Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна.
Тэрбээр 1893 онд тухайн цагийн Маймаа /одоогийн Амгалан, Ботаникийн цэцэрлэг орчмын газар/ хотноо 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр эгэл ядуу ард Дамдины ганц хүү болон Сүхбаатар мэндэлжээ.
Тэрбээр Монголын төрийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ардын засаг байгуулах үйл хэрэгт идэвхтэй оролцсон Монголын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм.
ТОВЧ НАМТАР:
- 1893.2.2-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 14 настайдаа бичиг үсэг сурчээ.
- 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
- 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
- 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
- 1921.3.1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
- 1922.7 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон.
- 1921.11 сард ЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.
- 1923.2.20-нд 30-н настайдаа хорлогдож таалал төгсчээ.
ӨНӨӨДӨР:
Энэ тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд очиж ажиллаж, улс төрийн удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм.
Мөн 14.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон тогтоолыг Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин клубт тус хорооны удирдлага, иргэдийн төлөөлөлд гардуулж өгнө.