XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглолоо.
Монголчууд түмний хүсэн хүлээдэг уг барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.
Энэхүү барилдаанд,
- Улсын аварга Ч.Санжаадамба
- Улсын арслан П.Бүрэнтөгс
- Улсын арслан Ц.Содномдорж
- Улсын харцага Б.Бат-Өлзий шөвгөрч үлдээд байсан юм.
Баярхүүгийн Бат-Өлзий нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөгөөд 2016 онд АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртжээ.