gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ-д сурсан мэдлэгээ ашиглан улсдаа хувь нэмрээ оруулахаар нэгдсэн MASA-ынхан чууллаа

Б.Нямдарь
Боловсрол
2025-01-21
10
Twitter logo

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Үндэсний Чуулган боллоо.

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA-гаас нэгдүгээр сарын 18-ны өдөр Америкт төгсөгчдийн үндэсний долоодугаар чуулганыг “Урт хугацааны нөлөө үзүүлэх сайн дурын үйлсэд хамтдаа” сэдвийн дор АНУ-ын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр амжилттай зохион байгууллаа.

Нэг үгээр MASA бол АНУ-д улсад чанартай боловсрол эзэмшиж, сурсан мэдсэн зүйлсээ ашиглан улсынхаа ирээдүйд үнэтэй хувь нэмрээ оруулахаар хүсэл сонирхлын дор нэгдсэн сайн дурын залуусын нэгдэл гэсэн үг юм.

MASA-гаас санаачлан 2011 оноос хойш хоёр жил тутамд үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн тус чуулганы зорилго нь Америкт төгсөгчдийн холбоод өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, ирээдүйн төлөвлөгөө, чиглэлээ тодорхойлоход оршдог.

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч М.Ганцэцэг долоо дахь удаагийн чуулганыг нээж үг хэлэхдээ “MASA нь 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Америкт их дээд сургууль төгссөн болон АНУ-ын Засгийн Газрын урт болон богино хугацааны тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдсан 1,500 гаруй төгсөгчдийг өөртөө нэгтгэсэн холбоо болж өргөжиж тэлсэн байна. Холбооны төгсөгчид маань Америк, Монгол хоёр улсын хооронд соёлын элч төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Мөн өөрсдийн Америкт сурч эзэмшсэн мэдлэг, туршлагаа Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад зориулахын зэрэгцээ оюутан, сурагчдын боловсрол, тэгш боломжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг сайн дурын үндсэн дээр санаачлан хэрэгжүүлж байна” гэв.

АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган чуулганд оролцож буй төгсөгчдөд хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ MASA үүcгэн байгуулагдсаны 17 жилийн ойн мэндийг дэвшүүлж, АНУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийн төгсөгчид хоёр улсын нийтлэг үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг сайшаасан юм. Тэрээр MASA-гийн гишүүдийн сайн дурын үйлсийн төлөөх хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн боловсрол, нийгмийн санаачилгуудыг онцлов.

Энэ удаагийн чуулганаар MASA-гийн үе үеийн Ерөнхийлөгчид болох Дефакто Институтийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын дэд дарга бөгөөд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Азийн хөгжлийн банкны зөвлөх Э.Билгүүн, Монголбанкны ахлах М.Ганцэцэг нар хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Энэ хүрээнд MASA гэдэг байгууллагатай холбогдсон түүх, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс сурсан сургамж, ололтуудыг хэлэлцэж, цаашид холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов. Түүнчлэн MASA-гийн өмнөх Ерөнхийлөгч нараас бүрдсэн Зөвлөх Хороо (Advisory Board)-г шинээр байгуулж байгааг зарласан.

МАSA-ийн үе үеийн ерөнхийлөгч нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, бэрхшээлийг хэрхэн хамтын хүчээр даван туулж зорьсондоо хүрсэн, ямар шинэ санал санаачилга гаргаж байсан болон түүнийг нь өнөөгийн залуус хэрхэн үргэлжлүүлэх боломжтой талаар олон саналыг дэвшүүлж байлаа.

Жишээ нь MASA-ийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй барилга байгууламжийн зураглалыг гаргаж байсан ч өдгөө ашиглагдах боломжгүй болсныг дурдаж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны портал сайт bidchadna.mn-ийг MASA анх санаачлан хэрэгжүүлсэн ба энд иргэд өөрийн ур чадвараа танилцуулж, ажил хайх боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашид ч улам боловсронгуй болгох шаардлагатайг Дефакто Д.Жаргалсайхан хэлж байлаа. Мөн Америкт төгссөн эрхмүүд, хүүхэд залуус, өөрсдийн туршлагыг хуваалцаж, зөвлөгөөг хүргэдэг MASA YouTube суваг-ийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Тэдний сүүлийн үед хийсэн томоохон ажлуудаас онцолбол MASA-гаас National Enrichment хөтөлбөрийг 4 дэх удаагаа амжилттай хэрэгжүүлж, нийт Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарын гуравны хоёрыг чадавхжуулсан, баруун бүсийн аймгуудын 2,000 гаруй сурагчдад мэргэжил сонголт, Америкт тэтгэлэгтэй суралцах талаарх зөвлөгөө мэдээллийг түгээсэн, сургуулиудын номын санд 350 гаруй англи, монгол ном хандивласан байна.

Мөн Америкт төгсөгчдийн үндэсний долоодугаар чуулганаар MASA болон АНУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй LEAD, FLEX, ACCESS хөтөлбөрийн төгсөгчдийн холбоод 2022-2024 оны онцлох амжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ танилцуулав. Түүнчлэн эдгээр төгсөгчдийн холбоодын төлөөлөл “Урт хугацааны нөлөө үзүүлэх сайн дурын үйлсэд хамтдаа” гэсэн чуулганы сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

Гэрэл зургийг: Bazeer

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан