“Эмч л болно” гэсэн хүүхэд насны хүсэлдээ хөтлөгдөн, урт замыг туулан байж энэ мэргэжлийг эзэмшин, олон хүнийг эмчилж, эдгээж, амьдрал хайрлаж буй энэ эрхмийг М.Мөнхжаргал гэдэг.
Түүнийг бөөрний М.Мөнхжаргал гэдгээр нь таних хүн олон. 1995 оноос хойш хүний их эмч тэр дундаа мэс заслын эмчээр ажиллаж буй түүний эмчийн мэргэжил эзэмшсэн замналыг сонирхлоо.
Түүний бөөр, түрүү булчирхайн өвчлөлийн талаар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх энгийн, ойлгомжтой ярилцлагуудыг уншигчид маань санаж буй болов уу. Эмэгтэйчүүдийн эмч болно хэмээн ярьдаг байсан хүү өнөөдөр УБ Сонгдо эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна.
-Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан талаар яриагаа эхэлье.
-1989 онд Анагаах ухааны дээд сургуульд (АШУҮИС) цэргээс элсэж ороод, 1995 онд төгссөн. Тэр үеийн оюутнууд төгсөхөөсөө өмнө ажиллах эмнэлгээ сонгоод тэндээ 6 сараас жилийн хугацаанд дадлага хийсний дараа ажилладаг байсан юм.
Энэ дагуу би хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны эмнэлэгт жил гаруй ажиллаад төгсөөд тэндээ үлдсэн. Би мэс заслын эмч болох сонирхолтой байсан учир ажиллах хугацаанд энэ дагуу сургалтад сууж амжилттай төгсөөд 1996 оноос мэс заслын эмч болох гараагаа эхэлсэн.
Шагдарын Зоригоо, Буянжаргалын Баярсайхан бид гурав багштайгаа ажиллах сэтгэлийн дуудлагаар тус тусын ажлаа орхиод буяны Энэрэл эмнэлэгт орж байлаа
Анх надад хутга барьж, мэс засал хийх арга, ажилбарыг зааж өгсөн, миний хүндэтгэж явдаг Бундангийн Болдсайхан багш маань 1999 онд Улаанбаатар хотын буяны тодотголтой “Энэрэл” эмнэлгийг байгуулах санааг гарган, байгуулсан. Ингээд энд хамтарч ажиллах саналыг гарын гурван шавьдаа тавьсан.
Шагдарын Зоригоо, Буянжаргалын Баярсайхан бид гурав багштайгаа ажиллах сэтгэлийн дуудлагаар, сурсан мэдсэнээ хүний төлөө зориулах гээд ажиллаж байсан эмнэлгээсээ гараад нэгдэж байсан. Нийгмээс гадна хаягдсан хэдий ч эмчийн халамж байх ёстой гэдэг үүднээс бид тэнд одоогийнхоор том том эмнэлгүүдээ орхиод явж байлаа. Тэнд гурван жил ажиллахдаа бид үзээгүй юм аа үзэж, хэцүү бэрх байсан ч бид шантралгүй, ядарсан хүмүүст туслах гэсэн зорилгодоо хүрч ажиллаж чадсан гэж боддог.
Манай Энэрэл эмнэлэг орон гэргүй хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч, шаардлагатай үед траншейнд нь орж, эмнэлгийн туслалцааг нь үзүүлдэг байлаа шүү дээ. Ингэж тухайн эмнэлгээ зохих түвшинд хүргээд эргээд хуучин ажилдаа орцгоосон. Түүний дараа бөөрний мэс заслаар мэргэжил дээшлүүлэх сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Төрийн соёрхолт н.Нарантуяа багшийнхаа удирдлага дор суралцсан. Суралцсаны дараа УНТЭ-д ажиллах боломж олдож, 2003 оноос эхлэн арав гаруй жил ажилласан. Тэнд ажиллах хугацаанд Монголын бөөрний мэс заслын алтан үеийн эмч нартай шавь нь болж, хамтран ажилласан даа.
-Улсын том эмнэлэгт ажиллаж байсан хүн яагаад ажлаа сольсон юм бэ. Хэзээнээс УБ Сонгдо эмнэлэгт ажиллах болов?
-2013 онд өөрийн хүсэлтээр УБ Сонгдо эмнэлэгт орсон. Миний хувьд энд ажиллах болсон олон шалтгаан бий. Хувийн болоод хувьсгалын олон тохироо бүрдсэн учраас энд ажиллах болсон. Багш маань энэ эмнэлгийн дотоод бүтцийг сайжруулж, хүмүүст зохих хэмжээний тусламжийг хүссэн хэмжээнд хүргэхээр зорьж, үүнд өөрийн чадлаа оролцуулах боломжийг надад өгсөн. Тиймээс би шавийн хувьд багштайгаа хамтарч бөөрний мэс заслын чиглэлийн тусламжийг үзүүлэх, сурсан мэдсэн зүйлээ технологийн хөгжлийн дэвшил дээр ашиглах, мөн УНТЭ дэх төвлөрлийг задлах зорилготой байсан.
Шаардлагатай үед траншейнд нь орж, эмнэлгийн туслалцааг нь үзүүлдэг байлаа
Тухайн үед урологийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн бүх хүн нэгдүгээр эмнэлэгт очдог байсан. Тэгэхээр дараалал их үүсч, хагалгаанд орох гэж хэдэн сараар хүлээх зэрэг хүндрэлүүд тулгардаг байв. Энэ чиглэлийн адилхан үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэг бий болж сайжирснаар хүлээгдэл чирэгдэлгүйгээр хурдан тусламж авах, илүү эрсдэл багатай байх боломжууд нээгдсэн гэж болно.
Би энд таван жилийн хугацаанд ажиллахдаа Монгол Улсын бөөрний мэс заслын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд гар бие оролцсон гэж хэлж болно. Манай эмнэлэгт хийгдэж буй бөөрний мэс заслын зарим хагалгаа Монголдоо тэргүүлэх хэмжээнд байна. Бид дурангийн хагалгааг хөгжүүлэх тал дээр түлхүү зорилт тавин ажилласнаар лазерын хагалгааг Монголдоо анх удаа бөөрний мэс заслын салбарт нэвтрүүлж чадсан.
Түүнчлэн дурангийн аргаар бөөрний эмгэгүүдийг оношлох, эмчлэх, мэс заслын технологийг сайжруулахад тодорхой хэмжээний дэвшлүүд гарч байна. Шинэ технологийн мэс заслуудыг амжилттайгаар хийж эхний үр дүнгүүд гарсан.
-Улсын эмнэлгийн сайчуул хувийн эмнэлэгт орчихлоо гэх яриа байдаг шүү дээ.
-Миний дээр дурдсан эмчилгээнүүдийг бүгдийг нь нэгдүгээр эмнэлэгт хийж гүйцэтгэж болно. Гэхдээ хувийн салбар бол тухайн салбарынхаа хөгжил, хүсэл эрмэлзэл шаардлагад нийцүүлж ажиллаж, тэр бүх боломж хэрэгцээгээр хангагдаж үйлчлүүлэгчдээ сэтгэлд нь хүрч ажиллах боломжийг олгодог.
Дурангийн хагалгааг хөгжүүлэх тал дээр түлхүү зорилт тавин ажилласнаар лазерын хагалгааг Монголдоо анх удаа бөөрний мэс заслын салбарт нэвтрүүлж чадсан
Би эмнэлгийнхээ үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс улсын эмнэлэгт хэдэн сар хүлээх эсвэл энд хүлээгдэл чирэгдэлгүй хүссэн үйлчилгээгээ авах уу гэдэг сонголт бас бий болж байгаа нь сайн хэрэг шүү дээ. Аливаа зүйл өрсөлдөөн дээрээс хөгждөг. Хэрэв өрсөлдөөн байхгүй бол хөгжиж сайжрахгүй. Энэ чиглэлийн өөр эмнэлгүүд байгуулагдаж байгаа нь ч сайшаалтай.
Хүний хүссэн хэмжээнд үйлчилж чадаж байвал л бидний зорилго биелж байна гэсэн үг. Хувийн эмнэлэг улсын эмнэлэг хоёрын ялгаа юу вэ гэхээр тухайн өвчтөнтэй уулзах, зөвлөгөө өгч зарцуулах цаг энд илүү. Хүмүүс улсын, хувийн эмнэлэг гээд л янз бүрээр л ярьдаг. Гэхдээ эмч нарын хувьд чадах чинээгээрээ л туслахыг л хичээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Сонгдо эмнэлэгт ирээд таван жил орчим болж байна. Энэ хугацаанд манай хамт олон тодорхой ажлуудыг хийж, санаачилга гаргаж энэ салбарт өрсөлдөөнийг бий болгосноор энэ салбарын хөгжилд ч нөлөөлсөн. Бүгд л адилхан хүний төлөө л зүтгэж байгаа. Тийм учраас энэ өрсөлдөөн бол хүний, эрүүл мэндийн салбар, улсынхаа төлөөх цэвэр өрсөлдөөн.
-Хэзээнээс эхлэн эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэнэ гэж бодох болов. Хүндтэй бас хариуцлагатай мэргэжил сонгох болсон шалтгаан нь юу байв?
-Би багаасаа л эмч болно гэж боддог байсан. Аав маань жолооч, ээж маань лаборант, манай удамд нэг ч дээд боловсролтой хүн байгаагүй учир ээж, аав маань миний ярихыг сонсоод гайхдаг байлаа. Бага байхдаа эмэгтэйчүүдийн эмч болно гээд л ярьдаг хүүхэд байсан. Манай гэрт Жав багшийн “Эх барихын сурах бичиг” гээд ном байдаг, жоохон хүүхэд байж "өвчтэй юм шиг" тэрийг уншдаг байлаа шд. Харин ахлах ангид орохдоо мэс заслын эмч болно гэж шийдсэн юм.
Аав маань жолооч хүн байсан хэдий ч нэг ч удаа надаар машинаа бариулж, багаж ч бариулж байгаагүй. Ганц нэг удаа арчиж л өгсөн байх. Яагаад гэхээр аав маань нэг л удаа түлхүүр, багаж барьчихвал дурлачихдаг учраас надад өгдөггүй байсан гэдгээ сүүлд хэлсэн. Аав маань ухаантай хүн байсан учраас ингэж байсан байх нь л дээ. Тэгээгүй бол өдийд аав маань жолооч юм чинь гээд эмч биш жолооч болчихсон явж байх нь шүү.
УБ Сонгдо байна уу, УНТЭ байна уу хамаагүй, эрт оношилж, боломжит эмчилгээг хийхийг л боддог
Аравдугаар ангиа төгсөөд конкурс өгсөн боловч харамсалтай нь АУДС-д тэнцээгүй. 1987 онд л доо. Яадаг ч байсан эмч болно, Анагаахын дээдэд орохдоо л орно эхлээд Сувилагчийн сургуульд сурчихъя гээд тэнд орсон. Гэтэл тэр намар аравдугаар сарын 22-нд нь цэргийн зарлан ирсэн. Хоёр жилийн цэргийн анхны татлага байсан юм. Цэргийн алба хааж байх хугацаандаа ч эмч болно оо л гэдэг байлаа. Тэгээд конкурсд бэлтгэх номнуудыг олж аваад орой үдшийн цагаар чадлаараа л өөрийгөө дайчилж байсан. Дурангийн мэс заслын эмч Б.Баярсайхан бид хоёр чинь 31-р сургуулийн зэргэлдээ ангийн хоёр л доо. Бид хоёр хоёулаа цэрэгт явсан. Халагддаг жил тэдний анги манай зэргэлдээ ангид нүүж ирээд, хүсэл, зорилго нэгтэй учраас оройд уулзаж хичээлээ давтдаг байсан.
Ингээд бид хоёр цэргийн ангиас шалгалтад ороод Анагаах ухааны сургуулийн эмчилгээний ангид тэнцэж орсон. Энэ мэдээгээ ээж аавдаа хэлэх гээд тухайн үед утас байх биш мөлхөө ногоон автобусанд суугаад л би дотор нь нисээд байдаг, автобус мөлхөөд байдаг үнэхээр л нисэх шахам догдлон гэрийн зүг явж байснаа одоо хүртэл мартдаггүй юм. Тийм ч болохоор би Монголын ардын армидаа талархаад бардаггүй. Бидний эмч болох хүслийг биелүүлж, эр хүн болгож өгсөн газар даа. Энэ мэргэжлийг эзэмших гэж өөрийнхөө хэмжээнд хичээж, мөрөөдөж явсан юм шүү дээ.
-Анагаах ухааны сургуульд тэнцсэн мэдээг ээж аав тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Маш их баярлаж байсан. Бүр хэзээ ч тийм зүйл болно гэж төсөөлж мөрөөдөж ч байгаагүй юм шиг байгаа юм. Ээж аавыгаа олон удаа баярлуулж байсан ч тэр л хамгийн их баярлуулсан нь байх. Манай удамд анхны дээд сургуульд орж байгаа хүн нь би байсан болохоор тэгж их баярласан болов уу гэж боддог юм.
-Яагаад заавал бөөрний мэс заслын эмчийн нарийн мэргэшлээр суралцахаар болов?
-Хүн өөрийн эрхгүй хүсэл тэмүүллээрээ татагддаг юм шиг байгаа юм. Би энийг хийж чадах юм байна, энүүгээр л явах нь зөв юм байна гээд зүрх сэтгэл дууддаг. Намайг НАХЯамны эмнэлэгт ажиллаж байхад чи нэг зүйлээр мэргэшээд түүнийгээ л бусдаас илүү хийж чаддаг байх ёстой гэсэн зарчим шаардлага тавигддаг байсан. Тэнд ажиллаж байхад ийм хэрэгцээний нарийн мэргэжлийн эмч бараг байдаггүй байсан. Би энэ салбарыг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Сайн мэргэжилтэн, багш нарынхаа буянаар сурсан эрдмийнхээ хэмжээнд сайн хийгээд л явж байна. Гэхдээ би ганцаараа зүтгээгүй, хамтран ажилладаг нөхөд, багш нар маань байна.
-Багагүй хугацаанд мэргэжлээрээ ажилласан хүний хувьд манай улсад энэ төрлийн өвчлөл ямар түвшинд байна вэ. Буурч байна уу эсвэл?
-2016 онд эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаан, хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван өвчлөлд бөөрний өвчлөл байнга ордог байсан. Тэгвэл энэ өвчлөл тодорхой хэмжээгээр буурсан. Бөөр шээсний замын өвчлөлөөр нас баралтын шалтгаан эхний тавд байсан бол одоо хойшилсон. Энэ нь бид бүхний ажлын амжилт, гаргасан нэг дэвшил гэж үзэж байгаа.
Бөөрний өвчлөл дотроо маш олон янз байдаг. Тухайн өвчин болгон өөр өөр. Бөөрний мэс засал дотор хавдрын, чулууны гэж бас өөр. Тэгэхээр тэр өвчлөл илүү байна гэсэн зүйл байхгүй. Харин насны хувьд бөөрний өвчлөлөөр эд хөдөлмөрийн насны хүмүүс зонхилон өвдөх магадлалтай байна.
Бөөр шээсний замын өвчлөлөөр нас баралтын шалтгаан эхний тавд байсан бол одоо хойшилсон
2006-2016 оны эрүүл мэндийн үзүүлэлтэд шээс бэлгийн замын өвчин бага зэргийн буюу 729-807-ийн хооронд байгаа юм. Арван жилийн хугацаанд өвчлөлийн өсөлт хэт огцом өсөөгүй байна. Бөөр шээсний замын өвчлөл 19 нас хүртэлх залуучуудад хамгийн бага, харин 25-29 насныхан дунд өвчлөл их, түүний дараа 35-39, 40-45 насныхан илүү өвчлөмтгий байгаа нь уг судалгаанаас харагдаж байгаа юм. Урологийн өвчлөлөөр настай хүмүүс илүү их үзүүлдэг. Түрүү булчирхай болон хавдрын өвчнөөр ахимаг насныхан илүү их өвддөг.
-Танай эмнэлэгт бөөрний чулууг зайнаас бутлах эмчилгээ нэвтрүүлсэн гэж байсан. Энэ төрлийн эмчилгээний үр дүн хэр байна. Хагалгаанаас илүү энэ эмчилгээг сонирхох хүмүүс их байх шиг байсан?
-Энэ эмчилгээг асууж сурагласан, хийлгэж байгаа хүмүүс их байна. Намайг нэгдүгээр эмнэлэгт ажилладаг байхад бөөрний чулуутай хүнд том зүслэг хийж авдаг байсан. Тэр үед тийм л технологи байсан. Эмч нар маань “Бид иймхэн чулууны төлөө маш том хагалгаануудыг хийж байна. Хэзээ Монголд бөөрний чулуу буталдаг аппараттай болох юм бол доо” гэж ярьдаг байсан. Тэгвэл манай улсын хэмжээнд өнөөдөр ийм төрлийн хоёр аппараттай ажиллаж байна шүү дээ. Хамгийн анх хувийн хэвшилд энэ аппарат орж ирсэн. Энэ өвчнөөр хүмүүс гадаад руу явах шаардлагагүй болсон. Бид энэ өвчнөөр гадаад руу гарч эмчлүүлэх мөнгөний урсгалаа хаалаа гээд баярлаж байгаа ч өөр олон салбараар өчнөөн хөрөнгийг гадны улсуудад алдаж байна шүү дээ. Зарим хүмүүс энгийн нэг өвчний төлөө гадны улс руу явж байна. Монгол эмч нарт итгэхгүй, юм л бол гадаад гэсэн сэтгэлгээтэй хэсэг хүмүүс бий. Энэ мэтээр Монголоос гадагш гарах урсгалыг хаахын тулд эмч нарын чадварыг нэмэгдүүлэх, техник технологийг сайжруулах зэрэг бодлогууд хэрэгтэй байна. Нэгдүгээр эмнэлэгтэйгээ хамтраад нэг ч гэсэн асуудлыг шийдэж чадсандаа баяртай байдаг.
-Энэ төрлийн өвчлөлийг чимээгүй байж байгаад хүндэрдэг гэсэн. Бөөр шээсний замын өвчлөлүүдээр өвдөхгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой юм бол?
-Энэ асуудлыг шийдэх арга замыг анх 11 жилийн өмнө Улаанбаатар Сонгдо эмнэлэг Монгол Улсад нэвтрүүлсэн. Урьдчилан сэргийлэх багц шинжилгээг хэлж байгаа юм. Би саяхан хоёр ээжийгээ эмнэлэгтээ авчирч энэ шинжилгээнд оруулсан. Аавыгаа үзүүлж чадалгүй явсаар алдсан учраас хоёр ээж минь эрүүл саруул, урт удаан наслаасай гэсэндээ шүү дээ.
Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр ирээдүйд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эрт урьдчилан сэргийлж, мэдэж авснаар бага хэмжээний зардлаар эрт эмчлэх боломж олдож байгаа юм. Энэ бол Япон улсын туршлага. Япон улс эрт оношлогоонд анхаарал хандуулж бүх ард түмнээ хамруулж хавдрын өвчлөлийг бүр бага үед нь илрүүлж эмчилж чаддаг. Гэтэл Монголчууд хавдрын дөрөвдүгээр зэрэг болчихсон хойно нь үзүүлж оношлуулдаг. Манайхан үүгээрээ алдаж хоцордог. Та таван жилийн дараа оношлуулбал өнөөдөр амьдрах уу үгүй юу гэдэг яригдана. Харин таван жилийн өмнө оношлуулчихвал, эмчлэгдээд тавин жил ч амьдарч болно.
Монголоос гадагш гарах урсгалыг хаахын тулд эмч нарын чадварыг нэмэгдүүлэх, техник технологийг сайжруулах зэрэг бодлогууд хэрэгтэй
Эмч хүн аливаа юмны цаадахыг урьдчилж харах боломжийг хайж байдаг. Тухайлбал энэ өвчин яаж хүндэрч болох вэ, хүндэрвэл юунд хүргэх вэ гэдгийг хамгийн түрүүнд урьдчилж харж зогсоох, сэргийлэх боломжийг олох хэрэгтэй. УБ Сонгдо байна уу, УНТЭ байна уу хамаагүй, эрт оношилж, боломжит эмчилгээг хийхийг л боддог.
Байгууллагууд нь ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хугацаанд оруулдаг тогтолцоотой болчихвол маш олон хүний амьдрал аврагдана. Энэ нь цаагуураа улс орны хөгжилд маш том эерэг өөрчлөлтийг авчирна. Өнөөдөр гар, хөл хөдөлж байна, болж байна гэж бодох нь буруу. Танай байгууллагаа чамайг ажиллуулсныхаа төлөө чиний эрүүл мэндийг хариуцаж байх ёстой. Эрүүл мэндийн даатгалд оруулж, даатгалаараа чамайг эрүүл ажиллах боломжийг нь өгч, ирээдүйд өвдөхгүй байх баталгаагаа гаргуулсныхаа төлөө та илүү сайн ажиллах болно шүү дээ. Байгууллага бүр ийм боломжийг ажилчдадаа олгодог байх нь ажилтандаа төдийгүй олон талын ашиг тустай.
-Бөөрний эмчтэй уулзсаных эргэлзээтэй байдаг хэдэн асуултад хариулт авъя гэж бодлоо. Унтахын өмнө ус уухаар шөнө бөөр ажиллаад муу гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Энэ үгийг өөрөө өвөө эмээ, аав, ээжээсээ л сонссон биз дээ. Энэ нь “Үхэх хүнд үг хэрэггүй, унтах хүнд ус хэрэггүй” гэдэг үгтэй холбоотой. Бидний өвөө эмээ нар бага байхаас л унтахдаа ус уух гэхээр ам цагаан хулгана ус авч ирж өгнө гэдэг байсан. Энэ бол өвөг дээдсээс уламжилж ирсэн ардын ёс заншилтай л холбоотой. Өвөө, эмээ нар шөнө босч шээхийн зовлонг ойлгодог учраас хүүхдүүдээ бас тэгэх юм байна гэж болгоомжилсны үндсэн дээр гарсан ойлголт. Үр хүүхдээ хайрлаж, шөнө бүтэн нойртой хоноосой гэсэндээ л ингэж хэлдэг байх нь. Түүнээс биш бөөрөнд муу гэсэн ойлголт худлаа.
Бас цагаан будаа идвэл сэрүүднэ гэж нэг яриа бий дээ. Бидний багад нүдний гэм цагаан будаа идэх гэхээр л сэрүүднэ гээд идүүлдэггүй байлаа. Энэ яасан гэхээр цагаан будаанд хаван хөөх үйлдэл байдаг учраас шээх нь нэмэгддэг байх нь шүү дээ. Болгоомжлолын дагуу л ингэж хэлдэг.
Өглөө босоод 200-250мл-ын аягаар гурваас дөрвөн аяга усыг цагийн дотор бага багаар ууж байгаарай
Ус гэснээс өглөө босоод 200-250мл-ын аягаар гурваас дөрвөн аяга усыг цагийн дотор бага багаар ууж байгаарай. Ингэснээр ходоодны хананд наалдсан хог, хаягдлуудыг гадагшлуулдаг. Манайхан түгжирч, түгжирч хариад хоол идээд, унтаад өгдөг. Унтаад сэрэхэд урд шөнийн хоолны бүх ялзарсан үлдэгдэл хоолой болон ходоодонд байж байдаг. Тиймээс өглөөний цайнаас өмнө ингэж ууснаар ходоодон дотор байгаа бүх үлдэгдлийг хөөгөөд гаргачихна. Хоёрдугаарт уусан шингэн цусанд шимэгдэн, бөөрийг тэжээж, усаар хангадаг.
-Бөөр хамгаалахад гутал их чухал гэж сонссон юм байна. Чийг татдаг гутал өмсөх нь бөөрөнд муугаар нөлөөлдөг гэдэг.
-Гутал муут гурвын дунд гэж үг мэдэх үү. Ард түмний, эцэг өвөг дээдсээс уламжилж ирсэн үг үнэн байдаг юм шүү. Би л дурдаж байгаа болохоос энэ үгийг маш олон утгаар тайлбарлаж болно. Өвөө маань гутлаа арчихгүй, арчлахгүй болохоор тэгж хэлж байна аа даа гэж боддог байсан юм. Одоо жаахан бололцооны насан дээр ирээд юмыг наанатай цаанатай хардаг болоод, бөөрний өвчнийг эмчилдэг эмчийн хувиар бодоход үнэн үг байж дээ гэж ухаарч эхлэх гэж байна. Доороосоо чийгтэй байна гэдэг доороосоо даарах өвчний эхлэлийг бүрдүүлж байна гэсэн үг. Чийгтэй газар ажилладаг хүмүүс даарах, хөрөх процесст амархан өртдөгөөс бөөр шээсний замын өвчнөөр өвчлөх эхлэл нь тавигдаж байдаг.
-Эмэгтэйчүүд цистит тусчихлаа гэхээр хар цайны ууранд суу гэх зөвлөгөөг нэгэндээ өгдөг. Гэтэл энэ нь илүү уршигтай гэж сонсож байсан юм байна.
-Хар цайны ууран дээр суухаар түр зуур өвчин намддаг нь үнэн. Гэтэл түүний цаана юу болж байгааг хүмүүс ойлгохгүй байна. Том тулааны өмнө нам гүм байдаг. Яг л тэр. Өвчин улам хүндэрнэ. Дараагийн давлагаа ирнэ, дахин дахин өвдөхийн үүдийг нээж өгдөг.
Энэ үйл явцыг би бүр нарийн тайлбарлаж өгье л дөө.
Цайны ууранд сууснаар өвчин улам хүндэрнэ. Дахин дахин өвдөх үүдийг нээж өгдөг
Өрөөг давсаг гэж бодвол хаалга шээдэг сүв, цонх бөөрнөөс шээс орж ирдэг сувгийн амсар. Цонх онгойж бөөрнөөс шээс орж ирж дүүрээд хаалгаар гардаг байх нь ээ дээ. Шээж дууслаа хаалга хаагдлаа. Хүний бие организм гэдэг маш ухаантай. Гаднаас дүүрэн халдвар хаалган дээр овоорчихсон, орох гээд дайраад байна. Хаалга, коридор орчим буюу шээсний сүв орчим нянгуудад эзлэгдчихсэн. Тэгээд дээш мэдээлэл өгнө. Дайснуудад эзлэгдлээ, дотогш орох гээд байна гээд тархи руу мэдээлэл өгнө. Хаалга онгойвол хот эзлэгдэх гээд байна шүү дээ. Тэгэхээр тархи “За түр хүлээж бай. Тусламж өгье” гээд давсаганд мэдээлэл өгнө. Тэгэхээр “дайсны тал”-ыг шээсээр гадагшлуулж, нянгуудыг ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа юм. Тэгэхээр бие организм арга хэмжээ авч байгаа нь энэ. Гэтэл хаалган дээр байгаа нянгуудыг цаанаас нь халуун уураар төөнөж байгаа юм. Уураар төөнөхөөр үхэх хэсэг нь үхдэг байх, гэвч хаалга онгойх зуур нянгууд мөлхөж орж ирээд нэг буланд нь нуугдчихна. Ингээд нэг ширхэг нян нэг сая болтлоо үржинэ. Ингээд дараагийн довтолгоогоо хийх нь байна. Тиймээс халуун уураар утаж болохгүй.
-Цаг зав гарган өөрийн түүхээс ярилцаж, ойлгомжтой зөвлөгөө өгсөн танд баярлалаа.