УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрэлдсэн. Гурван нам багтсан Засгийн газар бүтцээ тогтоон, сайд нараа томилсны дараа энэ оны улсын төсвийг өөрчилнө гэв.
Мөн дараах томоохон төслүүдэд нэн тэргүүний ач холбогдол өгч, хэрэгжүүлэхээр 2024 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.
ЭХЭЛСЭН Ч САНХҮҮЖИЛТИЙН УЛМААС ГАЦСАН ТӨСЛҮҮД
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт
- Солонго 1 хорооллын бүтээн байгуулалт
- Арван аймгийн дулааны цахилгаан станц барих
- Туулын хурдны замын зураг төсөл боловсруулах
- “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр
- Хөшигийн хөндийн хонгил
- Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр барих
- “Шинэ сэргэлтийн таван тойрог” авто замын төсөл
- Шинэ Хархорум төсөл,
- Шинэ Зуунмод хот төсөл
Нийт 14 төсөл хэрэгжүүлэхэд гурван их наяд төгрөг хэрэгтэй. Эдгээрийг бүтээн байгуулснаар Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задална гэв.
Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зарим төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зарим чиг үүрэг шилжсэн.
Шинээр төсвийн ерөнхийлөн захирагч бий болсон, зарим яам, агентлагийн нэр өөрчлөгдсөн тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төсвийн зохицуулалт хийнэ гэв.
ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ БАРИХААР МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН 800 ОРЧИМ ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсийн эхний шатны бүтээн байгуулалт дуусч, Улсын комисст хүлээлгэн өгч байна.
Үйлдвэрийн анхдагч технологийн байгууламжууд, дулааны цахилгаан станц, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил ид өрнөж байна. Монголд анх удаа Америк , Итали, Франц, Нидерландын томоохон компаниудын лицензтэй өндөр технологиор барьж байна.
Бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил 2021 оны 1-р сараас эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж батлуулах, төслийн менежментийн зөвлөх, үйлдвэрийн байгууламж бүрийн ерөнхий зураг төслийг боловсруулах (барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах хамгийн чухал техникийн баримт бичиг), лиценз эзэмшигчид болон ажлын зураг, бүтээн байгуулалт хийх компаниудыг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлах (нийт 13 удаа тендер зарласан), гэрээ байгуулах (нийт 35 гэрээ байгуулсан, цаашид нэмэгдэнэ),
ГТБҮ-ийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-аар батлуулах зэрэг ажлуудыг хийжээ.
Үйлдвэр баригдах үеийн болон баригдсаны дараах ашиглалтын үеийн стандартуудыг судлах, заримыг нь орчуулж нутагшуулах ажил үргэлжилж байна.
Нийт 150 га газарт баригдах анхдагч болон гүн боловсруулалтын технологийн 12 байгууламж (байгууламж гэдэг ч тус тусдаа нэг үйлдвэр), тэдгээрийн дагалдах, туслах, хангамжийн байгууламжуудыг гадна, дотор дэд бүтцийн хамт яг яаж барих вэ гэдгийг инженерчлэлээр удахгүй тодорхой болгоно.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ 266 САЯ АМ.ДОЛЛАР
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихаар төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж барих нутаг дэвсгэрээс шилжин суурьших айлуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгосон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг тул нэг иргэнд 19.8 сая төгрөг олгожээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумыг дамнан орших 28,000 (хорин найман мянган) га-д барина.
Төслийн нийт өртөг 266 сая ам.доллар. Үүний 95 хувийг буюу 253 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авна. Зээлийн хугацаа 20 жил, зээлийн хүү 2 хувь. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлж эхэлнэ.
5000 АЙЛЫН БАЙРЫГ 267 САЯ АМ.ДОЛЛАРААР БАРИНА
Монгол, БНСУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд “Солонго-1, 2 орон сууцны хороолол барина. “Төрийн орон сууцны корпорац” энэ төслийг хэрэгжүүлнэ. Ерөнхий гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээг БНСУ-ын компаниуд тус тус гүйцэтгэж байна.
БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барина.
Эдгээр орон сууцны хорооллыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд, 17.19 га талбайд барина. 5002 айлын орон сууцыг 2024-2027 онд ашиглалтад оруулна. Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд эхний ээлжийн 17 блокийн барилга угсралтыг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.
Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчилнэ. 148 сая гаруй ам.долларын зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.
АРВАН АЙМАГТ БНСУ-ЫН ЭКЗИМ БАНКНЫ 110 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА
Арван аймгийн дулааны цахилгаан станц барих ажил шинэ биш. Өнгөрсөн онд шийдэж, энэ оны улсын төсөвт тусгасан. Хөвсгөл, Дорноговь аймагт дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийг ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, орон нутагт орон сууц барих боломжийг бүрдүүлнэ.
Гэвч уг ажлын гүйцэтгэгч Солонгосын “Бьюксан инженеринг” компани, Эрчим хүчний яамны хооронд маргаан үүссэн тул Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Арван аймгийн дулааны станц өнгөрсөн сард ашиглалтад орох гэрээтэй ч барилгын материалын үнийн өссөн тул гүйцэтгэгч компани үнэ өсгөх санал ирүүлжээ. Үнээ тохиролцсоны дараа төслийг дуусгах хугацааг тохиролцоно, энэ ондоо багтаах шаардлага тавина хэмээн Б.Чойжилсүрэн сайд өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн.
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАРИНА
Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барих олон улсын нээлттэй тендерийг энэ сард багтааж зарлахаар нийслэлийн удирдлагууд бэлтгэж байна.Энэ замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны зам байгуулах олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн (PMC) эх үүсвэрийг улсын төсөвт суулгахаар Засгийн газар шийдсэн.
Баянзүрхийн товчооноос Дархан-Уул аймаг явах хурдны замтай холбогдсон 35 км трасс зам байхаар төлөвлөжээ. Хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатарын Бага тойруу хэсгийн замын хөдөлгөөний ачаалал буурна.
Мөн “Go Mongolia” буюу Өөдөө тэмүүлэх гүүр нь Туулын хурдны замаас эх авна. Богд уулын урд байрлах Кувейтийн ам орчимд буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд төрийн захиргааны нэгдсэн төв байрыг барьж, шинэ суурьшлын бүсийг тэлнэ. Цаашлаад Шинэ зуун мод хоттой холбогдсон Богд уулын урд тал руу Улаанбаатарын шинэ суурьшлыг тэлэхээр төлөвлөжээ.
"Өөдөө тэмүүлэх Монгол" гээд ган татлагат 900 метр гүүр хийх, гүүрийн цаад тал руу Богд ууланд 5.6 км хонгил барина гэж Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн долдугаар сарын 31-нд мэдээлсэн. Тэгэхээр эдгээр төслийг АН-ынхан хэрэгжүүлнэ.
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” АВТО ЗАМЫН ТӨСЛӨӨР АЙМГИЙН ТӨВҮҮДИЙГ ХООРОНД НЬ ХОЛБОНО
Энэ хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой, сумдыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбоно.
Улиастай-Алтай чиглэлийн 198 км, Улаангом-Ховд чиглэлийн 163 км авто замын барилгын ажлыг энэ онд эхлүүлэх юм. Манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогджээ.
Энэ онд 44 сумыг хатуу хучилттай авто замаар холбохын сацуу Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, 8 гүүрэнд их засвар хийнэ. Тодруулбал Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар, Мөрөн, Дорнод аймгийн 50 км замд их засвар хийнэ.
“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ СОНГОН ШАЛГАРУУЛАХАД 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
“Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн гуравдугаар сард зарласан.
“Шинэ Хархорум” хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж тооцоолжээ.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.
Шинэ хотыг Орхоны хөндийн аль байршилд байгуулах, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, инженер, геологи, археологийн нарийвчилсан хайгуул, байгаль орчны үнэлгээ хийх зэрэг ажил төлөвлөсний дагуу хэрэгжиж байна.
УЛААНБААТАРЫН ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БАРИХАД 162 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга М.Батбаяр, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу Богдхан уулын урд өвөрт 150 мянган хүнтэй хот байгуулна. Цэвэр усны эх үүсвэрт тулгуурлан ингэж төлөвлөсөн.
2020 оны УИХ-ын тогтоолоор Шинэ Зуунмод хот байгуулах шийдвэр гарч, бүтээн байгуулалтын захиргаа байгуулсан юм. БХБЯ-нд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөг 2022 онд Засгийн газар баталсан. Өнөөдрийн байдлаар хоёр сайдын багц дээр дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Төлөвлөгөөний дагуу гол шугам сүлжээний зураг төслийг эхлүүлсэн нь нийт 495 тэрбум төгрөгийн хяналтын төсөвтэй. Энэ дагуу үерийн далан сувгийг байгуулснаар өнөөдрийн байдлаар 162 тэрбум төгрөгийн ус хангамж, цахилгаан хангамж, үерийн далан сувгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 50 хувьтай үргэлжилж байна. 2025 оны улсын төсөвт хамгийн чухал дэд бүтцийн ажлын нэг болох дулааны дэд бүтцийн санхүүжилтийг шийдэж, санхүүжилтийг үе шаттай шийдвэл 2027 онд тууз хайчилна гэсэн юм.