Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизүг манай улсад танихгүй хүн ховор. Түүнийг жилийн өмнө Элчин сайдынхаа ажлыг өгөөд удаагүй байхад нь GoGo мэдээний агентлаг ярилцлага авч байсан билээ. Тухайн үед тэрбээр Монголчуудад хэрэгтэй ажлыг хийх болно хэмээж байв.
Шинэ оны өмнөхөн Т.Шимизү манай улсад ирээд буцсан. Энэ үеэр нь түүнтэй уулзаж, Японы сурагчдад төдийгүй бизнес эрхлэгчдэд Монголын талаар хэд хэдэн лекцийг уншиж, Монголын их сургуулиудтай хамтран судалгааны ажил хийхээр болсон гээд сүүлийн үед хийж буй ажлынх нь талаар ярилцлаа.
-Сайн явж ирэв үү. Өнгөрсөн жил тантай уулзахад Элчин сайдын ажлаа өгөөд төрсөн нутагтаа ээжтэйгээ хамт амьдарч байгаа гэж байсан. Ээжийн тань бие сайн уу?
-Сайн явж ирлээ. Харамсалтай нь ээжийн минь бие тааруу байгаа. Ээж маань 87 настай. Төрсөн нутагтаа амьдарч байсан ч одоо ахмадын асрамжийн газарт эмчлүүлж байна. Би олон жил гадаадад ажиллаж, амьдарсан болохоор ээждээ анхаарал хандуулж чаддаггүй байсан. Тэтгэвэрт гараад ээжийгээ сайн асарна даа гээд төлөвлөж байтал бие нь чилээрхүү байгаа учраас эмчилгээ, сувилгааг нь бодоод асрамжийн газрыг сонгосон. Миний төрсөн нутаг үнэхээр гайхалтай байгальтай, яг л Монголын Архангай шиг. Гэхдээ мужийн төвөөс алслагдсан учир тэнд эмнэлэг, дэлгүүр байдаггүй. Тиймээс нутагтаа байх нь эрсдэлтэй гэж үзээд, дүү нарынхаа амьдардаг мужийн төвд байрлах ахмадын асрамжийн газар эмчлүүлж байгаа юм.
-Та нэлээд олон ажил хийхээр төлөвлөж байгаа талаараа ярьж байсан. Ямар ажил дээр төвлөрч байна?
-Би өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Чибагийн технологийн дээд сургуульд зөвлөх, Япон-Вьетнам их сургуулийг дэмжих Япон дахь Жайкагийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Мөн Тоа-Сокэн судалгааны хүрээлэнгийн төлөөлөн удирдах зөвлөлд, түүнчлэн хэд хэдэн том төсөл дээр ажиллаж байна.
-Монголын талаар мэдлэгтэй, Монголд элэгтэй хүний хувиар манай улсын талаар лекцийг хэд хэдэн удаа уншсан гэж байсан.
-Гавьяаныхаа амралтыг аваад өнгөрсөн нэг жилийн хугацаанд бага, дунд, их сургуулиуд, төр болон төрийн бус олон байгууллагуудад 20 удаа Монголын талаар лекц уншлаа. Үүнээс хамгийн томоос нь дурьдвал, Чибагийн технологийн дээд сургуулиас зохион байгуулсан лекцэнд 600 байгууллагын 800 хүн, Нийгата дахь Монгол улсын өргөмжит консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн баярын үеэр хийсэн илтгэлд маань мужийн захирагч болоод нэр хүндтэй 300 хүн оролцсон.
Япон хүүхдүүд Монголын тухай их сонирхож байгааг хараад баяртай байдаг
Мөн хэд хэдэн удаа Японы бага сургуулиуд дээр очиж Монголын тухай яриа хийлээ. Япон хүүхдүүд Монголын тухай их сонирхож байгааг хараад баяртай байдаг. Энэ мэтчилэн Монголыг танилцуулах ажлыг өнгөрсөн жил идэвхтэй хийлээ. Хамгийн гол нь Монголын талаар сонирхож, мэдэх хүсэлтэй их олон газар, байгууллагууд байсан нь баярлууштай.
-Монголын талаарх лекцүүдэд бизнес эрхлэгчид нэлээн оролцсон гэлээ. Өмнө нь та Монголд хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл алга, Монголчууд хөрөнгө оруулагчдыг гаргачихаад байдаг гэж байсан. Таны уулзаж, лекц тавьсан бизнес эрхлэгчид дундаас Монголын яг ямар салбарыг түлхүү сонирхож байна.
-Монголын талаар ерөнхий сонирхол японы компаниудад байна. Би лекц уншиж байхдаа ч үүнийг анзаарсан. Гэхдээ яг Монголын тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэсэн идэвхтэй хандлага алга. Японы компаниудын сонирхлыг татахад бага зэрэг цаг орох байх. Японы аль нэг компанийн Монголд хийсэн хөрөнгө оруулалт амжилттай болбол бусад компаниуд ч дагаад хөрөнгө оруулалт хийж магадгүй.
Харамсалтай нь өнөөдөр Монголд хөрөнгө оруулалт хийсэн компаниуд янз бүрийн шалтгаанаар амжилтад хүрч чадаагүй байгааг хараад Японы компаниуд Монголын зах зээлд ороход арай эрт байна гэж дүгнээд байна. Үүнийг өөрчлөхийн тулд Монголын тал Япон компанийг бүх талаар дэмжин ажиллаж, хөрөнгө оруулалтын амжилттай жишээнүүдийг бий болгож чадвал, бусад Япон компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж эхэлнэ гэж найдаж байна.
-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн асуудал дээр та нэлээн анхаарал хандуулж ажиллаж байсан. Ажлаа өгсөн хэдий ч энэ талаар санаа тавьж, асууж сураглаж байгаа болов уу гэж бодож байна.
-АШУҮИС-ын харьяа эмнэлгийн барилгын ажил 65 хувьтай явж байна гэж барилгын компаниас нь сонссон. Энэ байдлаараа бол ирэх оны есдүгээр сар гэхэд эмнэлгээ Монголын талд хүлээлгэж өгч чадна гэж байсан. Үүнийг сонсоод туйлын баяртай байна. Хамгийн гол нь энэ барьсан байгууламжийг үр өгөөжтэй ашиглах ёстой. Тиймээс боловсон хүчин бэлтгэх тал дээр ч ЖАЙКА хамтран ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын амжилттай жишээнүүдийг бий болгож чадвал, бусад Япон компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж эхэлнэ
АШУҮИС-ын харьяа эмнэлгийг барих ажилд Япон Монгол хүмүүс маш сайн хамтарч ажиллаж чадаж байгаад баяртай байна. Харин онгоцны буудлын асуудлыг өнөөг хүртэл шийдэж чадаагүй байгаа нь туйлын харамсалтай. Би Элчин сайд байхдаа энэ ажлыг урагшлуулахын тулд хоёр Засгийн газарт нэмэлт зээлийг олгож, ажлыг эхлүүлсэн. Гэтэл Монголын тал одоо болтол хийх ёстой ажлаа дуусгаагүй байна. Байгуулсан байгууламжаа хурдан ашиглахын тулд холбогдох бүх хүмүүст хичээгээрэй гэж хэлье.
ЯПОНЫ ЗАЛУУС МОНГОЛЫН ТАЛААР СОНИРХОХГҮЙ БОЛ ЦААШИД ХАРИЛЦАА ХӨГЖИХ БОЛОМЖГҮЙ
-Өнгөрсөн жил тантай уулзаж байхад Монголын ирээдүйд хэрэгтэй, хүмүүсийн амьдралыг сайжруулах төслүүд хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ удаад та ямар ажил амжуулаад буцаж байна вэ?
-Би Элчин сайд байхдаа ямагт боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарал тавьсаар ирсэн. Цаашдаа ч энэ салбарт өөрийн тодорхой хувь нэмрийг оруулах хүсэлтэй. Тиймээс энэ асуудлуудаар Монголд олон хүнтэй уулзаж, санал солилцож байна. Хэдийгээр би Японд байгаа ч Монгол Улс бол миний хоёр дахь эх орон гэж боддог. Тиймээс ажлаа өгснөөсөө хойш жилийн дотор Монголд таван удаа ирсэн.
Чибагийн технологийн их сургууль, ШУТИС-ийн харъяа Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Шинэ монгол Эрдмийн хүрээлэн болон МУИС-тай харилцаа тогтоон ажиллаж байна. Техник технологийн дээд сургуулийн залуу багш нар Чибагийн технологийн их сургууль дээр богино хугацааны сургалтад хамрагдсан. Одоо бакалавраар сурдаг Монгол оюутнуудыг хүлээж авах бэлтгэлээ хийж байна. Энэ мэтээр Япон Монголын их дээд сургуулиудын харилцаа холбоог дэмжих, хөгжүүлэх ажлыг хийж байна.
Би ирэх хавраас өөрийн төгссөн 140 жилийн түүхтэй 26 мянган оюутантай Чүү-Оо их сургуульд Олон улсын харилцааны профессор багшаар ажиллана. Тэнд Олон улсын харилцаанаас гадна Монголын улс төр, Монголын эдийн засгийн хөгжил гэсэн хичээлийг зааж, оюутнуудтайгаа “Монголын эдийн засгийн хөгжил: Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд судалгаа хийхээр төлөвлөөд байна.
“Монголын эдийн засгийн хөгжил: Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд судалгаа хийнэ
Энэ судалгааныхаа хүрээнд МУИС-ийн аялал жуулчлалын багш нартай уулзан, хамтран ажиллах санал тавьсан. Судалгаа хийсний ач холбогдол нь Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд юу хийх ёстой талаар мэдээлэл гаргахаар хязгаарлагдахгүй. Чүү-Оо их сургуулийн оюутан залуус монгол оюутнуудтай хамтран ажиллаж, Монголын тухай мэдлэгтэй болох нь томоохон амжилтын нэг юм.
Японы хөгшчүүд Монголыг сонирхдог, мэдээлэл ихтэй байдаг ч залуучууд нь Монголын тухай ойлголт муутай. Хэрэв энэ байдал үргэлжилбэл хоёр улсын харилцаа цаашид хөгжих боломжгүй юм. Тиймээс миний 70 нас хүртлээ хийх гол ажил бол Японы залуучуудыг Монголын талаар ойлголттой болгож, тэдний сонирхлыг Монгол руу татах байх болно.
Би их сургуулийн профессор хүний хувьд семинарын хичээлийг маань (Анги удирдсан багшийн заах нарийн мэргэжлийн хичээл) сонгосон оюутнуудыг Монголд авчран, Монголыг танилцуулж, Монголын талаар судалгаа хийнэ. Түүнчлэн би монголчуудад хэрэгтэй өөр нэг төслийг хэрэгжүүлэхээр судалж байгаа ч яг өнөөдөр энэ тухай ярихад арай эрт байна.
-Судалгааны чиглэл нь юу билээ?
-Төлөвлөсөн хоёр судалгааны ажил бий. Монголын эдийн засгийн хөгжил, түүн дотор Монголд аялал жуучлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн сэдвээр хийнэ. Японы жуулчдыг Монгол руу хэрхэн татах талаар судалж, үр дүнг нь холбогдох байгууллагуудад танилцуулахыг зорьж байна. Энэхүү судалгаагаа МУИС-ын багш оюутнуудтай хамтарна.
Харин нөгөөх нь Монголын талаар судлаад, түүнийгээ Японы залуучуудад танилцуулж, түгээн дэлгэрүүлнэ.
МОНГОЛД ЖУУЛЧДЫН СОНИРХЛЫГ ТАТАХ ЗҮЙЛ ИХ Ч СУДАЛГАА АЛГА
-Та чадварлаг ард түмэн яагаад ядуу байна гэдгийг бодох хэрэгтэй гэж байсан. Яагаад?
-Монгол бол ядуу байх орон биш. Аугаа түүхтэй, ард түмэн нь ч их ухаантай. Гэтэл маш олон хүн ядуу амьдарч байна. Өнөөгийн Монголд нарийн боловсруулсан төр, эдийн засаг, дипломат харилцааны бодлого байна уу.
Монгол 70 орчим сая малтай орон. Гэтэл яагаад мал аж ахуйн нөөцийг бүрэн ашиглаж чадахгүй байна вэ. Засгийн газар мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд судалгаа хийж, нарийн бодлого боловсруулж, санхүүгийн дэмжлэг өгөх хэрэгтэй ч ийм бодлого Монголд алга. Хүн бүр мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй, маш чухал салбар гэж ярьдаг ч, ийнхүү ярьсаар хэдийнэ 20 жил өнгөрчээ.
Хэрвээ монголчууд аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал нэг том уурхайтай тэнцэх мөнгийг олж чадна
Би яагаад аялал жуулчлалын салбар чухал, энэ талаар томоохон судалгаа хийнэ гэж яриад байна вэ гэхээр, энэ салбарыг сайн хөгжүүлж чадвал аялал жуулчлалаар асар их мөнгө Монголд орж ирэх юм шүү дээ. Сингапурт жилд 650 мянган япончууд аялж, гурван зуун сая ам.долларыг зарцуулдаг. Энэ нь нэг том уурхайтай тэнцэхүйц хөрөнгө. Хэрвээ монголчууд аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал нэг том уурхайтай тэнцэх мөнгийг олж чадна гэсэн үг. Уурхайн ашгийг цөөн хүнд хүртдэг бол аялал жуулчлалын ашгийг олон хүн хүртдэг. Тийм учраас аялал жуулчлал Монгол шиг жижиг оронд хөгжүүлэх ёстой салбар мөнөөс мөн.
Олон оронд Аялал жуулчлалын судалгааны газар гэж байдаг. Өнөөдөр Японыг жилд 23 сая жуулчид зорин очдог. Үүнийг 2020 он гэхэд 40 саяд хүргэх төлөвлөгөөтэй бодлого хэрэгжүүлж байгаа. Бодлого хэрэгжүүлэхийн тулд нарийн судалгаа хийгээд зогсохгүй, энэ салбарт Засгийн газар асар их хөрөнгө зарцуулж байна.
Монгол Улс хөгжихийн тулд байгалийн нөөцийг ашиглахаас өөр аргагүй. Гэхдээ уул уурхайн салбарт ч бас зөв, нарийн бодлого хэрэгтэй. Ингэвэл Монгол Улс хөгжинө. Мэдээж ярихад амархан ч хэрэгжүүлэхэд тийм ч амар биш. Гэхдээ Монголыг хөгжүүлэхийн тулд Монгол хүн бүр хүчээ нэгтгэж, Монголын ирээдүйн төлөө ажиллаасай гэж би маш их хүсдэг. Хэрэв аялал жуулчлалын сайн бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадвал Монголчууд зун нь ажиллаад өвөл нь амрах боломжтой болно гэхэд хилсдэхгүй болов уу. Тийм нөөц бол бий.
-Аялал жуулчлалын салбарт бид юун дээр алдаж байна гэж та үзэж байна вэ.
-Нэгдүгээрт, байршил, чиглэл дээр алдаж байна. Монголын жуулчны баазууд ихэвчлэн ууланд байрладаг. Гэтэл Монголд ирж буй Япончууд тал нутаг, тэмээ үзэхийг хүсдэг. Гаднаас ирэх жуулчид Монголын талаар ямар төсөөлөлтэй болох, юу үзэхийг хүсч байгааг судалж байж аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй. Бүр цаашилбал япон хүн, солонгос хүн, хятад хүн юу сонирхож байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Миний хувьд тал нутгийн аяллын маршрут заавал байх ёстой гэж боддог. Жуулчдын сонирхлыг татахаар, очиход саадгүй газрыг олоод тэнд жуулчны бааз байгуулаад сурталчилгаа сайн явуулбал жуулчдын тоо өснө. Ирэх хавраас энэ талаар оюутнуудтайгаа судалж эхэлнэ.
Ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаадын хүний сонирхлыг татаж чадах зүйлийг судалж, аяллын чиглэл маршрутыг сайн бэлтгэж, зохион байгуулж чадах жуулчны компани байх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын дэмжлэг ч маш чухал.
Япон хүн, солонгос хүн, хятад хүн юу сонирхож байна вэ гэдгийг судлах хэрэгтэй
Би долоон сард Монголд ирэхдээ Хархоринд нэг хоноод, замдаа Дашинчилэн суманд Монгол гэрт нэг хоносон юм. Тэр үед хамт явсан хүмүүс маань бие засах газар байхгүй байсанд маш их гайхаж байсан. Цуг явсан манай сургуулийн захирал их гайхширсан боловч мартагдашгүй дурсамж боллоо гэсэн. Бид үзээгүй юмаа л үзэх гэж гадагшаа аялдаг шүү дээ. Монголд ийм зүйлүүд зөндөө байна. Янз бүрийн чиглэлээр богино хугацаанд хийх сайн аяллыг зохион байгуулж чаддаг, хамгийн гол нь жуулчдын аюулгүй байдлыг хангаж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл Монголд жуулчдын сонирхлыг татах зүйл их байгаа гэж бодож байна.
Энд бэлэг, дурсгалын зүйлийн талаар дурьдахгүй өнгөрч болохгүй. Гадны хүн монголд ирээд ямар бэлэг, дурсгалын зүйл сонирхож, улмаар худалдаж авах вэ гэдгийг судлах хэрэгтэй. Хичнээн сайхан зүйл хийгээд зарагдахгүй бол хэнд ч хэрэггүй шүү дээ. Аль улсын хүмүүс ямар төрлийн бэлгийг илүүтэй сонирхдог вэ гэдгийг судлах хэрэгтэй. Бид судалгаандаа энэ сэдвийг ч мөн багтаасан. Ер нь бид энэ судалгаагаа Монголын Засгийн газар эсвэл аялал жуулчлалын компанитай хамтарч хийсэн ч дургүйцэх зүйлгүй.
-Үйлчилгээний тал дээр та юу хэлэх вэ?
-Үйлчилгээний хувьд монголчууд гадны хүнд сайн ханддаг найрсаг ард түмэн. Тийм учраас гадаадын хүний сонирхлыг зөв судалж чадвал аялал жуулчлал хөгжиж чадна.
МОНГОЛЫН ХҮЧТЭЙ БӨХЧҮҮД БАЙГАА УЧРААС СҮМО ОЛОН ХҮНИЙ СОНИРХЛЫГ ТАТАЖ БАЙНА
-Сүүлийн үед нэлээн хүний анхаарлыг татаж буй асуудлууд дээр таны байр суурийг сонирхмоор байна. Нэгдүгээрт Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдын асуудал шийдэгдэлгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ?
-Ер нь улсаа төлөөлөн нөгөө улсад ажиллах элчин сайдыг хурдан томилохгүй бол Монголын хувьд алдах юм их. Тиймээс Японд суух Монголын элчин сайдыг хурдан томилж өгөөсэй гэж хүсч байна. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Япон улсад ажиллах бүрэн эрхт элчин сайдгүй байх нь Монгол Улсад ашиггүй. Өмнө нь нэг удаа Элчин сайдын томилгоо хийгдэлгүй жил болж байсан тохиолдол бий. Гэхдээ тухайн үед нөхцөл байдал нь арай өөр байсан.
Элчин сайд хүн өндөр боловсролтой, дипломат туршлагатай, олон улсын хууль болон дипломат байгууллагын үйл ажиллагааг сайн мэддэг, удирдах чадвартай, хамгийн гол нь өөрийн улсаа гадаадад төлөөлж, сурталчилж чадах хүн байх хэрэгтэй
-Та ч анзаарсан байх Элчин сайдын нэрд Асашёорюү Д.Дагвадорж , Кёкүшюзан Батбаяр нарын нэр яригдаад байгаа гэсэн дам яриа бий.
-Аса аварга сайн уу, Кёкүшюзан сайн уу гэдэг дээр би юм ярихгүй. Тэр бол Монголын Засгийн газрын шийдэх асуудал. Дэлхий нийтэд элчин сайд хүнд тавигдах шаардлага, эзэмших ёстой ур чадварын талаар нэгдсэн ойлголт байдаг. Элчин сайд хүн өндөр боловсролтой, дипломат туршлагатай, олон улсын хууль болон дипломат байгууллагын үйл ажиллагааг сайн мэддэг, удирдах чадвартай, хамгийн гол нь өөрийн улсаа гадаадад төлөөлж, сурталчилж чадах хүн байх хэрэгтэй. Элчин сайд нь ямар ч салбарын хүн байж болох ч дээрх ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой. Ер нь дипломат туршлагатай хүн элчин сайд болдог.
-Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлчихлаа. Түүнтэй холбоотой эерэг, сөрөг мэдээллүүд Японы хэвлэлээр гарч байгаа байх.
-Би Харүмафүжи аваргыг сайн таньдаг, хүндэлж явдаг. Харамсалтай хэрэг болоод тэр хүн зодог тайлах гэж байна. Харүмафүжи бол сэхээтэн бөх. Жишээ нь Монголын түүхэнд анхаарал хандуулж мөнгөн дэмжлэг үзүүлж байсныг нь мэдэх юм. Би Уката багшийн бичсэн Монголын түүх гэдэг номыг түүнд үзүүлэхэд маш их сонирхож, Монгол хэл рүү хөрвүүлэх болон хэвлэлийн бүх зардлыг хувиасаа гаргаад Монголд хэвлүүлж байсан.
Мөн тэрбээр төрөлхийн зүрхний өвчтэй олон хүүхдүүдийн хагалгааны зардлыг дааж байсан. Өнгөрсөн жил гэхэд Токиод гаргасан өөрийн зургийн үзэсгэлэнгийн орлогыг хандивын үйл ажиллагаанд зарцуулсан. Буяны ажил их хийдэг Харүмафүжи зодог тайлж байгаад харамсаж баршгүй. Гэхдээ их сайхан сэтгэлтэй хүн учир бусад салбарт ч амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Японы шар сонин, энтертейнмент мэдээний нэвтрүүлгүүд энэ хэргийн талаар хэтрүүлэн шуугьж байгаа нь туйлын харамсалтай.
Сүмо бөхөд янз бүрийн үндэстнүүд ирж барилдаж байна. Ялангуяа Монголчууд сүмогийн ертөнцөд өндөр амжилт гаргаж байна. Өнөөдөр сүмо дан японы спорт биш, олон улсын спорт болсон. Тиймээс миний бодлоор гадаад хүн яг Япон хүн шиг байх ёсгүй гэдгийг Япончууд маань хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сүмод барилдаж буй монгол бөхчүүд японы ёс жаягийг сайн баримталдаг. Асуудал үүсэхэд Япончуудын нэг хэсэг нь гаднаас ирсэн хүнийг хэт их шүүмжлэх үзэгдэл байгаад харамсаж байна. Олон Япончууд Монголын хүчтэй бөхчүүдийг дэмждэг. Тийм учраас японы шар сонин, энтертейнмент мэдээний нэвтрүүлгүүдээр цацагдаж байгаа мэдээллийг хараад “бүх япончууд ингэж бодож байна” гэж битгий хүлээж аваарай гэдгийг би хэлмээр байна.
Монголоос ирсэн хүчтэй бөхчүүд байгаа учраас сүмо олон хүний сонирхлыг татаж, үзэгчдийн тоог нэмж байгаа
-Өөр улсын бөхчүүд үндэснийх нь спортод тэргүүлээд байхаар албаар ийм зүйл хийж байна гэх хардлага ч бий. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Энэ бол өрөөсгөл ойлголт. Монголоос ирсэн хүчтэй бөхчүүд байгаа учраас сүмо олон хүний сонирхлыг татаж, үзэгчдийн тоог нэмж байгаа. Хэрвээ олон үзэгчгүй болбол орлого ч буурна шүү дээ. Тэгэхээр монголчууд сүмод гол үүрэгтэй.
Японы бөхийг аварга болгохын тулд Монгол бөхчүүдийг хөөгөөд байгаа зүйл байхгүй. Огт байхгүй гэж хэлэхгүй ч ихэнх хүнд ийм бодол байхгүй. Монгол бөхөд гадны бөхчүүд амжилт үзүүлбэл магадгүй маш их дургүйцэх байх. Харин дэлхийн спорт болсон Японы сүмод бол гадны хүн барилдах ёсгүй гэсэн ойлголт байхгүй. Японы сүмод гадны хүн ирээд, амжилт үзүүлбэл бид баярладаг. Жүдо, каратэ, кэндо шиг сүмог дэлхийн тавцанд гаргахын тулд сүмо ч бас өөрчлөгдөх ёстой гэж би боддог.
-Ярилцсанд баярлалаа.