"Хүмүүн бичиг" сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол сайхан бичигтэн" уралдааныг 21 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаанд долоон ангилалд 1000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ.
Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн, 90 нас давсан С.Жигмэдсүрэн байсан бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ЕБС-ын 3Д ангийн сурагч Э.Энхгэрэл, А.Эмүжин, Г.Янжиндулам нар хамгийн бага нь байсан аж.
Түүнчлэн уралдаанд ӨМӨЗО-ы иргэн Э.Цолмон уран бичлэгийн ангилалд өрсөлдөж, тусгай байр эзэлсэн байна.