Иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажил ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болно гэдгийг Нийслэлийн газрын албанаас мэдэгдсэн. Энэ талаар Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяраас тодрууллаа.
- Иргэд газар өмчлөхдөө хаана хандах боломжтой вэ?
- Нийслэлд энэ жил шинээр газар өмчлүүлэх байршил батлагдаагүй байгаа. Ерөнхийдөө эзэмшсэн газрыг нь өмчлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуульд иргэдийн сайн дурын үндсэн дээр өмчлөх үйл ажиллагаа явагдана гэж заасан байгаа. Иргэн эхлээд тухайн орон нутагт шинээр суурьшилын бүс үүсгэж болно . Тэгээд иргэнд шууд өмчлүүлэхүү , аль эсвэл эзэмшүүлсний үндсэн дээр өмчлүүлэх үү гэдэг бодлогыг 21 аймаг, нийслэлд тусдаа хэрэгжүүлж байна.
- Ямарнөхцөлд эзэмшиж байгаа газрыг нь өмчилж байна вэ?
-Нийслэлд ирээд газар эзэмшиж байгаа, гэрчилгээтэй хашаандаа байнга амьдардаг мөн хаяг тоотоо авчихсан бол өмчлөх боломжтой. Мөн дүүргийн иргэдийн хурлаар болон нийслэлийн иргэдийн хурлаар баталсан байршилд тусгагдсан бол газрыг өмчлүүлнэ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 190 мянга 295 иргэнд 10 мянган 82 га газрыг өмчлүүлсэн байгаа. Энэ нь нийслэлийн хүн амын 13.8 хувьтай тэнцэж байна. Мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 80 гаруй хувь нь газраа өмчлөөд байна.
А.Цэрэндорж