Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монгол банкны Мөнгөний бодлогын Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигч М.Буяндэлгэрээс гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Та гараг андуураад энд ороод ирэв үү гэж би бодлоо. Газрын мэргэжилтэн хүн хяналтын зөвлөлийн дарга болно гээд ороод иржээ. Хэний шахаасаар ороод ирэв та? Ер нь санхүүгийн зах зээлээ ойлгож байгаа юу, СЗХ ямар үүрэгтэй, ямар салбар хариуцдагийг та мэдэж байгаа юу. Таны ажил мэргэжлийг харахад газрын агентлаг гэх мэт салбар дээрээ ажиллавал зүгээр юм биш үү. Та "Сум дундын анхан шатны хоршоонд анхаарч ажиллана" гэж төлөвлөгөөндөө бичжээ. Энэ СЗХ-ны хийдэг ажил мөн үү. Та томилогдвол бодлого зохицуулалт, хяналт тавих хүн шүү дээ. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үнэд анхаарал тавина гэсэн хоёрхон төлөвлөгөөг бичжээ. Төрийн ажил хийх гэж байгаа бол өөрийгөө бас голонгуй байх хэрэгтэй дээ. Энэ албан тушаалд нэмэр болохооргүй л хүн шиг харагдаж байна" гэв.
Хариуд нь нэр дэвшигч М.Буяндэлгэр "2008 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн бирж байгуулах чиглэлд туршилт хийсэн. СЗХ-ны 15 үндсэн чиглэлд үл хөдлөх хөрөнгийн бирж хамаардаг. Мэргэжлийн зуучлагчдыг оролцох боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. ХАА болон хот суурин газарт үл хөдлөх эзэмшил байдаг. Хамгийн их оролцогчтой, ард иргэдийн амьдралд нөлөөлдөг үл хөдлөх хөрөнгийн бирж маань СЗХ-нд хамаардаг учир уг асуудалд анхаарал хандуулах ажиллах боломжтой. Мөн хөдөө аж ахуйн биржийн асуудал байгаа тул хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм" гэв.

Нэр дэвшигч М.Буяндэлгэрийн боловсрол:
1. Монгол улс, Боловсрол соёл эрхзүйн дээд сургууль, 2018.09.01-2021.12.10, “Эрх зүйч” бакалавр
2. Монгол улс, Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2013.09.01-2016.01.12, “Санхүүгийн шинжээч” бакалавр
3. Швед улс, Явле хотын Их сургууль, 2005.09.01-2015.12.01, “Геоматик” магистр,
4. Монгол улс, Удирдлагын академи, 2005.09.01-2008.12.23, Төрийн удирдлагын менежер магистр,
5. Монгол улс, Хөдөө Аж Ахуйн Их сургууль, 2001.09.01-2003.04.14, “Газар зохион байгуулагч инженер” магистр,
6. Монгол улс, Хөдөө Аж Ахуйн Их сургууль, 1997.09.01-2001.06.26, “Газар зохион байгуулагч инженер” бакалавр,
Ажилласан байдал:
1. ЗГХЭГ, Хот хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хороо- Ажлын албаны дарга
2. ЗГХЭГ, Хот хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хороо- Ажлын албаны ахлах мэргэжилтэн
3. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв- Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга
4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар- Орлогч дарга
5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар- Хэлтсийн дарга
6. ХБНГУ-ын Мартин Лютерийн нэрэмжит Халле Виттинберийн их сургууль-Газарзүйн шинжлэх ухаан ба газарзүйн хүрээлэн, Ландшаф-тын тогтвортой хөгжлийн тэнхим- Зочин судлаач
7. “Захгүй мэнэн” ХХК- Менежер
8. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал- Ажлын алба- Дарга
9. Улаанбаатар капитал ХХК- Санхүүгийн шинжээч
10. Нийслэлийн газрын алба- Дарга
11. Нийслэлийн газрын алба- Дэд дарга
12. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар- Хэлтсийн дарга
13. Нийслэлийн газрын алба- Кадастрын бүртгэл, үнэлгээний мэргэжилтэн
14. Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газар- Баянзүрх дүүрэг-Төлбөрийн байцаагч