БНАСАУ Сөүлийн албаныхантай хоёр жил гаруй хугацааны дараа анх удаа утсаар холбогдлоо. Тодруулбал, лхагва гарагт БНАСАУ-ын тал хоёр Солонгосын хооронд шуурхай холбоо барих утасны шугамыг нээсэн байна. Ингэснээр хоёр улс техникийн шалгалт хийж хэд хэдэн удаа холбогдсон гэдгийг БНСУ-ын Нэгдлийн яамны албаныхан мэдээлжээ.
Ийнхүү БНАСАУ шуурхай холбооны шугамыг дахин нээснийг БНСУ-ын тал болон НҮБ таатай хүлээн авч байна. Энэ утасны шугамыг БНАСАУ-ын тал 2016 оны эхээр хаасан аж. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нэгдүгээр сарын есний өдөр Пхеньянтай хоёр Солонгосын хилийн Панмунжом тосгонд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөөд байгаа юм.
Энэ нь 2015 оноос хойших талуудын анхны албан ёсны уулзалт болох юм. Хэдий тийм боловч БНАСАУ-аас одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй хэвээр байна. БНСУ болон БНАСАУ-ын харилцаанд ахиц гарч байгаа энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Чен Унд сануулга өгсөн хэвээр байна. Тэрбээр мягмар гарагт өөрийн твиттер хуудастаа "Надад ч мөн цөмийн товчлуур бий" гэж анхааруулжээ. "Энэ цаг мөчид асуудлыг шийдэхэд АНУ-ын Төрийн тэргүүний жиргээ тусаа өгөхгүй" гэж АНУ-ын элчин сайд асан Кристофер Хилл мэдэгдсэн байна.
Б.Ариунболд