Дэлхийн хамгийн "хар" гэх тодотголтой өвөрмөц барилгыг Пёнчаны Өвлийн Олимпын наадмын үеэр олон нийтэд танилцууллаа. Гадаад орчны гэрлийн 99 орчим хувийг нэвтрүүлдэггүй энэ барилгыг барихад “Vantablack VBX2” гэх шинэ төрлийн барилгын материал ашигласан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Их Британийн архитектор Асиф Кан барилгын эх загварыг бэлтгэж, “Hyundai Motor” бүтээн байгуулалтыг нь хариуцсан энэхүү барилга нь Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнтэй ойр байрлаж байгаа юм байна. Барилга руу орсны дараа зочид бүхэлдээ цагаан өнгө давамгайлсан өрөөнд орох төдийгүй, гантигаар урласан хэсгүүд дээр усны дусал тогтсоныг олж харах боломжтой ажээ.
Б.Ариунболд