gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АХБ: Зарим төсөл хэт удааширснаас шинэ төсөл батлахад хүндрэлтэй

Б.Чимэг
Эдийн засаг
2018-01-23
0
Twitter logo

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн үйл явцын талаар санал солилцохоор өчигдөр (2018.01.22) Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа.

Инду Бушан “АХБ санхүүжилтийн зөвшөөрлийг Монголд олгосоор ирсэн боловч зарим төслийн хэрэгжих явц хэт удаашрах боллоо. Одоо хэрэгжиж байгаа ажил доголдож байгаагаас үүдэн шинэ төсөл, хөтөлбөр батлах, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно” гэж мэдэгдэв.

Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд АХБ-наас 600 сая ам.долларын бодлогын зээл олгоно.

Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр эхэлсэн ч төлөвлөгөөт хугацаанд дуусгаж амжихааргүй нөхцөл байдал үүссэн гурван төсөл бий. Эдгээр нь Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийн барилга, Баруун бүсийн босоо тэнхлэгт Орос-Хятадыг холбосон авто зам, Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн төсөл юм байна. Түүнчлэн Шадар сайдын харьяа, МХЕГ-ын хамтран хариуцаж байгаа “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хэрэгжилт хугацаа хожимдож байгаа нь төслийн нэгж байгуулах шатанд цаг алдсантай холбоотой аж.

Харин ОБЕГ-т амжилттай хэрэгжиж байгаа “Ой хээрийн түймэр, зудтай тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

“Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Шадар сайдын зүгээс бүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд АХБ-наас 600 сая ам.долларын бодлогын зээл олгож байгаад талархал илэрхийлээд ноён Инду Бушанд хэд хэдэн ажил хэрэгч хүсэлт тавьлаа.

“Шадар сайд миний бие хариуцдаг бас нэгэн асуудал бол чөлөөт бүс байдаг. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсүүдийн захирагчийн албаны чадавхыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгцээ өндөр байна. Засгийн газраас 2018 онд Замын-Үүд чөлөөт бүсийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн. АХБ-ны зүгээс манай Засгийн газарт энэ чиглэлээр техникийн туслалцаа, арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжийг судлах хүсэлтийг Танд тавьж байна. Монгол Улстай 2018-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө миний дэвшүүлсэн асуудлыг нэмж оруулах талаар анхаарна гэж найдаж байна” гэлээ.

Үүний хариуд ноён Инду Бушан “Чөлөөт бүс бол АХБ-наас анхаарал хандуулдаг чиглэлүүдийн нэг” гээд Шадар сайдтай эргэн уулзахдаа нааштай хариутай зочилно гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд АХБ Монгол Улсад нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий 310 гаруй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн, манай улсын томоохон түншүүдийн нэг юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан