Г.Батнасан
Хөшиг алгуурхан нээгдэж, тайзны голд тодоос тод гэрэл тусахад турьхан бүсгүй ялимгүй бөгтийсхийн гарч, хүчирхэг бөгөөд яруухан хоолойгоор уянгалан дуулж эхэлнэ. Яг л тэнгэрээс туссан диваажингийн гэрэлд сахиусан тэнгэр дуулах мэт. Тэр бол Францын шансон дууны хатан хаан Эдит Пиаф билээ.
Дэлхийн II дайны үед Эдит эх орноосоо яваагүй, тэр тусмаа тайзаа орхисонгүй
Түүн дээр тусах тэнгэрийн гэрэл гайхалтай хурц байхын хэрээр сүүдэр нь ч бас тодоос тод байсан юм. Дэлхийг байлдан дагуулсан их авьяас, алдар хүндийн сүүдэрт өвчин зовлон, гуниг ганцаардал бүхнийг эрч хүч, ууч зөөлөн сэтгэлээр даван туулсан амьдрал байлаа. Эдит Жиованна Гассьон (Edith Giovanna Gassion) 1915-XII-19-нд төржээ.
Аав Луи Гассьон (Louis Gassion) нь циркийн акробатчин, ээж Аннетта Майллард (Annetta Maillard) нь кафены дуучин байлаа. Луй дэлхийн I дайнд яваад ирэхэд эхнэр нь хаяж, охин нь хадам эхтэй нь зүдүү амьдралаар өсч байв.
Луй охиноо эх дээрээ авчирсан ч Едит өвчнөөсөө болж хараа нь муудаж байлаа. Гурван настайдаа хараагүй болов. Ямар ч найдваргүй болоход эмээ нь Эдитийг дагуулан Гэгээн Терезагийн сүмийг зорьжээ. 1921-VII-25-ны өдөр үнэхээр гайхамшиг болж охин дахин хараа орсон юм. Эмээ нь түүнийг сургуульд оруулсан ч удаан сурч чадсангүй.
Луи 14 настай охиноо авч Парис хотод ирээд Эдит гудамжинд дуулж, аав нь үзүүлбэр үзүүлэн амьдрах болжээ. Эдит өөрийн дүү Симонетэй танилцаж, удалгүй дүүгээ хажуудаа авснаас хойш тэр хоёр насан туршдаа хамтдаа байсан юм. Тэдний дуулж олсон мөнгө амьдралд нь хүрэлцдэг болсон учир ааваасаа тусдаа амьдрах болжээ.
Биеэ муудах тусам хар тамхинд донтож, хүчлэн байж ажлаа хийж байлаа.
Луи Дюпон (Louis Dupont) хэмээх залуутай дотносож 17 настайдаа Марсель хэмээх хөөрхөн охинтой болсон. Гэвч нэг ойтойдоо хүндээр өвдөж хорвоог орхижээ.1935 онд Парисийн “Жернис” кабарейн эзэн Луи Лэплэ (Louis Leplèe) Эдитийг урьжээ. Лэплэ түүнд Пиаф буюу болжмор хэмээх нэр өгч тайзан дээр биеэ авч явах, хэрхэн дуулж, дуугаа яаж сонгох зэрэг анхдагч бүхнийг заан сургасан.
Лэплэг учир битүүлэг алагдсаны дараа Пиаф кабаред дуулахаа больсон ч хувь заяа түүнд яруу найрагч Раймонд Ассог (Raymond Asso) илгээжээ. Ассо ч мэргэжлийн урлагийн нарийн ширийнийг заахын зэрэгцээ дуулах дууг нь зохион өгч байв. Тэр Эдит Пиафыг Парисийн хамгийн алдартай мюзик-холл “АБС”-д дуулуулахаар болсон.
Өглөө нь тоглолтын тухай бүх сонингууд бичиж, Парис даяар шагшин ярилцаж байв. Ийнхүү бяцхан Эдит Гассьон нэг л өглөө олныг шуугиулсан дуучин болоод сэрсэн юм. Тэр өглөөнөөс хойш түүнийг том концертүүд, радиогийн нэвтрүүлгүүд, шүтэн бишрэгчдийн их давалгаа хүлээж байлаа.
Дэлхийн II дайны үед Эдит эх орноосоо яваагүй, тэр тусмаа тайзаа орхисонгүй. Тэр концертоо үргэжлүүлэн, тэр байтугай Германаар аялан тоглож нэр алдраа ашиглан дайнд нэрвэгдэгсэд, тэр дундаа еврейчүүдэд тусалж байв.
Дайны дараа Эдит эх орондоо төдийгүй хилийн чанадад алдаршиж Европ, АНУ, Өмнөд Америкаар аялан тоглосон. Америкт Марокко гаралтай боксчин Марсель Сердантай танилцсан нь түүний амьдралын хамгийн агуу хайр байв.
Харамсалтай нь, жаргалтай өдрүүд удаан үргэлжилсэнгүй. 1949 онд Марсель хайрт бүсгүйдээ очихоор Америкийг зорьсон ч онгоц нь далайд унан сүйрсэн юм. Ийнхүү бас нэгэн аймшигт хагацал үзсэн Эдит ахин гудамжинд дуулах болж, согтууруулах ундаа ихээр хүртэх болсон.
Удалгүй яруу найрагч Жак Пилстэй гэрлэж дуулаачийн карьераа үргэлжлүүлжээ. 1952 онд Эдит хоёр удаа автын осолд орж маш хүнд гэмтсэн. Өвчин намжаах зорилгоор морфин хэрэглэх болж, улмаар хар тамхинд донтон гэр бүлээсээ ч салсан.
Гэвч тэр уран бүтээлийн ажилдаа улам ихээр шамдан орж, маш их ачаалалтай ажиллах болжээ. Эдит Пиаф урлагийн оргилд гарахын хэрээр залуу уран бүтээлчдийг дэмжиж байв. Олон ч дуучид, хөгжимчил түүний буянаар алдрын замаа эхлүүлжээ. 1958 онд Америк, Европоор хийсэн аялан тоглолтын дараа эрүүл мэнд нь муудаж эхэлсэн.
Биеэ муудах тусам хар тамхинд донтож, хүчлэн байж ажлаа хийж байлаа. Тэрбээр 1961 онд элэгний хорт хавдраар өвчилснөө мэджээ. 1962 оны 9-р сарын 25-нд Эдит Эйфелийн цамхгийн хамгийн дээд давхарт концерт тоглосон. Түүний “Мy Lord”, “Hymn to love”, “Тоppа”, “Life Through Rose-Tinted Glasses” “No, I don't regret anything” зэрэг алдарт дуунуудыг нь Парис даяар чих тавин сонссон.
Хагас жилийн дараа болсон сүүлчийн тоглолт дээр үзэгчид түүнийг хүндэтгэн зогсоогоороо үзжээ. 1963 оны 6-р сарын 10-ны өдөр алдарт дуучин тэнгэрт халилаа. Түүнийг Франц төдийгүй дэлхий даяар сүүлчийн замд нь үдсэн.
Түүнийг оршуулах үед дэлхийн II дайны ялалтын өдрөөс хойш анх удаа Парис хотын замын хөдөлгөөн бүрэн зогссон юм. Түүний дууг одоо ч дэлхий даяар бишрэн сонсож, хайр сэтгэл, амьдралын үнэн, баяр баясгалангийн тухай дуулсан дуунууд нь хүмүүсийн сэтгэл зүрхийг догдлуулан эгшиглэсээр байна.