Нийтлэлч Доржрагчаа
Монгол орныг өргөн уудам хөдөө нутгаар нь дэлхий мэддэг. Гэхдээ нийслэл хотоос гарч явахаас өмнө Улаанбаатарт хийх ёстой зүйлсийн жагсаалтыг бид гаргалаа. Түүх, соёл, хоол, зугаа цэнгээнийг оруулсан учраас та энэхүү нүргээнт хоттой сайн танилцах болно. Энэ жагсаалт зун ч, өвөл ч тохиромжтой.
Зайсангийн дурсгалт хөшөөний цогцолбор
Шинэ өдрийг цэвэр агаар, түүхэн дурсгалаар эхлэх цаг боллоо. Улаанбаатар хотын урдхан талд байрлах Зайсангийн дурсгалт цогцолбор бол Дэлхийн II дайны үеэр амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө дурсгал юм. Цогцолборт Зайсан толгойн хормойд байрлах хуучин Зөвлөлт улсын танктай хөшөө, оройд байрлах зураг бүхий дугуй хэлбэрийн хөшөөн байгууламж багтдаг. Энэхүү цогцолборын ханын зураг нь XX зууны үеийн Монгол улс болон ЗХУ-ын харилцааг дүрсэлсэн байдаг. Түүхэн дурсгалт хөшөөнд төдийлөн дургүй байсан ч хамаагүй өглөө эртлэн босч, өндөрлөг дээр гарахад мандах нарын туяанд хотын үзэмж гайхам сайхан харагддаг. Дээшээ гарахад шатаар өгсөх учраас хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.
Хотын төвөөс Зайсан руу таксигаар явахад ойролцоогоор 2500 төгрөг болно.
Өглөөний цай
Монголчууд өглөөний цайгаараа алдартай биш боловч нийслэл хотод амттай өглөөний цай уух боломж бий. Олон ресторанаас нэгийг нь онцлоход хэцүү байгаа ч Khaan Deli-г сонголоо. Өрсөлдөгчдөөсөө ялгарч, энэ жагсаалтанд багтаж байгаа шалтгаан нь өглөө бүр 8 цагаас онгойдогт байгаа юм. Амралтын өдрүүдэд ихэнх кафе аажуухан онгойдог учраас ялангуяа Ням гарагт Улаанбаатарт ирж байгаа зочид үүнийг сонсоод баярлах байх. Эндээс өглөөний цайны цагирган талхыг 7000 төгрөгөөр, кофег 4000 төгрөгөөр авч болно. Khaan Deli ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талд байрлах бөгөөд тодорхой хаяг нь www.khaandeli.com цахим хуудсан дээр бий.
Монголын Үндэсний Түүхийн Музей
Цаг зав багатай аялж яваа хүн Монголын түүх, соёлтой танилцахыг хүсвэл энэ музейг үзээрэй. Энэ музей нь үзэгчдэд нэн эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд XXI зуун хүртэлх монголын соёлыг төгс шинжилгээ судалгаагаар дэлгэн үзүүлдэг. Энд та хажуу талдаа олонд танигддаг судал бүхий “Adidas”-тай төстэй гутал бүхий эмэгтэй хүний занданшсан шарилыг үзэх болно. Энэ нь маш сайн хадгалагдсан төдийгүй үзэсгэлэнд саяхан тавигдсан үзмэр юм.
Тус музейн Монголын эзэнт гүрний үеийн үндэсний хувцасны цуглуулгаас үндэстэн ястнуудын онцлогуудыг харж болно. Мэдээж хамгийн том үзмэрийг Чингис Хаанд зориулсан байдаг. Та аугаа хааны аж амьдрал, замналыг мэдэж авах болно.
Үдийн хоол
Музейг үзсэний дараа үдийн хоол идэх гэж хол явах шаардлага гарахгүй. Сүхбаатарын талбайн эсрэг зүгт ердөө 10 минут алхаад аятайхан ресторанууд бий. Бага тойрууд байрлах Café Austria бол нэгэн гэр бүлийн ажиллуулдаг, чимээ анир багатай ресторан юм. Энд тохилог орчинд Австри үндэсний амттай хоолоор үйлчилдэг.
Олон улсын оюун ухааны музей
Таныг сайн хооллосон гэж итгэж байна. Яагаад гэвэл энэ музей бол зөвхөн Улаанбаатарын төдийгүй Монгол улсад үзэх ёстой зүйлсийн нэг юм. Миний ингэж хэлж байгаа туйлширсан мэт сонстож магадгүй ч та үүнтэй адил зүйлийг дэлхийн хаана ч үзэхгүй. Олон улсын оюун ухааны музей 1990 онд байгуулагдсан бөгөөд энд зуу зуун оньсон тоглоом, хөлөгт болон шатрын тоглоомууд бий. Энэ музейг өглөөний нойроор солилгүй заавал үзэх хэрэгтэй. Танд нэг гоё юм хэлье. Нэг шатрын иж бүрдлийн зөвхөн ноёныг 10 минутад угсарсан хүнд 10 000 долларын шагнал өгөх юм байна. 10 000 хангалтгүй байна уу? 33 оньс гүйж байж задарч угсардаг 5 кг цэвэр мөнгөөр хийсэн, оньсон яст мэлхийг угсарч чадвал 100 000 долларын шагналтай!
Музейн дэлгэрэнгүй мэдээлэл, байрлалыг http://www.iqmuseum.mn/en цахим хаягаас аваарай.
Дуурь
Өдөржин оньс, таавраар тоглоод ханасан бол одоо театрт очиж алжаалаа тайлах цаг боллоо. Дуурь бүжгийн эрдмийн театрт дэлхийн алдартай уран бүтээлүүдийг тоглодог. Тус театр Сүхбаатарын талбайн яг хажууд байрлана. Тоглолтын талаарх мэдээллийг касснаас авна.
Оройн хоол ба уух зүйлс
Улаанбаатарын хамгийн шилдэг DJ, тогооч нар байдаг SET-д оройн хоол идэхэд буруудахгүй. Эдний нэрийн хуудас болсон коктэйль шимэнгээ 18-р давхарт байрлах ресторанаас орчныг тольдон харж, үдшийг өнгөрүүлэхэд маш тохиромжтой.
Ингээд Улаанбаатарын сонин сайхнаас үзсэн гэдэгтээ итгэлтэй амрахаар явах болно.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас