СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайханаас цөөн асуултад хариу авлаа.
-Бидэнд эвслийн засгийн газар байгуулж, хамтран ажилласан түүх, туршлага бий гэж АН-ын дарга Л.Гантөмөр “Оюутолгой”-н жишээг авч, эвслийн засгийн газар байгуулснаа энэ төслийг хөдөлгөж чадсан гэдэг. Өнөөдрийн Монголын нөхцөл байдлыг тэр цаг үетэй адилтгаж болох уу. Эвслийн засгийн газар байгуулагдсанаараа том төслүүд эхэлдэг үү? Цаасан дээр бичигдсэн, гарын үсгээ л хүлээж буй, том төсөл бий юу?
-Эвсэнэ гэдэг ойлголт өөрөө эргэлзээтэй бөгөөд хоёр талтай. Өнөөдөр эвсэх шаардлагатай гэдэг өнцгөөс харвал цаг хугацааны хувьд байж болно. Харин 2008 оны тэр үетэй харьцуулах боломж бол хязгаарлагдмал. Учир нь тэр үеэс хойш манай эдийн засаг, гадаад, дотоод нөхцөл өөрчлөгдсөн.
Сүүлийн арван жилд томоохон ахиц авчирсан зүйл ховор ч эдийн засаг тэлсэн. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэнд, боловсрол гэх мэт суурь асуудлуудаа шийдэж чадаагүй байна. Эвслийг эерэг талаас нь харвал өнөөдрийн гурван намын яриад байгаа, өнгөрсөн 30 жилийн татвар алдаатай байгааг олж харлаа. Энэ алдааг засахын тулд эвсэх шаардлагатай байж болно.
Эрчим хүчний хангалттай нөөцтэй байх ёстой. Энэ нөөцийг бий болгохын тулд үнэ чөлөөлбөл улс төрийн томоохон маргаан дэгдээж болзошгүй.
Томоохон төслүүд гэвэл уран, эрчим хүч, босоо тэнхлэгтэй холбоотой “Транзит Монгол” гэж яриад байгаа дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээрээс нь эдийн засгийн гол хүчин зүйл болох ажилгүйдэл, ядуурлыг яаж бууруулах нь үйлдвэрлэгчдийн гол асуудал юм.
Үйлдвэрлэл эрхлэхийн тулд эрчим хүчний хараат бус байхаас гадна эрчим хүчний хангалттай нөөцтэй байх ёстой. Энэ нөөцийг бий болгохын тулд үнэ чөлөөлбөл улс төрийн томоохон маргаан дэгдээж болзошгүй.
Яриад байгаа шиг ээ, үнэхээр эрх мэдэл албан тушаалын төлөө бус, гагцхүү Монголын язгуур эрх ашгийн төлөө гээд харвал хамтрах, нэгдэх шаардлага бий. Гагцхүү хамтарсан засгийн газар байгуулах гээд байгаа намууд түүндээ үнэнч байж, авлига бууруулах, эдийн засгийн шинэчлэлүүд хийх, засаглалын хяналтдаа үнэнч байх, хэрэгжүүлэх нь чухал юм.
Бид өмнө нь улс төрийн хүрээнээс гоё тайлбарууд сонссон. Тэдгээр нь бодит байдалд хэр хэрэгжсэн бэ гэдгийг харах ёстой. Үндэсний зөвшилцөл үүсээд, гурван нам нийлснээр хийж, бүтээж чадвал их зүйлийн ард гарна. Чадахгүй бол төсөв тэлсэн, төрийн хулгай нэмэгдсэн, өр зээл ихэссэн, завхрал үргэлжилсэн гэх гашуун туршлага давтагдана.
-Эрчим хүчний салбарыг либералчилна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн форумаар хэлсэн.
-Энэ асуудал сүүлийн 20 гаруй жил яригдаж байна. Эрчим хүчний зохицуулах хороо гээд байгууллага эрчим хүчний үнийг хүчээр тогтоодог. Энэ салбар руу орох гэсэн хувийн хэвшлүүдийнх нь орон зай хязгаарлагдчихсан, өрсөлдөөн байхгүй.
Орсон хувийн хэвшлүүд нь асар хүнд байдалтай. Бидний суурь хэрэглээ болох эрчим хүч, бензин, шатахуунаар улс төр хийсээр ирсэн. Эрчим хүчний салбараа либералчлах нь зөв. Ингэхдээ иргэдийн амьжиргаа, бодит орлогыг яаж дээшлүүлэх үү гэдэг асуудлыг хамт шийдэх ёстой. Үнийн өсөлтийг даахуйц хэмжээний орлоготой иргэдтэй болох хэрэгтэй.
Өнөөдөр манай иргэдийн 30 гаруй хувь нь ядуу, 40 гаруй хувь нь ядуурлын байдалтай, 10 гаруй хувь нь ядуурал руу гулсан ороход бэлэн байна. Ийм байхад эрчим хүчийг либералчлахад намуудад асар том сорилт болно.
Цахилгаан, дулааны үнийг чөлөөтэй болговол үнэ 2-3 дахин нэмэгдэж, иргэд, аж ахуй нэгжийн санхүүгийн дарамт нэмэгдэнэ.
Иргэдийн орлого, ажлын байрыг нэмэх, халамжийн бодлогоо хязгаарлах ажлыг зэрэг хийх ёстой. Эрчим хүчний үнэ гэдэг бол суурь хэрэглээний гол үнэ тул либералчлахын тулд эдийн засгийн томоохон шинэчлэлтэй хамт хийгдэх ёстой.
Өөрөөр хэлбэл цахилгаан, дулааны үнийг чөлөөтэй болгоно гэсэн үг. Тэгэхээр үнэ 2-3 дахин нэмэгдэж, иргэд, аж ахуй нэгжийн санхүүгийн дарамт нэмэгдэнэ. Энэ дарамтыг эдийн засгийн өсөлт, ажлын байр, орлогоор давахаас өөр аргагүй.
-Та МАН-ын сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөртэй танилцсан уу, онцлох зүйлс байсан уу?
-Намууд бүгд авлига, хээл хахуультай тэмцэнэ гэсэн. Энэ Монголын хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг мөн. Төрийн оролцоог бууруулна, төсвийн бодлогыг шинэчилнэ гэсэн. Төсвийн зардлыг 20 хувиар, ДНБ-д эзлэх хувийг 25 хувиар тус тус бууруулах зорилго дэвшүүлжээ. Эдгээрийг иргэд, ард түмэн намуудаас нэхэж, шаардах хэрэгтэй.
-Төгсгөлд нь асуухад ОХУ-ын ерөнхийлөгч Путин дунд оврын атомын цахилгаан станц барих саналыг хоёр дахь удаа тавилаа. Энэ саналыг ямар түвшинд хэлэлцэж байгаа бол. Бид энэ саналыг хүлээж авах хэрэгтэй юу?
-Улс орнуудын үндэсний аюулгүй байдал хурцадмал болсон энэ үед бид гадаад бодлоготой холбоотой болон эдийн засгийн томоохон шийдвэрээ их бодолтой гаргах ёстой.
Намууд тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийн талаар ярьж байгаа нь олзуурхууштай. Эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бид улс орнуудын нэг салбараас хараат байдлаа бууруулж, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй.
Бид ОХУ-аас эрчим хүч, түлш, шатахууны шууд хараат байдалтай. Атомын цахилгаан станцын хувьд ОХУ-аас өөр улсуудтай хэлэлцэх хэд хэдэн хувилбар бий гэж бодож байна. Тэдгээрээс хамгийн зөвийг нь буюу Монголын эдийн засгийн, үндэсний аюулгүй байдалд илүү нийцтэйг нь сонгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.