Шинэ он гарснаас хойш Өрнөдийн олон улс хогноосоо болж ихээхэн дарамт үүрэх болжээ. Хятад улс хуванцар, ангилаагүй цаас, нэхмэл материал зэрэг 24 нэр төрлийн хатуу хаягдлыг импортлохыг бүрмөсөн хориглосны улмаас зарим орон хог, хаягдал нь хуримтлагдах асуудалтай тулгарсан байна. Хятад руу хогоо экспортолдог байсан Америк, Япон, Австрали улс дээрх шийдвэрийг хэрхэн хүлээн авч буй талаар “Xinhua” агентлаг судалгаа явуулжээ.
АНУ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАЖ ЭХЛЭВ
АНУ-ын баруун хойд нутагт, Номхон далайн эрэгт оршдог Орегон муж улсын оршин суугчдын 90 гаруй хувь нь шуудангийн хаягдал, суурин утасны лавлах, хуучин сэтгүүлээ дахин боловсруулах хогийн саванд хийдэг. Хоёр долоо хоног тутам тусгай машин уг хогийг авч, Хятад руу илгээдэг байжээ. Тус улс дахин боловсруулах хаягдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог бөгөөд ийм хогныхоо гуравны нэг орчим хувийг экспортолдог. Үүнийх нь тал хувь Хятадад ногддог байв.
АНУ-ын Хоа, хаягдал устгах, дахин боловсруулах үндэсний холбооны статистик мэдээллээс үзвэл 2016 онд тус улс Хятадад 36.2 тэрбум орчим долларын хог экспортолжээ. Үүний тал хувийг 13 сая гаруй тонн цаасан хог эзэлсэн байна. Ийм том худалдан авагчаа алдсан Америкийн хаягдал дахин боловсруулах олон компани өөр арга олохыг хичээж буй. Австрали, Япон зэрэг улс ч хогоо экспортлох арга зам хайж буй нь импортлогчийн эрэлд хүндрэл учруулж байгаа гэнэ. “Бусад улс энэ цоорхойгоо нөхөж чадахгүй байгаа учир хаягдал дахин боловсруулах салбарт эмх замбараагүй байдал ноёрхож байна” гэж АНУ-ын Портлэнд дэх компанийн менежер ярьжээ. Хаягдал материалын дахин боловсруулаагүй хэсгийн 0.5 хувь хүртэл бууруулах шаардлага тавьсан нь Америкийн ийм үйл ажиллагаа явуулдаг аж үйлдвэрийн хувьд “биелэгдэшгүй” зорилт болж байна.
Тиймээс импортын хогонд тавих стандартаа сулруулах талаар Хятадтай хэлэлцээ хийж буйгаа АНУ-ын Хаягдал устгах, дахин боловсруулах үндэсний холбооны төлөөлөгч Адина Адлер хэлсэн байна. Хятадын импортын стандартад нийцүүлэхийн тулд Америкийн зарим компани өндөр үнэтэй хэдий ч ангилах ажилд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж буй аж. Туршлагатай ажилчин минутад хамгийн үр бүтээлтэй гэхэд 30 үйлдэл хийдэг бол механик гарын ийм үзүүлэлт 80 байдаг гэнэ. Гэхдээ энэ нь үйлдвэр болгон авч чадахааргүй үнэтэй систем юм байна.
АВСТРАЛИ ШАХАЛТЫГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ ГЭЖ ҮЗЖЭЭ
Хятадын хориг гарсны дараа Австралид зах зээлийн ханшаар 2.68 тэрбум орчим юаниар үнэлэгдэх 619 мянган тонн материал хуримтлагдаад байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сиднейн хаягдал компанийн менежер Гарт Лэмб “Хятадын хориг үлэмж сөрөг нөлөө үзүүлж, зах зээлд дахин боловсруулах асар их хэмжээний дахин боловсруулах материал хуримтлагдаж, ханш нь унахад хүргэж байна” гэв.
“Хятадын хориг аж үйлдвэрийн зарим салбарт дарамт үзүүлэх ч нөгөө талаар боломж бий болгоно” гэж Австралийн Байгаль орчин, эрчим хүчний сайд Жош Фрайденберг мэдэгдэлдээ дурджээ. “Хятад улс экологийн эдийн засгаа хөгжүүлнэ хэмээн найдаж буйг аж үйлдвэрийн хүрээнийхэн ойлгож байна. Энэ нь Австралид хаягдлаа устган, эдийн засгаа хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломж олгож буй” гэж тус улсын Хаягдал устгах холбооны гүйцэтгэх захирал Гейл Слоан тэмдэглэв.
ЯПОН УЛС ХОГОО ХЯТАДАД ЭКСПОРТОЛСООР
Австралиас ялгаатай нь Япон улс дахин боловсруулах, ашиглах, үйлдвэрлэх тэргүүлэх технологитой. Өндөр үнэ мэтийн хүчин зүйлийн улмаас Япон улс их хэмжээний хогоо Хятадад урьдын адил гаргасаар байна. Тус улсын Гадаад худалдааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх байгууллагын статистик мэдээллээс үзвэл 2016 онд Японоос Хятадад 840 мянга орчим тонн хуванцар, 280 мянган тонн цаасан хог нийлүүлжээ. Худалдааны статистик мэдээллээс нь үзвэл Хятад руу хуванцар хаягдлынхаа тал орчим, цаасныхаа 70 хувийг илгээсэн байна. Тус улс гадаадын хогноос татгалзсан нь Японы хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд шинэ сорилт болж эхлэв.
З.Амгалан