БНХАУ-д гоо сайхны бүтээгдэхүүн болон гар цүнхний борлуулалт өссөнөөр тус улсын тансаг зах зээл 2011 оноос хойших хамгийн өндөр хурдаар өссөн байна. Тус улсы тансаг хэрэглээний зах зээлийн борлуулалт өнгөрсөн онд жилийн дүнгээр жилийн дүнгээр 20 хувиар өсөж, 142 тэрбум юаньд хүрчээ. Ийнхүү тансаг хэрэглээний зах зээл өсөхөд 20-34 насны залуус уламжлалт загвартай хувцаснаас илүүтэй өдөр тутамдаа өмсөх боломжтой тансаг зэрэглэлийн хувцас, хэрэгслийг сонирхох болсон нь нөлөөлжээ.
БНХАУ-ын худалдан авагчид тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд хамгийн их хөрөнгө зардаг бөгөөд өнгөрсөн онд л гэхэд тус улсын иргэд олон улсын тансаг зах зээлийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын 32 хувийг дангаар бүрдүүлсэн байна. БНХАУ-ын дотоод зах зээл олон улсын тансаг зах зээлийн нийт борлуулалтын найман хувийг бүрдүүлдэг гэж "Bain & Co" мэдэгджээ.
Б. Ариунболд