gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Назка шугамыг харийнхан бүтээсэн үү?

Аялал
2024-08-28
4
Twitter logo
4
Twitter logo
Аялал
2024-08-28

Манай дэлхий дээрх хамгийн сонирхолтой, нууцлаг бүтээлүүдийн нэг бол Назка шугам.

Өмнөд Америкийн Перу улсын нийслэл Лима хотоос урагш оршдог 40-50 мертийн урттайгаас эхлээд 480 мерт урттай том газрын хөрсөн дээр бүтээсэн Шув Шулуун шугамаас эхлээд гурвалжин, дөрвөлжин, спираль зэрэг геомертийн дүрсүүдийг маш нарийвчлал бүхий дүрслэлтэй бүтээснээс гадна төрөл бүрийн амьтдын асар том газрын хөрсөн дээрх зургуудыг ямар ч нисдэг төхөөрөмж байгаагүй үед ийм үлэмж  том зургийг хэрхэн зурсан нь хүмүүсийг маш их гайхшруулдаг байна.

Перу улс гэж ямар улс вэ гэдгийг Монголтой төстэй шинжээр нь харьцуулж хэлвэл  Газар нутгаараа манай нутгаас бага зэрэг жижиг 1,2 сая км хавтгай дөрвөлжин, дэлхийд 19-т ордог. Мөн лам гөрөөс буюу бөхгүй тэмээ малладаг уламжлалт аж ахуйтай, ерөнхийдөө бидэнтэй төстэй хүмүүс. Яагаад гэхээр Америк тивийн уугуул хүмүүс олон мянган (35000) жилийн өмнө төв азиас нүүдэллэсэн гэж үздэг.

Хүн төрөлхтөн одоо ч гэсэн эдгээр дүрслэлүүдийг юунд зориулж яах гэж бүтээсэн бэ гэдэг дээр өөрсдийн таамаглалыг дэвшүүлж мэтгэлцсээр байгаа буюу бүрэн тайлбарлагдаагүй байгаа.

Назка шугамыг хэн бүтээсэн бэ?

Назка шугамыг назкачууд бүтээсэн гэж үздэг. Назкачуудын соёл нь НТӨ100-НТ800 оны хооронд хамаардаг. Назкачууд гар урлал эрхлэхээс гадна, бөс даавуу, шаазан гаргаж авах технологитой, мөн газар доорх усжуулалтын систем зохион бүтээж байсан өндөр соёлтой ард түмэн юм. Назкачууд овгийн ахлагчаар удирдуулах бөгөөд өөрсдийн гэсэн хоттой байжээ.

Назкачуудын сүсэг бишрэл

Цаг агаарын хэт хуурай, хатуу ширүүн уур амьсгалаас болоод назкачуудын шашин шүтлэг нь хөдөө аж ахуй, үржил шимийн бурханыг шүтэх үзэл дээр үндэслэсэн байв.

Хэр хуурай вэ илэрхийлэх нэг өгүүлбэр бол энэ нутагт жилд 20 -хон минут л хур тунадас ордог.

Ихэнх шүтээнүүд нь домогт алуурчин халим, толбот муур, ургацын бурхан, могойн төрлийн амьтад, хүн дүрст шүтээнүүд, аалз, сармагчин, соно бялзуухай зэрэг устай холбоотой амьтад байжээ.

Хэзээ олж нээсэн бэ?

Назка шугамуудыг анх 1930-аад оны дунд үеэс буюу хүн төрөлхтөн нисэх төхөөрөмж эзэмшиж эхэлсэн тэр л үед  Назка шугамуудыг анх Перугийн нисдэг тэрэгний онгоцны нисэгчид цөл дээгүүр нисч яваад санаандгүй доошоо харснаар шугамууд болон дүрсүүдийг харсан юм. Тэд шугамуудыг том хэмжээтэй, газарт тэгш бус байдлаар зурсан гэдгийг анзаарсан. Тэд нүдэндээ итгэж чадахгүй байсан гэдэг.

1940-өөд он: Анх удаа шинжлэх ухааны судалгаанд хамааралтай болсноос хойш олон судлаачид, археологичид болон этнографичид энэ асуудлаар судалгаа хийж эхэлсэн. Америкийн археологич, Саймон Уэсэн болон Германы археологич, Мария Райша (Maria Reiche) нар энэ шугамуудыг нарийн судалж, анхаарал хандуулсан.  Мария Райша бол бүр амьдралынхаа 40 жилийг Назка шугамын судалгаа, хамгаалалд зарцуулсан эрдэмтэн бөгөөд Lady of the line буюу Шугамын хатагтай гэж нэрлэгдтэлээ зүтгэсэн хүн байжээ.

Тэд 358 дүрслэл олж тогтоосноос 168 нь 100-200 метр орчим урт том дүрслэлүүд байна.

Хамгийн том нь 380 метр урттай буюу харьцуулвал 102 давхар Америкийн Эмпайр стэйт билдингтэй адил хэмжээтэй юм байна. Бүх дүрсний урт нь 1300 км. 50км2 газрыг хамарна.

Назка шугам дээрх хамгийн сонирхолтой дүрслэл бол аалз юм. Одон орон судлаач Филис Питлуга уг аалзыг Орионы ордны анаморфизм (гажигтай буусан) диаграм гэж үзжээ.

Дресдений Их Сургуулийн эрдэмтэд Назка шугамын соронзон орон болон цахилгаан дамжуулах чадварыг шалгаж үзэхэд шугам дээрх цахилгаан дамжуулах чадвар эргэн тойрны бусад газраасаа хавьгүй илүү байжээ. Назка шугамын байгаа газар нь нитрат болон ашигт малтмалаар баялаг газар юм.  

Ихэнх Назка шугамыг 10-30 см гүн сийлсэн байдаг. Цаг агаарын нөлөөнөөс болж Назка шугам улам бүр бүдгэрсээр байгаа бөгөөд багахан хэмжээний усанд бүрэн үгүй болох аюул ойрхон байна.

Зарим соёлын бүтээл, кино, ном зэрэгт Назка шугамуудыг ашиглаж, тэдгээрийг адал явдал, шинжлэх ухааны үлгэр, эсвэл ер бусын зүйлсийн тэмдэглэл гэж дүрсэлдэг. Энэ нь шүтэн бишрэгчдийн дунд шугамуудыг улам нууцлаг, сонирхолтой гэж үзэх үзлийг дэврээж байдаг. Жишээ нь  Нууцлаг хэрнээ аюултай эрлийн эзэн Алдарт Индиана Жоүнс киноны сүүлийн анги болох Болор гавлын хаант улс-д Назка шугамуудын дүрсийг ашигладаг. Кино найруулагч Стивен Спилберг бурхдын л ойлгох дүрслэлийг Mutt Williams -р өгүүлсэн захиандаа дүрслэхдээ Назка шугамыг ашигласан нь учиртай.

Аялал жуулчлал

Перу улсын нийслэл Лима хотоос урагш орших жижигхээн тоостой Назка хотын орлогын гол эх үүсвэр бол аялал жуулчлал. 80 мянга гаруй хүн амтай энэ хотод Назка шугамуудыг харах онгоцны аялал хамгийн түгээмэл бөгөөд жилд 90 000 жуулчин хүлээн авдаг. Хүн амтайгаа харьцуулахад том тоо гэж харна. Перу улсын Мачу Пикчу хот маш олон хүний хүслийн жагсаалтад ордог. Гэтэл энэ Назка шугамыг амжиж үзэх хэрэгтэй юм шиг санагдлаа яагаад гэхээр дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийг таамаглашгүй байгаа болохоор хэзээ нь энэ цөлд ширүүн бороо цутгаад алга болгочих юм билээ дээ.

Илүү дэлгэрэнгүйг доорх линкээс үзнэ үү.

Эх сурвалж: joinme.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан