gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Марафонд гүйгчдэд зориулсан зөвлөгөө: Хөлийн өлмийгөөр бус бүтэн гишгэж гүйгээрэй

А.Номин
Зөвлөгөө
2025-05-07
27
Twitter logo
А.Номин
27
Twitter logo
Зөвлөгөө
2025-05-07
Марафонд гүйгчдэд зориулсан зөвлөгөө: Хөлийн өлмийгөөр бус бүтэн гишгэж гүйгээрэй Архивын зураг ашиглав.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. 

Холын зайд гүйх үндсэн бэлтгэл:

  • Уралдааны өмнө тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган бэлтгэл хийгээрэй.
  • Гүйх техникийг зөв эзэмшсэн байвал гэмтлээс сэргийлж, хурд нэмэгдэнэ. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхгүй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь чухал.
  • Бие махбод сэргэх тохиромжтой хугацаа, өөрийн биеийн онцлогтоо тааруулан гүйлтийн бэлтгэлийн давтамжаа ойртуулаарай.
  • Хөлд эвтэйхэн, туршиж үзсэн гутал, хөлс шингээдэг хувцас хэрэглээрэй. Гүйлтийн өдөр шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх нь чухал. Өмнө нь өмсөж, хэрэглэж байгаагүй хувцас, хэрэгсэл нь биед тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох зэрэг эрсдэл дагуулахыг санаарай.

Хооллолт, ус, ундаа:

  • Нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэж, энерги эрч хүчээ нэмэгдүүлээрэй.
  • Уралдааны өмнө, явцын дунд, дараа нь тогтмол бага багаар ус уух нь чухал. Хөлсөөр гадагшилсан шингэний алдагдлыг ус ууж нөхөх нь зохимжтой.
  • Туршиж үзсэн энерги гель, ундаа хэрэглээрэй. Уралдааны үеэр өмнө нь ууж, идэж үзээгүй зүйл шинээр хэрэглэхээс зайлсхий.

Уралдааны тактик:

  • Өөрийн хэмнэлээр гүйх: Эхлэлд хэт хурдан гүйх нь ядаргаанд хүргэж, амжилт бууруулдаг.
  • Хуваарилалт хийх: Анхны хагасыг хэт хурдан биш, сүүл рүү хурдаа аажмаар нэмэх нь оновчтой.
  • Олон нийтийн дэмжлэг, хамт гүйгчдийн хүч: Сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг зүйлсээ тооцоол.

Сэргэлт, сэтгэлзүй:

  • Уралдааны өмнө сайн амрах, бүтэн нойр авах нь гүйлтийн туршид таны эрч хүчийг хадгалах гол түлхүүр байх болно.
  • Ядрах, шантрах үедээ даван туулах сэтгэлзүйн хандлага өөртөө суулгах нь бариандаа саадгүй ороход тань тусална.
  • Бэлтгэлийн дараа сунгалтын дасгал хийж, шөрмөс булчингаа уян хатан байлгахад анхаараарай. Мөн урт зам туулж гүйж ирээд уралдааны хувцсаа сольж өмсөх нь зохимжтой.
Хэрэв зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовуурь илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэд оролцохоос татгалзах нь зүйтэй юм.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан