодлын материалыг сонгох
- Зохих тэмдэглэгээ, шошготой байх
- Нарийвчилсан бүртгэл хөтөлж, тогтмол үзлэг шалгалт хийх
- Ажилчдын аюулгүй байдлыг анхааралдаа авах
- Аюултай хогийг ангилан хаядаг байх шаардлагатай гэж үзлээ.
С.Отгонжаргал