Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ангилан ялгасан хог хаягдлынхаа хуванцар савыг түүгээр амьдралаа залгуулдаг хүмүүст, цаасаа ариун цэврийн цаасны үйлдвэрт өгөхөөр болжээ.
Тус дүүргийнхэн Тамгын газрын байрандаа болон хорооддоо хог ангилан ялгах савыг байрлуулжээ.
Хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой буюу цаас, ундаа, усны хуванцар сав, хөнгөн цагаан лаазны хэмжээ нийт хог хаягдлын 30 орчим хувийг эзэлдэг.
Тиймээс хогоо ангилснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын ажил хөнгөрч, тээвэрлэлтийн давтамж ч буурна гэж харж байгаа аж.
Мөн цаашид хог хаягдлыг анхан шатанд нь ангилж сурах дадал хэвшлийг олгох зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудад сонирхолтой байдлаар сургалт явуулах юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.