Хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй чухал асуудлуудын нэг нь уур амьсгалын өөрчлөлт билээ. Байгаль орчинд шууд нөлөөлж буй энэхүү өөрчлөлт, тэр дундаа дэлхийн дулаарал нь хүлэмжийн хийн ялгарлаас үүддэг. Тиймээс дэлхийн дулаарлыг сааруулахын тулд агаар мандалд ялгарч буй нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар 0 хэмжээнд аваачих нь асар чухал.
Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Мобиком групп ч эрчим хүчээ хэмнэн, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг чухалчилдаг. Энэ хүрээнд Дэлхийн нөөцийн институт, Дэлхийн бизнесийн зөвлөлөөс гаргасан Тогтвортой хөгжлийн хүлэмжийн хийн протокол, ISO 14064 стандартын дагуу “Юрика” ХХК-тай хамтран үйл ажиллагаанаасаа ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг тооцууллаа. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг ийнхүү тооцуулснаар байгууллага хэрэгжүүлж буй байгальд ээлтэй шийдлүүдээ дүгнэх, үр дүнгээ хэмжих боломжийг байгууллагат олгодог бөгөөд цаашид хүлэмжийн хийн ялгарлыг тогтвортойгоор бууруулахад чухал ач холбогдолтой.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд Мобиком групп 2017 оноос эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, байгальд ээлтэй дэвшилтэт техник технологи ашиглах, цахилгаан эрчим хүчний оргил ачааллын хэрэглээг бууруулах зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, оффисын барилгуудынхаа цахилгааны хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх, үүрэн холбооны бааз станцуудынхаа цахилгаан тэжээлд нарны цахилгаан үүсгүүр болон сэргээгдэх эрчим хүчний хосолмол шийдлийг түлхүү ашиглах, зөөврийн болон пассив барилгын технологи тэргүүтэй байгальд ээлтэй шийдлийг үйл ажиллагаандаа ашигласаар байна.
Төв аймгийн сүлжээний станцад 5 кВт чадалтай нарны цахилгаан үүсгүүр, Улаанбаатар хот дахь хоёр сүлжээний станцад 3,5 кВт чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг 2023 онд суурилуулсан байна. Ингэснээр эдгээр станц нь төвийн болон нарны эрчим хүч хосолсон системээр цахилгаан тэжээлээ хангаж байгаа юм.
Эдгээр арга хэмжээний дүнд 2017-2023 оны хугацаанд 4.86 Гвт.ц цахилгаан эрчим хүч хэмнэсэн бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 3368 тонноор бууруулжээ.