Уйгуруудын соёл иргэншил хөгжиж байсан ч дотоодын дайн самуун, хаан ширээний төлөө тэмцэл цэрэг болон хаан төрийн хүчийг ихээр сульдааж байсан юм. Нийтийн тооллын 840-д оны үеэр Енисейн Хиргис аймгууд хүчирхэгжин Уйгуруудын газар нутагт цөмрөн орж Уйгуруудыг Тэнгэр уулын зүг шахан нүүлгэжээ.
Хиргис аймгууд одоогийн Монголын газар нутагт ноёрхолоо тогтоохыг эрмэлзэж байсан боловч 40 орчим жилийн дайн тулалдаанд ялагдан Монголын газар нутагт хаант төрөө байгуулах боломжгүй болсон юм.
Хиргисүүдийн довтолгоо нь Уйгуруудтай хийсэн дайнд эрч нь буурч Татарууд гэсэн нэрийн дор нэгдсэн Монгол аймгуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ нөхцөл байдал нь эх нутгаасаа шахагдаад байсан Монгол аймгуудын хувь заяаг ихээр өөрчилжээ.
Монголч түүхчид энэ үеийг Уйгурын хаант улсын дараа Киданы хаант улс тогтсон мэтээр бичсэн байдаг. Хиргисийн цөмрөлт нь Монголын ханлигуудын үе гэгддэг Хэрэйд, Найман, Татар, Мэргид, Xамаг Монголын ханлигууд үүсэн бий болох нөхцөл байдлыг бий болгосон юм.
Энэ үед Монголын газар нутаг дээр Түрэг, Уйгур, Монгол аймгууд бие биеийн соёл, зан заншил, хэлний аялага зэргээр холилдон ижилсэж, хожим гарал үүслийг тодорхойлоход нэн бэрх болох болсон байлаа.
Харин Түрэг улсын үед шахагдан гараад Уйгуруудын үед Монголын зүүн захаар нүүдэлсээр байсан Монгол аймгууд Татар аймгуудын холбооноос гаран Хамаг Монголын ханлиг үүсэх аятай шалтгаан бий болсон.
Хиргисүүд Уйгуруудыг ялахад Монголын хойд хязгаарт Найман хэмээх хүмүүс үлдэн хоцорсон бөгөөд, Киргизүүдэд дагаар орсон юм. Найман аймаг яваандаа хүчирхэгжиж Татар, Монгол аймгуудтай тэмцэлдэж байсан Хиргисүүдийг Енисей мөрөн лүү нь шахаж, Хэрэйдүүдийг Иртиш мөрөн Алтайн нуруунаас хөөн зүүн зүгт Манжуур луу түрэв. Энэ хөдөлгөөн нь үндсэндээ Хитангуудыг Хятадын хойд руу ойртуулж хожим Ляо гүрнийг байгуулахад хүргэжээ.
Түүхийг судлан шинжлэхэд маш нарийн судалгаа, олон талаас харж дүгнэлт хийх нь зөв байдаг бөгөөд аливаа аймгуудын гарал үүслийг судлахын тулд тухайн үеийн нөхцөл байдлыг сайтар судлах нь зөв. Зарим зохиол бүтээл дээр Түрэг аймгууд Монголын газар нутагт өөрийн улсаа байгуулсан тухайд уг нутагт Монгол хүн үлдэлгүйгээр цөм Түрэг, Уйгурууд эзэлсэн үед Уйгурууд, Хиргисүүд үед дан Хиргисүүд байсан мэтээр бичдэг нь туйлын буруу зүйл бөгөөд энэ үеүдэд Өвөг Монгол аймгууд эдгээр улсын харъяанд байсан нь тодорхой. Мөн эзлэгдлэлгүйгээр шахагдан нүүсэн овог аймгууд ч олон байсан болов уу.
З.Чулуундорж