УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хууль бол хууль батлагдаад хэрэгжинэ. Өнөөдөр Монгол Улсад даяараа чонын асуудал гараад ирчихсэн биш. Аймаг, засаг дарга нар Байгаль орчны байгууллагатайгаа хамтарч чоныг агнах зөвшөөрлийг өгдөг. Нэгэнт ховордсон тохиолдолд ганц улсаас эхлээд олон улсад маш их анхаардаг.
Малын хотонд орсны дараагаар зөвшөөрөл аваагүй учраас чоныг буудаж чадахгүй байнга гэх агуулгаар мэдээлэл явж байна. Үгүй шүү. Нотлох материалаа бүрдүүлээд л болох асуудал. Чоно өөрөө ямар чухал үүрэгтэй амьтан. Энэ асуудлыг маш сайн зохицуулахгүй бол
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Чоно агнахын тулд зөвшөөрөл авдаг. 1200 гаруй зөвшөөрөл авчхаад 153-ыг агнасан гэдэг үнэн. Чоно агнах маш хэцүү шүү. 5 хоногийн дотор чоно агнаагүй бол дахиад зөвшөөрөл авах болдог. Малын хотонд орж ирсэн чоныг агнасны дараа тухайн сумын хэсгийн ахлагч нар малчны машиныг хураадаг, 2 сая төгрөгөөр торгодог. Энэ хуульд энэ асуудлыг нэг мөр шийдэхээр тусгасан байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Байгаль орчны яамныхан хариулчих. Хууль санаачлагчдаа мэдээллээ үнэн зөв өгөөч. Чоно илүүдээд байгааг яаж батлаад байгаа юм. Ахуйн зориулалт гэдгээ ч мэдэхгүй байна. Чоно агнах гэдэг заалт оруулж ирчхээд бүх нутгаар чоно агнах вий дээ. Энэ амьтныг өсгөхийн тулд их юм хийсэн шүү” гэлээ.