Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо санаачлан ЭМЯ, АШУҮИС, ЭМХТ-тэй хамтран сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг алдаршуулах “Эрдэнийн чагнуур” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.
Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээ, тулгуур багана нь болж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулан буй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийнхээ ажил хэргийг нийгэмд таниулах, нэр хүндийг өргөх, мэргэжлийн ур чадварыг үнэлэх, хариуцсан ажилдаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийн хамт сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүддээ урам зориг нэмэх зорилгоор “Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгожээ.
Хоёр жил тутамд сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдээс шилдгийн шилдгийг тодруулан олгож байх “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд 13 нэр төрлийг тодрууллаа.
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛД 90 ГАРУЙ ЭМЧ НЭР ДЭВШЖЭЭ
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан "Өнөөдрийн шагнал гардуулах ёслолд 90 гаруй эмч нэр дэвшсэн. “Эрдэнийн чагнуур” ёслолын арга хэмжээ нь сувилагч, бусад эмнэлгийн мэргэжилтнүүдийг алдаршуулж,нийгэмд таниулах зорилготой юм. Сувилагч мэргэжил амаргүй. Иймд хөдөлмөрийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг батлахаар ажиллаж байна" гэсэн юм.
Эх хүүхдийн үндэсний төвийн сувилахуйн арга зүйч С.Болортуяа "Би Эрүүл мэндийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 34570 эх, нярайд сувилахуйн тусламж үзүүлсэн. Эрүүл мэндийн салбарт хийсэн ажлаа үнэлүүлж “Эрдэнийн чагнуур” шагналын эзэн болсондоо баяртай байна" гэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотоод шүүрлийн булчирхайн эмч Л.Уранцэцэг “Би Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 31 жил ажиллаж байна. Нийт 2150 өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн. Улсын хэмжээнд 90 гаруй сувилагчаас шалгарсандаа талархаж, цаашид ихийг бүтээх урам зориг авлаа” гэлээ.
Тус арга хэмжээнд 2025 оны шилдэг сувилагч, бусад мэргэжилтнийг тодрууллаа.
“ЭРДЭНЭНИЙН ЧАГНУУР” -ЫН ЭЗЭД
- Ерөнхий мэргэжлийн сувилахуй-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Л.Уранцэцэг
- Өрх, сум нийгмийн эрүүл мэндийн сувилахуй-Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сувилахуйн арга зүйч С.Болортуяа
- Хүүхэд,нярай, эх хүүхдийн сувилахуй - Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн Төвийн өсвөр үеийн сувилагч Р.Уранчимэг
- Мэдрэл сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй - Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн сувилагч А.Мөнх-Эрдэнэ
- Мэс засал, гэмтэл согог заслын сувилахуй - Нийслэлийн Шүд, Эрүү, Нүүрний Төвийн мэс заслын тасгийн ахлах сувилагч О.Сэрсмаа
- Арьс, халдварт өвчний сувилахуй - Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн ахлах сувилагч Х.Эрдэнэтуяа
- Эмнэлгийн бусад мэргэжилтэн - “Даатгал, статистик, ариутгал”
- Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн даатгалын ажилтан Ч. Оюунбилэг
- Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуй-Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт,эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн сувилагч Б.Цэцэгдэлгэр
- Нүүр, Ам, Нүд, Чих, Хамар,Хоолойн сувилахуй - Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чих, хамар хоолойн ахлах сувилагч Л.Сосорбарам нар шилдгээр тодорлоо.