“Жаст групп” ХХК “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаадан Стандарт банкнаас 103 сая ам.доллар авсантай холбогдуулан Английн худалдааны дээд шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн данс эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан нэр бүхий гишүүд тодорхой таван асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгынхаа хариуг өчигдөр авлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нар асуулгын хариуны талаар мэдээлэл хийлээ.
Төр хууль зөрчсөн хүмүүсийн бурууг хүлээгээд, хариуцлага үүрдэг хогийн сав болох нь.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Уг шийдвэртэй холбогдуулан Монголын Засгийн газар давж заалдах гомдол гаргасан боловч манай хүсэлтийг хүлээж аваагүй. 2010-2013 онд Стандарт банкнаас Эрдэнэтийн 213.3 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн байна. Зээлсэн дээрх мөнгө Эрдэнэт үйлдвэрээс янз бүрийн нэрээр төлбөрийн гүйлгээ болж гарсан.

Засгийн газраас ирүүлсэн асуулгын хариунд хийх дүгнэлт нь Арбитрын шүүхийн шийдвэрээр Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан авсан зээлийн үлдэгдэл төлбөр болон хуулийн компаниудын төлбөр, хүү алданги нэмэгдээд өдөр бүр 900 ам.долларын хүү алданги төлөх бодит нөхцөл тулгарчээ. Иймд Засгийн газар, Төрийн өмчийн хороо яаралтай арга хэмжээ авахгүй том үйлдвэрээ маш том эрсдэлд оруулахаар байдалд хүрчээ. Тухайн үеийн гүйцэтгэх удирдлага зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэгэхээр Засгийн газар энэ төлбөрийг төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Эцэст нь 2013 онд үүссэн эрүүгийн хэрэг 5 жил болоход яагаад шийдэгдэхгүй байна вэ?

Л.Оюун-Эрдэнэ, Асуулгын хариуг авахаас өмнө бид нар зээлийн гүйлгээ Эрдэнэт үйлдвэрээр дамжаагүй байх гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Харамсалтай нь, 213.3 сая ам.доллар Эрдэнэтийн данс руу орж, гарын үсэг зурагдаж гарсан байна. Тэгэхээр "Эрдэнэт"-ийн тухайн үеийн удирдлагуудад бурууг бусдад нялзаах эрх байхгүй. Жаст-ын Батхүү гэдэг хүн хариуцлагыг хүлээх ёстой гэх мэтээр Монголын ард түмнийг хуурч болохгүй.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс энэ хэрэгт 2013 онд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл олон нийтэд зарлагдаагүй явсан байна. 2015 оноос АТГ руу шилжин шалгагдсан ч олон нийтэд мэдээлээгүй. Ямар зорилгоор хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэргийн хаацайлав. Ямар зорилгоор хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хүлээж байв гэдэг дээр олон нийт АТГ, ЦЕГ, прокурорын байгууллагуудаас хариулт авах ёстой. Цаашдаа бид замхарч алга болсон, нууцын зэрэглэлтэй гэх хэргүүдийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх чиглэлээр ажиллана.
Х.Нямбаатар: Монгол Улсын Засгийн газар 103 сая ам.доллар төлөх ёсгүй. Үүн дээр төрд хохирол учруулсан хүмүүсийн хөрөнгийг хураах замаар зээлийг төлүүлэх ёстой. Шударга ёсны зарчим хаана хүрнэ, тэр хүртэл бид ажиллах болно.
-Гэрээнд 3-4 хүн гарын үсэг зурсан байхад АТГ яагаад ганцхан Ч.Ганзориг захирлыг шалгаж байна вэ?
-Бид ЗГ-аас ирүүлсэн албан бичгийн хүрээнд л хариулна. Энэ асуултыг АТГ-аас асуух ёстой. Парламентийн засаглалын давуу тал бол булхай луйвар, хууль бус зүйлсийг олон нийтийн анхаарлын төвд авчрах ёстой. Энэ хэрээр асуудлыг булхай луйвраар шийддэг сөрөг байдал хаагддаг. Монголд шударга ёс тогтох ёстой. Одоо л ийм асуудалтай шийдвэртэй тэмцэхгүй бол үүнээс гарах дараагийн алхам бол хувьсгал. Бидэнд ч гэсэн эрсдэл, шахалтууд ирж байгаа. Олон нийтэд яриад яах вэ гэв.