Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн тохиолдолд Е-баримт олгодог болно.
“Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газартай 17 аж ахуйн нэгж гэрээ байгуулан ажилладаг байна.
Тиймээс нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гэрээтэй ААН-үүдэд оны өмнө Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг дагаж мөрдөх, QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлолт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлсэн байна.
Хэрэв ААН-үүд шаардлагыг биелүүлээгүй бол гэрээг сунгахгүй бөгөөд эхнээсээ кассын машинтай болж эхэлсэн гэдгийг НАЗХГ-аас мэдээллээ.
Энэ оны эхний улиралдаа багтаад дээрх гэрээтэй 17 ААН-үүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн тохиолдолд иргэдэд Е-баримт олгодог болох юм байна.